Эдийн засаг, нийгмийн зорилт

 

    • Утаа гаргахгүйгээр дулаанаа шийдвэрлэсэн айл өрхийг эрчим хүчний хөнгөлөлтөд бүрэн хамруулна (урамшуулах)
 

        Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан дулаан, халаалтаа шийдвэрлэсэн айл өрхийн судалгааг гарган, тэднийг хөнгөлөлтөд хамруулах асуудлыг бодлогоор дэмжих

Жилдээ

ЗДТГ, Хотын ЗАА

 

 

         Эрчим хүчний хэрэгцээ зайлшгүй шаардлагатай малчин 20 айл өрхийг нарны сэргээгдэх эрчим хүчээр хангах

Жилдээ

ЗДТГ

  1. Хөрс болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр
    • Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, хуванцар боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.
   

         Улаанбаатар хотоос барилгын болон бусад хог хаягдал тээвэрлэн ирж байгаа байдлыг таслан зогсоох зорилгоор цагдаагийн пост дээр хяналтын камер суурилуулж, хуучин толийг шинэчлэх

1 дүгээр улиралд

Хотын Захирагчийн ажлын алба

        Хог хаягдлын шинэ менежмент хэрэгжүүлж, хог тээвэрлах, ачиж зайлуулах, ангилан ялгах ажилд чанарын ахиц гаргаж ажиллах

Жилдээ

Хотын Захирагчийн ажлын алба, ТҮ ОНӨААТҮГ

        Нутаг дэвсгэрийн хог хаягдлын цэг үүсч болзошгүй газруудаар үе үе (улиралд 2-3 удаа) мэргэжлийн байгууллагуудаар хөдөлгөөнт эргүүл, шалгалт хийлгэх

Хотын Захирагчийн ажлын алба

 

1.2.2. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйлдвэр бариулахгүй байх бодлого барина.

        Аж ахуй эрхлэх хүсэлт гаргасан компани, аж ахуйн нэгжүүд болон аялал, жуулчлалын компаниудаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний дараа зөвшөөрөл олгодог байх

Жилдээ

ЗДТГ, Хотын ЗАА,

ӨГХА

Байгаль орчинд ээлтэй техник, технологи нэвтрүүлж байгаа үйлдвэрүүдийг дэмжин ажиллах

 

1.2.3. Аялал, жуулчлал, зуслан, шинэ суурьшлын бүсэд хөрсний бохирдлоос хамгаалах арга хэмжээ авч, бие даасан инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц бий болгох ажлыг эхлүүлнэ.

      

        Аялал, жуулчлалын бааз, хүүхдийн зуслангуудыг эко ОО-той болгох ажлыг эхлүүлэх

Жилдээ

ЗДТГ, Хотын ЗАА,

МХХ

 

1.2.4.  Газрын элэгдэл, эвдрэл, хөрсний доройтол, хуурайшлын мэдээллийн сан байгуулан нөхөн сэргээлтийг төрөөс болон хувийн хэвшлээр хийлгэнэ.

        Газар тариалан эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн талбайд мэргэжлийн байгууллагаар хөрсний агрохимийн шинжилгээ хийлгүүлж, хөрсний үржил шимийг дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх

1 дүгээр улиралд

ЗДТГ,  Хотын Захирагчийн ажлын алба

       Түгээмэл  тархацтай ашигт малтмал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээр техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийлгэх

Жилдээ

ЗДТГ,  Хотын Захирагчийн ажлын алба

        Эвдрэлд орсон 80 га газарт техникийн нөхөн сэргээлт хэсэгчлэн хийх ажлыг судалж, хэрэгжүүлэх (3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт)

1 дүгээр улирлаас

Хотын Захирагчийн ажлын алба, ӨГХА

 

1.2.6. “Тохижилт үйлчилгээ” НӨҮГ-ын чадавхийг нэмэгдүүлж, (зам талбайн үйлчлэгчийн тоог нэмэгдүүлэх) нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, үйлчилгээг сайжруулна.

Хог тээврийн машины эргэлтийн тоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх

Оны эхнээс

 

Хотын Захирагчийн ажлын алба, Налайх ТҮ ОНӨААТҮГ

Зам, талбайн халтиргаа, гулгаа ихэссэн үед Цэцэрлэгжүүлэлтийн албаны цэцэрлэгчдийг явган хүний болон авто замын цэвэрлэгээ үйлчилгээнд татан оролцуулах

1, 4 дүгээр улиралд

 

1.2.8. Гэр хорооллын айл өрхүүдийн бохирын цооног, бие засах газрыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно.

        Налайх дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран гэр хорооллын айл өрхийн бохирын цооног, бие засах газрыг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцүүлэх асуудлаар сургалт, сурталчилгаа явуулах

Жилийн турш

Хотын Захирагчийн ажлын алба

 

1.2.9. Хур тунадас, үер усны үйлчлэлээр эвдэрсэн гуу жалга, үерийн далан, суваг шуудууг бэхлэн хөрсжүүлнэ.

