Цаг үеийн мэдээ

Налайхчууд ирж буй 2018 оноо амжилт бүтээл дүүрэн угтаж байна. Дүүрэгтээ урьд өмнө хийж байгаагүй бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, хийж хэрэгжүүлсэн он жил болж өнгөрлөө. Шинэ оны босгон дээр салбар салбарт манлайлан ажилласан 2017 оны шилдэгүүд тодорлоо. 

Төрийн албаны шилдэг ажилтнаар дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн Т.Наранцэцэг,

Санхүү, банк, татварын шилдэг ажилтнаар Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч С.Ариунцэцэг, 
Хууль сахиулах, гамшиг ослоос хамгаалах салбарын шилдэг ажилтнаар Онцгой байдлын хэлтсийн автын механик Т.Пүрэвдорж,
Эрүүл Мэнд, спортын салбарын шилдэг ажилтнаар Эрүүл мэндийн төвийн эмч А.Мэндбаяр, 
Боловсролын салбарын шилдэг ажилтнаар 152 дугаар цэцэрлэгийн арга зүйч багш Б.Баярмаа 
Тохижилт,түлш, эрчим хүч, нийтийн үйлчилгээний салбарын шилдэг ажилтнаар К.Батсүх
Соёлын салбарын шилдэг ажилтнаар Жоконда гэрэл зургийн студийн захирал Н.Сүхбат 
Шилдэг оюутнаар ХААИС- ийн оюутан Л.Төгөлдөр
2017 оны Хөдөлмөрийн аваргаар 23 дугаар цэцэрлэгийн багш Д.Төмөрбаатар
Шилдэг хүмүүнлэгийн үйлстэнээр Гүүд Нэйборс Налайх орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олон шалгарлаа.
Дүүргийн шинэ жилийн баярын цэнгүүний үеэр 2017 оны салбар салбарын шилдгүүд шагналаа дүүргийн удирдлагуудаас гардан авлаа. 
Өнгөрч буй 2017 ондоо эрхэлсэн салбартаа өндөр амжилт гаргасан манлайлсан шилдгүүддээ баяр хүргэж ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.