Үүрэг даалгавар

2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс хөрөнгө шаардагдахгүй ажлуудыг эрчимжүүлж ажиллах. /нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь явган хүний зам, гарц, гармыг хаан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дүүрэгтээ ажлын хэсгийг байгуулах, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудын нарийвчилсан судалгааг гаргах. /Хот төлөвлөлтийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв сул байгаа сургалтын анги танхимын судалгааг гаргаж, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангиудыг шилжүүлэн суралцуулах боломжийг судалж танилцуулах. /Боловсролын хэлтэс, МСҮТ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Дулаан, цахилгааны шугам солих, засварлах, авто болон явган хүний зам тавихаар ухсан газруудын шороог тэгшилж, хогийг цэвэрлэж ачуулан хуучин байдалд нь болгох ажлыг зохион байгуулах. /ТНҮХ, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Нийслэлээс нутгийн захиргааны байгууллагуудынхаа дотоод удирдлагын системийг боловсронгуй болгох зорилгоор хийгдэж байгаа “UB-ERP” системийг дэмжиж байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

11 сарын 02-ны өдөр “Налайхад үйлдвэрлэв” брэнд бүүк сэтгүүлийн нээлтийн өдөрлөг зохион байгуулагдана. Тус өдөрлөгт байгууллагуудын удирдлагууд оролцох

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Ханиад томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэх

 

2018 оны 10 сарын 29-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 11 сарын 07-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 91989008