        Үерийн далан, суваг шуудууг сэргээн засварлаж, хэсэгчлэн шинэчлэх, үерийн далан болон гуу жалгын дээгүүр тавигдсан зарим гүүр, төмөр замын дээгүүр тавигдсан бетон гүүрийг засварлах

2 дугаар улиралд

Хотын Захирагчийн ажлын алба, Налайх ТҮ ОНӨААТҮГ

  1. Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр
    • Нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын тогтолцоог дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын идэвх санаачилгад тулгуурлан байгуулна.
   

       Ногоон байгууламжийг механик гэмтлээс хамгаалсан хайс, хашлагыг нэмэгдүүлэх, Даваажавын гудамж болон төвийн зарим гудамжинд шар хуайс г.м ургамлаар амьд хашлага хийж гудамжны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх

2 дугаар улиралд

Хотын Захирагчийн ажлын алба Цэцэрлэгжүүлэлтийналба, Хороод

       Гэр хорооллын айл, өрхийн хашаанд мод тариулж, “Ногоон төгөл” хөдөлгөөн өрнүүлж ажиллах

2,3 дугаар улиралд

 
  • Бичил цэцэрлэг, амралт чөлөөт цагийн талбай байгуулна.

       Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн усалгааны системийг хэсэгчлэн хийж эхлэх, ногоон байгууламжийг орчных нь байгууллагад хариуцуулах

2 дугаар улиралд

  Хотын Захирагчийн ажлын алба, Цэцэрлэгжүүлэлтийналба

       Зүүн аймгуудын авто трассаас Городок руу явах 1.5 км замын дагуу мод тарих

2, 3 дугаар улиралд

ЗДТГ,  Хотын ЗАА

 
  • 3.4. Өөрийн эзэмшлийн талбайг нийтийн зориулалтаар тохижуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, арчлан хамгаалж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах тогтолцоог бий болгоно.

       Байгууллага, аж ахуйн нэгжүүдээр орчинд нь мод, бут, зуны цэцэг тариулж, бичил цэцэрлэгтэй болгох замаар дүүргийн ногоон байгууламжийн тоо, хэмжээг нэмэгдүүлэх

2 дугаар улиралд

ЗДТГ, Хотын Захирагчийн ажлын алба Цэцэрлэгжүүлэлтийналба 

 
  • Цэцэрлэгжүүлэлтийн албыг мэргэжлийн боловсон хүчин, техник хэрэгслээр хангана.

       Зүлэг хадагч авч ажиллуулах, дендерлогич, цэцэрлэгчдийг урт, богино хугацааны сургалтад хамруулах

2 дугаар улиралд

  1. Усны эх үүсвэрийг хамгаалах, нөөцийг бүрдүүлэх чиглэлээр
    • Голын эргийн энгийн хамгаалалттай бүсэд үйл ажиллагаа явуулахгүй байх бодлого барина.
   

       Дүүргийн хилийн цэс(цав) дотор орших рашаан, булгийн нарийвчилсан бүртгэл, тооллого явуулж, эх, ундрагыг нь хамгаалах хашаа, хайс хийх, мод тарих

1 дүгээр улиралд

ЗДТГ, Хороод

       Туул голын сав газрын захиргаатай хамтран аж ахуйн нэгж, байгууллагыг усны тоолууртай болгох

2 дугаар улиралд

ЗДТГ, Хотын ЗАА

       Туул голын эргийн дагуу байгаль орчныг хамгаалах сурталчилгааны самбар, хогийн сав байрлуулж, тогтмол цэвэрлэгээ хийлгэх гэр хорооллын зарим худгийг хашиж хамгаалах

2  дугаар улиралд

ЗДТГ, Хотын Захирагчийн ажлын алба

1, 6 дугаар хороо

 
  • Бүх орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, хэрэглэгч бүрийг усны тоолууртай болгоно.

       Аж ахуйн нэгж, айл өрхүүдэд усны тоолуур тавих ажлыг үргэлжлүүлэн хийх

Жилдээ

Хотын ЗАА, Чандмань Налайх ОНӨААТҮГ

       Ашиглалтын шаардлага хангахгүй болсон ус түгээх зарим байрыг орчин үеийн зураг, стандартын шаардлагад нийцүүлэх

 
  • Ус ашиглагч байгууллагуудад тооллого хийх, ус ашиглалтын хэрэглээтэй нь уялдуулан төлбөрийг шинэчлэн тогтооно.

