Цаг үеийн мэдээ

Дүүргийн Засаг дарга 2018 оны 08 сарын 28-ны өдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрултэй уулзаж дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн санаачлан хэрэгжүүлж буй төслийг дэмжиж байгаад талархсанаа илэрхийллээ.

 

Канадын Элчин сайдын яамны дэргэдэх Канад сан нь хөгжиж буй орнуудын эдийн засаг, соёл, нийгмийн амьдралыг дээшлүүлэх, ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэх, хүний эрх, суурь хэрэгцээг хамгаалан баталгаажуулахад чигэлэсэн орон нутгийн санаачлагыг дэмжиж, санхүүжүүлдэг. Энэ жил манай дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс санаачлан хэрэгжүүлж буй “Сургалт нөлөөллийн ажлаар дамжуулан өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох, хандлага зан үйлийг өөрчлөх нь” төслийг тус сангаас санхүүжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн зөвлөгөө өгөх танхимыг тохижуулсан бөгөөд дараах 3 үе шаттай ажлыг явуулах юм. Үүнд:

  1. “Бидний оролцоо-Ирээдүйн хөгжилд” сургалт зохион байгуулж 35 сурагчдыг өсвөрийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үе тэнгийн сургагч багшаар бэлтгэх
  2. Өсвөр үе залуучуудад эрүүл мэндийн зөвлөгөө өгөх танхимыг тохижуулах, тус танхимаар дамжуулан өсвөр үе залуучуудад сургалт нөлөөллийн ажил хийх
  3. Үе тэнгийн 35 сургагч багш нараар дамжуулан Налайх дүүргийн 2000 өсвөр үе залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах/

Төслийн 2 дахь үе шат болох “Өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн зөвлөгөө өгөх танхим”-ын нээлт 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Гэр бүл, хүүхэд, хөгжлийн хэлтэст болов. Ноён Спрул нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж эрүүл мэндийн сургагч багшаар бэлтгэгдсэн сурагчдын цаашдын сургалт нөлөөллийн ажилд амжилт хүссэн юм.

Ийнхүү Канад сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Сургалт нөлөөллийн ажлаар дамжуулан өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох, хандлага зан үйлийг өөрчлөх нь” төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд цаашид МСҮТ болон ЕБС-ийн 2000 хүүхдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.