Үүрэг даалгавар

2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах.

Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг анхаарах /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Налайх дүүргийн баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, байгууллагууд байгууллага дээрээ хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарь гаргаж ажиллуулах. /ЗДТГазар, наадмын комисс, нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллах. /ТНҮХ, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн талбайд байрлуулж хяналт тавьж ажиллах. /Замын цагдаагийн тасаг/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах. /Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Баяр наадмын өдрүүдэд гамшиг ослын болон гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах. / Онцгой байдлын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлгийн асалтанд хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Гэрэлтүүлэг, чимэглэлийн алба, Цагдаагийн хэлтэс, хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоолны хүнсний аюулгүй байдал, гал түймрийн болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах. /Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

“Дээлтэй Монгол” наадамд албан байгууллагууд идэвхтэй оролцох, хороод иргэддээ энэ мэдээллийг сайн хүргэж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулах. Энэ үеэр дүүргийн баримтат киноны түүхэн зураг авалт хийгдэнэ. /Бүх байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/172 дугаар захирамжаар батлагдсан “Шарилжийн эсрэг хамтдаа” уриатай, “Шарилжгүй Улаанбаатар-3 “ аяныг 2018 оны 06 сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд үе шаттайгаар зохион байгуулна. Эхний хадалтыг нийтийн эзэмшлийн талбайд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулах тул талбайн хуваарийг байгууллага тус бүрт албан бичгээр хүргүүлнэ. Иймд Хөл газрын ургамлыг хадсан тухай тайланг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15:00 цагийн дотор Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтэст ирүүлэх /бүх байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Хүүхдийн гар дээрх худалдааг таслан зогсоох, хяналтаа сайжруулах /Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ГБХЗХХ, ТНҮХ/

 

2018 оны 06 сарын 26-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 07 сарын 05-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702