      Дүүргийн бие даасан цэвэр усны эх үүсвэртэй болох эдийн засаг, инженерийн тооцоо, судалгааг нарийвчлан гаргаж. зураг, төсөв хийлгэх

1-3 дугаар улиралд

 Хотын Захирагчийн ажлын алба, Чандмань Налайх ОНӨААТҮГ

Хоёр: Тохилог амины сууцтай Налайх

  1. Хот төлөвлөлт, газрын харилцааг нээлттэй, ил тод болгох чиглэлээр

19

  • Дүүргийн иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийднэ.

         Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил явагдсан суурьшлын бүсийн дэд бүтэц, инженерийн байгууламж барьж, байгуулах асуудлаар холбогдох байгууллагуудад хандан шийдвэрлүүлэх

Жилдээ

ЗДТГ, ӨГХА

  1. 2. Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр.

20

2.2.1. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны 2 давхар барилгуудыг иргэдийн санаачилга дээр тулгуурлан шинэ орон сууцтай болгох ажлыг эхлүүлнэ.

         Нийслэлийн Засаг даргын  2015 оны “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/313 дугаар захирамжийг удирдлага болгон нийтийн зориулалттай орон сууцны 24-27, 29, 30 дугаар байрыг дахин төлөвлөж, барилгажуулах

Жилдээ

ЗДТГ, Хотын Захирагчийн ажлын алба

21

2.2.2. Орон сууцны байруудыг халаалтын асуудлыг үл хамаарах системтэй болгоно.

        Орон сууцны 15, 16, 20-23 дугаар байрны халаалтын өгөх шугамыг 2 давхрын таазны дотуур оруулж монтажлах

1-3 дугаар улиралд

ЗДТГ, Хотын ЗАА,  “Чандмань Налайх” ОНӨААТҮГ

22

2.2.3. Олон жил болсон угсармал барилгын насжилтаас хамаарч гадна фасадын дулаалга хийх ажлыг эхлүүлнэ.

        Орон сууцны 52, 53, 56, 57, 60-67, 42-47 дугаар байрны гадна ханыг хөөсөнцрөөр дулаалах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх

2-3 дугаар улиралд

ЗДТГ, Хотын Захирагчийн ажлын алба

        Засгийн газрын “Ахмад дайчдын орон сууцны тухай” 2007 оны 250 дугаар тогтоол, “Нийслэлийн орон сууцны фондыг бүрдүүлэх журам”-ыг үндэс болгон ахмад дайчдад болон албан тушаалын орон сууцны фонд  бүрдүүлэх асуудлыг судалж үзэх

Жилдээ

ЗДТГ

23

2.2.4. Инженерийн шугам сүлжээг хэсэгчлэн шинэчилнэ.

        Орон сууцны 40, 41, 48, 52-55, 61 дүгээр байрны подвалын цэвэр, бохир усны болон дулааны шугаманд мэргэжлийн байгууллагууд хамтарсан үзлэг хийж, шаардлагатайг нь эхний ээлжинд сольж шинэчлэх

2-3 дугаар улиралд

Хотын Захирагчийн ажлын алба

  1. 3. Дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр

24

2.3.1. Цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй айл өрх болон шинээр байгуулагдах суурьшлын бүсийг эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулж, трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

         4 дүгээр хорооны Их ам, Өлгий,  Бүс нуурын  хэсгийн айл  өрхийн  цахилгаан   хангамж, трансформаторын  хүчин  чадлыг нэмэгдүүлэх

2-3 дугаар улиралд

ЗДТГ, Хотын Захирагчийн ажлын алба, Чандмань Налайх ОНӨААТҮГ

         Городокийн халаалтын зуухны цахилгааны эх үүсвэрийг 2 талын тэжээлтэй болгох

25

2.3.2. Дүүргийн бохирын шугамыг төв цэвэрлэх байгууламжийн 21 дүгээр коллекторт холбоно.

         Ариутгах татуургын зардал 4 дахин нэмэгдэж байгаатай холбогдуулан цэвэрлэх байгууламжийн хайгуул, зураг төслийн ажлыг гүйцэтгэх

3 дугаар улиралд багтаан

ЗДТГ, Хотын Захирагчийн ажлын алба, Чандмань Налайх ОНӨААТҮГ

26

2.3.4. Шинээр автозам барих болон шинэчлэн засварлаж, автозамын сүлжээг нэмэгдүүлж нэвтрэх чадварыг сайжруулна.

         БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хийгдэх “Улаанбаатар-Налайхын 6 эгнээтэй 16.3 км авто зам”- ын ажлыг эхлүүлэхэд анхаарал хандуулах

2-3 дугаар улиралд

ЗДТГ, Хотын Захирагчийн ажлын

алба

          Д.Даваажавын гудамж, Т.Дамдины гудамжийг өргөтгөн Нарлагийн гэр хорооллын араар Мянганы замтай холбох зураг, төсвийг бэлэн болгож, замын ажлыг эхлүүлэх

         Найрамдлын гудамжны замыг өргөтгөн, Уурхайчдын гудамжтай холбон бага тойрог үүсгэх

         Зураг, төсөв нь бэлэн болсон Д.Даваажавын гудамжны аюулгүйн тойргоос Дэнжийн бетон гүүр хүртэлх авто замын дагуу явган хүний зам тавих

Гурав: Түмэн олон нь ажилтай, боловсролтой, ЭРҮҮЛ Налайх

  1. 1. Санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр

27

3.1.2. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулинд заагдсан хязгаарын хүрээнд татварын хувь хэмжээг бүсчилсэн байдлаар шинэчилэн тогтоож мөрдүүлнэ.

