Үүрэг даалгавар

2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

2018 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах.  /Гэрээний хавсралт төлөвлөгөөг улирал, сараар гаргаж, дүүргийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2018 оны батлагдсан төсвийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж ЗДТГ-ын хэлтсүүдээр 2018 оны 01 дүгээр сарын 10-ны дотор хянуулж дуусгах/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1 дүгээр сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах, 2, 3 дугаар сард хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулж ажиллах тул дүүрэгтээ бэлтгэл ажлыг бүрэн хангаж, зохион байгуулж ажиллах /Худалдан авах ажиллагааны алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

01 сарын 05-наас 01 сарын 30-ныг дуустал дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллагын удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ цахимаар гаргахтай холбогдуулан бэлтгэл ажлаа хангах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл явуулах тухай” А/932 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийг 2018 оны 01 дүгээр сарын 04-20-ны өдрүүдэд зохион байгуулах тул хэрэгжилтийг хангаж ажиллах. /Цэргийн штаб/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийж, хүүхдийн амралт, ханиад томууны дэгдэлтийн үед түр хаах талаар арга хэмжээ авч ажиллах /Цагдаагийн хэлтэс, МХХ, Боловсролын хэлтэс, ГБХЗХХ/

 

 

2018 оны 01 сарын 02-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 01 дүгээр сарын 17-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702