Цаг үеийн мэдээ

Канад сангийн санхүүжилттэй “Сургалт нөлөөллийн ажлаар дамжуулан өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн мэдлэг олгох, хандлага зан үйлийг өөрчлөх нь” төслийн хүрээнд Налайх дүүргийн ЕБС болон МСҮТ-ийн 2000 оюутан сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд хичээлийн жил эхэлснээс хойш өнөөг хүртэл Голомц цогцолбор сургуулийн 8-12-р ангийн 630, 103-р сургуулийн 7-12дугаар ангийн 161, 109-р сургуулийн 8-9 дүгээр ангийн 208, Эрдмийн оргил цогцолбор сургуулийн 9-10 дугаар ангийн 125 сурагчдад тус тус “Шилжилтйн нас ба өсвөр үеийнхний бэлгийн ариун цэвэр”, “Хүсээгүй жирэмслэлт ба бэлгийн замаар дамжих халдварт өвчин” сэдвээр сургалт нөлөөллийн ажил зохион байгуулав. Төслийн 3 дахь шатны сургалт нөлөөллийн ажилд ЕБС-ийн 4 сургуулийн 7-12 дугаар ангийн нийт 1124 сурагч хамрагдаад байна. Сургалтыг бүлгийн ярилцлага, хэлэлцүүлэг, анги ангид нь сургагч багш нар мэдээлэл хүргэх байдлаар зохион байгуулаад байна.