        Аж ахуйн нэгжүүдийн үл хөдлөх эд хөрөнгийн татварын хуулийн дагуу судалгааг шинэчлэн гаргаж, татварт хамруулах

Жилдээ

Татварын хэлтэс

        Бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулж буй хөрөнгийн үнэлгээг дахин шинэчилж, зах зээлийн үнэлгээнд нийцүүлэн бодитой болгох

28

3.1.4. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, үзүүлэх сургууль, ажил мэргэжлийн төрөл бүрийн сургалт зохион байгуулна.

       Мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран нягтлан бодогчдод мэргэжлийн сургалт явуулж, 1-2 нягтлан бодогчийг мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй болгох  

Эхний хагас жилд

СТСХ

       Нягтлан бодох, бүртгэлийн олон улсын стандартын талаар сургалтыг мэргэжлийн багштай хамтран зохион байгуулна.

  1. 2. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр

29

3.2.1. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулахад орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

        Үлэг гүрвэлийн музей байгуулах, Тэрэлж сууринг аялал жуулчлалын “жишиг тосгон” болгох талаар төрийн захиргааны төв байгууллага, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан асуудлыг дэмжиж, хамтран хэрэгжүүлэх

Жилдээ

ЗДТГ, ӨГХА

        Гадаад, дотоодын аялагч, жуулчдад зориулсан зуны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, иргэдийн урласан гар урлалын бүтээгдэхүүнийг түлхүү оруулах

2 дугаар улиралд

ЗДТГ, ЖДҮДТ

30

3.2.2. Дүүргийн төмөр зам, дэд бүтцийг ашиглан барилгын материалын бөөний худалдаа, ложистикийн төв болгон хөгжүүлнэ.

        Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн эхний ээлжийн дэд бүтцийг бүрэн хийж дуусгах

Эхний хагас жилд

ЗДТГ, Хотын ЗАА,НБМҮТП ОНӨТҮГ

        Паркийн цэвэрлэх байгууламж, үндсэн цахилгаан хангамжид холбох ажлыг концессоор хийх

2-3 дугаар улиралд

         Угсармал барилгын хийц, арматур, бетон зуурмаг, хавтангийн үйлдвэрийг ашиглалтад оруулах

Жилдээ

31

3.2.3. Өрх бүр үйлдвэрлэл эрхлэх явдлыг бүхий л талаар дэмжинэ.

        Үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөлгөө, мэдээлэл хүргэх мэдээллийн сангийн үйлчилгээ гаргах

Жилдээ

Хотын ЗАА, ЖДҮДТ

        Аж ахуй эрхлэх ур чадвар олгох, төсөл бичих аргачлалын талаар болон үйлдвэрлэлийн дадлага эзэмшүүлэх сургалт явуулах

Жилдээ

ЖДҮДТ

        Сүлжээний бойжигчдод инкубацын үйлчилгээ үзүүлэх

        Гадаад дотоодод зохиогдох үзэсгэлэн, яармагт үйлдвэрлэгчдийг хамруулах

Жилдээ

Хотын ЗАА, ЖДҮДТ

        Хороодод байгуулагдсан хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг дэмжин, иргэдийн хяналт, оролцоог сайжруулах

Жилдээ

ЗДТГ, Хороод

32

3.2.4. Эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад дэмжлэг үзүүлэх, сургалт хийх, Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана.

        Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах чиглэлээр 50 га, фермерийн аж ахуй эрхлэх зориулалттаар тусгагдсан 20 газрыг эзэмшүүлэх

Жилдээ

ЗДТГ, ӨГХА

        Мал сүргийг эрүүлжүүлэх ажлыг хувийн хэвшилтэй  гэрээ байгуулан хамтран хэрэгжүүлэх

ЗДТГ, Хотын ЗАА

33

3.2.5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах ажилд шаардагдах мөнгөн хөрөнгийг жил бүр дүүргийн төсөвт тусгана.

