Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 12 сарын 20 А/443
Урамшуулал олгох тухай


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалт, Монгол улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар хуралдааны тэмдэглэлд зааснаар 2017 онд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300000 (гурван зуун мянга) төгрөгийн урамшуулал олгох тухай шийдвэрийн дагуу дүүргийн орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын удирдлагуудад урамшуулал олгосугай.
2. Урамшууллын зардлыг орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын өөрийн төсвөөс гаргахыг холбогдох байгууллагын нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.
3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч (Х.Анхбаяр)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА               Ч.РАДНААБАЗАР