        Үйлдвэрлэлийн осол, гэмтэл, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, мэдээллийг сайжруулах, орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх

Жилдээ

ЗДТГ, Байгууллага, ААН

       Ажлын байрны дасгал, хөдөлгөөнийг зааж сурталчлах, үдийн гимнастикийн цаг гаргаж, байгууллага бүр хийж хэвших

Жилдээ

ЭМТ, БТСХ, Байгууллага, ААН

      Үйлдвэрлэлийн осол, гэмтэл, хурц хордлогыг судлан бүртгэж, шалтгаан нөхцөлд нь дүгнэлт хийж ажиллах

Жилдээ

ЗДТГ, Хотын ЗАА,  МХХ

34

3.2.6. Ажлын байр бий болгох замаар иргэдээ ажилтай, орлоготой болгоно.

      Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд 200 ажлын байрыг шинээр бий болгох

Жилдээ

НХХ,  Хөдөлмөрийн хэлтэс

      Түр болон байнгын ажлын байранд 500 иргэнийг зуучилж, ажиллуулах

Жилдээ

НХХ,  Хөдөлмөрийн хэлтэс

       Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн 100 оюутан, залууг цагийн ажлын байраар хангах

Жилдээ

НХХ,  Хөдөлмөрийн хэлтэс

       Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн дэмжлэгт хамруулж 25 иргэнийг ажлын байртай болгох

Жилдээ

НХХ,  Хөдөлмөрийн хэлтэс

       Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран  ажил, мэргэжилгүй иргэдэд мэргэжил эзэмшүүлж ажилд зуучлах

Жилдээ

НХХ,  Хөдөлмөрийн хэлтэс

       Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах үйлчилгээнд 300 иргэнийг хамруулах

Жилдээ

НХХ,  Хөдөлмөрийн хэлтэс

35

3.2.7. Нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай өрх, иргэнийг дэмжих, орлоготой болоход нь туслах нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ.

       Ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувиллын үйл ажиллагааг эхлүүлэхэд төрийн байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллах

Жилдээ

НХХ

       Нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай өрхийг чадавхжуулах  уулзалт, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ.

Жилдээ

НХХ

       Төрийн болон үйлчилгээний байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэний орчны стандартыг хангуулж, дэд бүтцийг сайжруулна.

Жилдээ

НХХ

  1. 3. Хүүхэд, залуучуудын чиглэлээр

36

3.3.1. “Хүүхэд, залуучуудын ордон”,  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асрах төв” байгуулах ажлыг эхлүүлнэ.

       Хөгжлийн бэрхшээлтэй (бяд дутмаг) хүүхдийг хөгжүүлэх танхим байгуулах

3 дугаар улиралд

        НХХ, ХГБХТ

      Тэгш хамран сургах зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх дүүргийн хөтөлбөртэй болох

Жилдээ

НХХ, БХ, АБНТБТ

37

  • НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх.

      Хороодын хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих

Жилдээ

ЗДТГ

      “Хүүхдээ сонсъё” аян өрнүүлэн тэдний санал, хүсэлтийг судлан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын шийдвэрт тусган хэрэгжүүлж ажиллах

Жилдээ

ЗДТГ

       Хүүхдэд ээлтэй байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг шалгаруулж алдаршуулах

Жилдээ

ЗДТГ

  1. Боловсрол, соёл урлагийн чиглэлээр

38

  • Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 60 хувьд хүргэж нэмэгдүүлнэ.

      “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд урлаг, спортын хувцас хэрэгслээр хангах

Жилдээ

ЗДТГ, Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд

       7 дугаар хороо, Тэрэлж суурины төвд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажлыг эхлүүлэхэд анхаарал хандуулах

1-2 дугаар улиралд

ЗДТГ, Боловсролын хэлтэс

       ЕБС, цэцэрлэгийн шилдэг тэргүүний багш нарын үйл ажиллагаа, ажлын чанар, үр дүнг урамшуулдаг тогтолцоог бий болгох

Жилдээ

ЗДТГ, Боловсролын хэлтэс, Сургууль, Цэцэрлэгүүд

       153 дугаар цэцэрлэгийн “Б” байрны дээврийг засварлах

Жилдээ

ЗДТГ, Цэцэрлэг

39

  • Ерөнхий боловсролын сургуулийн “Шинэчилсэн хөтөлбөр”-ийг үргэлжлүүлнэ.

        Шинэчилсэн сургалтын "Цөм" хөтөлбөрийн хүрээнд багш нарын сургалтын хэрэглэгдхүүний зардлыг шийдвэрлэх

Жилдээ

ЗДТГ, Боловсролын хэлтэс, Сургуулиуд

       Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг “Цөм” хөтөлбөртэй уялдуулан зохион байгуулах

Жилдээ

БХ, Албан бус насан туршийн боловсролын төв

40

3.4.3 Чандмань” цогцолборыг биеийн тамирын заалтай болгохын зэрэгцээ бусад сургуулийн биеийн тамирын заалны ашиглалтыг сайжруулна.

 

        Городок сууринд баригдах 640 хүүхдийн сургуулийн барилгыг эхлүүлэх

Жилдээ

ЗДТГ, Боловсролын хэлтэс

41

  • “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлэхэд бэлтгэж, сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчилнэ.

      Сургууль, цэцэрлэгийн ус, ариун цэврийн байгууламжийг үе шаттайгаар сайжруулах (151,140-р цэцэрлэг)

Жилдээ

ЗДТГ, Боловсролын хэлтэс, Сургууль

42

  • Дүүргийн Шилдэг тэргүүний оюутанд Засаг даргын “Нэрэмжит шагнал”-ыг жил бүр олгодог болно.

      Дүүргийн “Шилдэг оюутан”-ыг сонгон шалгаруулна.

ЗДТГ-ын НХХ

43

  • Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх болон өргөтгөл, засварын ажлын чанарыг сайжруулан хүүхдийн суралцах гадна дотор орчны тохижилтыг нэмэгдүүлнэ.

      Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн дотуур байранд их засвар хийх

2 дугаар улиралд

ЗДТГ, Боловсролын хэлтэс, ЭОЦС

       Цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх ажлыг судлан эрчимжүүлэх

Жилдээ

ЗДТГ, Боловсролын хэлтэс

       Сургуулийн хүүхдийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус, авто машинуудын засвар үйлчилгээний зардлыг шийдвэрлэх

ЗДТГ, Боловсролын хэлтэс, Сургуулиуд

44

  • Хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээг өргөжүүлж, иргэдэд харилцааны зохистой хэрэглээ, үйлчилгээ зэрэг хотын соёл, иргэншлийн нийтлэг зан заншлыг хэвшүүлэх ажлыг эрчимтэй явуулна.

       Соёл урлагийн ордны хөгжим, аппаратурыг шинэчлэн сайжруулна.

Жилдээ

ЗДТГ, Соёл, урлагийн ордон

      “Уянгаар хөглөгдсөн миний нутаг” урлагийн наадмыг гадаад дотоодын хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулах

2, 3 дугаар улиралд

ЗДТГ, Соёл, урлагийн ордон

      “Бий биелгээ-2016” VII наадмыг зохион байгуулах

      “Дуунд дуртай Налайхчууд 2016” караоке тэмцээн зохион байгуулах

       Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа хөшөө дурсгал, түүх, соёлын үзмэрийг сэргээн засварлах

ЗДТГ, Хотын ЗАА

45

 

  • 4.8 Иргэд, залуучууд, өсвөр үеийнхнийг архи, тамхи, мансуурлын хорт хэрэглээнээс татгалзах, урьдчилан сэргийлэх бодлого боловсруулж ажиллана.

       Төрөл бүрийн хорт зуршлаас татгалзах цуврал сургалт явуулах

Жилдээ

ЗДТГ, ЭМТ, ЦХ

  1. Эрүүл мэнд, биеийн тамирын чиглэлээр

46

  • Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргана.

       Эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажлыг эхлүүлнэ.

2, 3 дугаар улиралд

ЗДТГ, ЭМТ

       Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламжинд шаардагдах  орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, дуудлагын автомашинд парк шинэчлэл хийх  (Ходоодны дурангийн аппарат, мэс заслын иж бүрдлийн ком багаж, ЭКГ, биохимийн бүрэн анализатор, 3D, 4D эхо аппарат, нярайн түнхний скрининг аппарат г.м)

Жилдээ

ЗДТГ, ЭМТ

        ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн, түргэвчилсэн оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх.

Жилдээ

 ЭМТ, ӨЭМТ

        ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх

Жилдээ

ЭМТ, ӨЭМТ

        Хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж  үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх, гэрийн идэвхтэй эргэлтийг сайжруулах

Жилдээ

ЭМТ, ӨЭМТ

        Эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэх, давтан сургах, хамтран ажиллаж үр дүнг тооцох, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаанд иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэх 

Жилдээ

ЭМТ, ӨЭМТ

         Хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олонд эрүүл аж төрөх дадал, зан үйлийг төлөвшүүлэх, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолддог халдварт бус өвчнийг бууруулах талаар хамтран ажиллах  

Жилдээ

ЗДТГ,ЭМТ

ӨЭМТ,Хороод

47

  • Эрсдэлт бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлнэ.

        Хоол тэжээлийн бэрхшээлтэй, сульдаа, цус багадалттай 100 хүүхдийг  хоол, нар, ус, агаараар эрүүлжүүлж, чийрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

2, 3 дугаар улиралд

ЗДТГ,ЭМТ

ӨЭМТ, Хороод

        Эх хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх

Жилдээ

ЗДТГ,ЭМТ

ӨЭМТ,Хороод

48

  • Сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлага зохион байгуулалтыг сайжруулж, нийгмийн хэрэгцээнд тулгуурласан үр дүнтэй хэлбэрээр хөгжүүлнэ.

        Сувилахуйн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах

Жилдээ

ЭМТ

ӨЭМТ

49

  • Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх хариу арга хэмжээ авахад салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлж, тандалтын системийг бий болгоно.

        Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Жилдээ

ЗДТГ,ЭМТ

ӨЭМТ,Хороод

50

  • Нийтийн биеийн тамирыг эрчимтэй хөгжүүлж, Задгай цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн бүхий спортын ордон барьж бүрэн ашиглалтад оруулна.

       700 хүний суудалтай Спорт цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлэх

Жилдээ

ЗДТГ, БТСХ

       5000 хүний суудалтай хөнгөн атлетикийн олон улсын стандартад нийцсэн гүйлтийн зам бүхий задгай цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлыг үргэлжлүүлэх

Жилдээ

ЗДТГ, БТСХ

        Нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг тодорхой, төрөл ангиллаар зохион байгуулах

Жилдээ

ЗДТГ, БТСХ

        Монголын бүх ард түмний XIV спартакиад, Иргэдийн спортын Y их наадмыг зохион байгуулах

Жилдээ

ЗДТГ, БТСХ

Дөрөв: Тав тухтай, аюулгүй амгалан Налайх

51

 

 

4.1. Автозамын болон гэр хорооллын гудам, гудамжуудын гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, нийт гэрэлтүүлгийн ашиглалтыг 90%-иас бууруулахгүй байлгана.

        2 дугаар хорооны Нарлаг, Тайж, З дугаар хорооны Замчин, Дэнж, 4 дүгээр хорооны Туул, Алтай, Бүснуур, 5 дугаар хорооны Гандан уулын 1-3 дугаар хэсэг, 7 дугаар хорооны Өвөр шандын 16-20, Өвөр шандын 4а-9а, Бадралын 2-12 дугаар гудамжийг ээлж дараагаар гэрэлтэй болгох

Жилдээ

ЗДТГ, Хотын Захирагчийн ажлын алба

52

  • Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга хэмжээг зохион байгуулж, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

        Городокийн орон сууцны байрнуудын халаалтыг жигдрүүлэн, амьдралын нөхцлийг сайжруулах үүднээс 10-20М хүчин чадалтай бага оврын дулааны станц барих газрын асуудлыг шийдвэрлэн, хайгуул, зураг, төслийг хийлгэх

2 дугаар улиралд

ЗДТГ, Хотын Захирагчийн ажлын алба, Чандмань Налайх ОНӨААТҮГ

 

       5 дугаар хорооны “Итгэлийн өргөө сүм”-ийн ард болон 119 дүгээр сургуулийн дэргэд иргэд, бага насны хүүхдийг замын хөдөлгөөний аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор замын тэмдэг, тэмдэглэгээ бүхий авто зогсоол байгуулах

ЗДТГ, Хотын Захирагчийн ажлын алба

53

  • Хууль, хяналт, мэргэжлийн байгууллагын  үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, зайлшгүй шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлэнэ.

       Хотын гудамж, талбай, орон сууцны кварталуудыг камерийн нэгдсэн сүлжээнд холбох зураг, төсөв хийх

2-4 дүгээр улиралд

ЗДТГ, Хотын Захирагчийн ажлын алба

       2 дугаар хорооны Тайж, 7 дугаар хорооны гол анхаарал татсан байршлуудад хяналтын камер  байрлуулах

Тав: Төрийн үйлчилгээ нь ил тод, иргэдийн хяналттай Налайх

54

5.1. Төрийн үйлчилгээг нээлттэй, шударга, шуурхай, хүнд сурталгүй, чирэгдэлгүй, авлигаас ангид байлгах боломжийг бүрдүүлж, “Иргэний танхим”-ыг жинхэнэ утгаар нь ажиллуулж иргэдийн дэвшүүлсэн асуудлыг дүүргийн хөгжлийн шийдвэрт тусгаж, ажил хэрэг болгоно.

       2, 5 дугаар хорооны “Иргэний танхим”-ыг  тохижуулах

2 дугаар улиралд

ЗДТГ

       Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хийгдэх ажлын саналыг хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн иргэдээс гарсан саналыг эрэмбэлэн хэрэгжүүлэх

Жилдээ

ЗДТГ, Хороод

       Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн гүйцэтгэлд дотоод аудит хийж чанар, үр өгөөжийг дээшлүүлэх

2 дугаар улиралд

ЗДТГ, Дотоод аудитын алба

       Худалдан авах ажиллагаанд “Шилэн тендер” төсөл хэрэгжүүлж, ил тод, нээлттэй шударга зохион байгуулах

Жилдээ

ЗДТГ, ХААА

55

5.2 Нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагаас иргэдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрээр явуулах нөхцлийг бүрдүүлж, цахим засаглалыг хөгжүүлнэ.

       Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, гадаадад зорчих эрхийн бүртгэлийг журам, зааврын дагуу бүртгэж, тухай бүрт нь мэдээллийн санд оруулан, баталгаажуулж, иргэдэд чирэгдэлгүй шуурхай үйлчлэх

Жилдээ

ЗДТГ, Бүртгэлийн хэлтэс

       Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хүндрэл, бэрхшээл учруулахгүй байх зорилгоор тендер зарлах ажиллагааны 50 хувийг цахим хэлбэрээр явуулах

Жилдээ

ЗДТГ, ХААА

       Налайх хот байгуулагдсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд өөрчлөлт оруулан батлуулах

Оны эхэнд

ЗДТГ

       Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын нэгдсэн дүн, мал тэжээвэр амьтадын 2015 оны тооллогын үр дүнг тархаах

2, 6 дугаар сард

Статистикийн хэлтэс,

ЗДТГ

56

  • Төрийн үйлчилгээнд өргөдөл, эрэлт хүсэлтийг хүлээж авах нэгжийг бий болгож нэг цэгийн болон угтах үйлчилгээг хэвшүүлнэ.

        Нэг цонхны үйлчилгээнд “Мэдээлэл лавлагааны сан” суулгуулж, иргэдэд үйлчилэх асуудлыг судлах

 

 

1-2 дугаар улиралд

ЗДТГ

        Нэг цонхны үйлчилгээг өргөтгөн “Төрийн үйлчилгээний төв” (Төрийн үйлчилгээний супермаркет) болгох асуудлаар нийслэлийн удирдлагуудад санал тавьж, шийдвэрлүүлэх

57

  • Хүүхэд залуучууд сургууль, цэцэрлэг, албан байгууллагын орчноос үнэгүй интернетийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.

        Соёл, урлагийн ордон, сургуулиуд интернет үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай гэрээ байгуулж, байгууллагынхаа ойролцоо утасгүй интернетийн орчин бүрдүүлэх

1 дүгээр улиралд

СУО, Сургуулиуд

58

  • Төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах бодлого барина.

        Нийгмийн даатгалын хэлтэс(office)-ийн барилгыг ашиглалтад оруулж, Налайх хотын Захирагчийн ажлын алба, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн барилгыг бариулж, Нутгийн Захиргааны ордны барилгын зураг төсөв, хөрөнгийн асуудлыг шийдүүлэх

Жилдээ

ЗДТГ, Хотын Захирагчийн ажлын алба

        Төрийн албан хаагчдын орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нийслэлийн нутгийн захиргааны төсвөөс хариуцан гаргуулах ажлыг холбогдох журмын дагуу судалгаатай хэрэгжүүлэх

Жилдээ

ЗДТГ

59

  • Иргэдийн иргэний баримт бичигт хийх хөдөлгөөн, өөрчлөлтийг системээр чирэгдэлгүй үйлчилнэ.

        Иргэний гэр бүлийн баримт бичгийн өөрчлөлт, хөдөлгөөнийг цахимаар тухай бүрт нь мэдээллийн санд оруулж, үйлчилгээнд ахиц гаргах

Жилдээ

Бүртгэлийн хэлтэс

60

5.8. Дүүргийн гадаад харилцааг эдийн засгийн агуулгатай харилцан ашигтай хамтын ажиллагаанд чиглүүлнэ.

         БНТУ-ын нийслэл Анкара хотын Синжан дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах

Жилдээ

ЗДТГ

         Гадаад харилцаа-хамтын ажиллагаанд “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр зарлигаар баталсан “Төрийн ёслолын журам”-ыг баримталж ажиллах

61

5.10.  Засаг захиргааны анхан шатны нэгжийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, бүх хороог “Хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн нэгдсэн цогцолбор” байртай болгох ажлыг хэрэгжүүлнэ.

         АНУ-ын Азийн сангаас Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах  төсөл”-д 1 дүгээр хороог хамруулан, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх

Жилдээ

ЗДТГ

          “Хөршийн өдөр” өдөрлөгийг уламлал болгон улам боловсронгуй болгон явуулах

62

5.11. Нутгийн захиргааны үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг бодитой хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сонирхлын зөрчил, авлигад өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

        “Захиргааны ерөнхий хууль” хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан төрийн албан хаагчдад үе шаттай сургалт явуулах, хуулийг сурталчлах

1-2 дугаар улиралд

ЗХХ

         Тендерийн үнэлгээний хорооны гишүүдээс ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдүүлгийг зохих журмын дагуу гаргуулж, бүртгэх, хянах, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах

1-2 дугаар улиралд

Худалдан авах ажиллагааны алба

         ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад Статистикийн боловсрол олгох сургалт явуулах

3 дугаар улиралд

Статистикийн хэлтэс

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 

 

Татаж авах

НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2016 ОНЫ ЗОРИЛТООС НАЛАЙХ ДҮҮРЭГТ (ХАМААРАЛТАЙ) ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