Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 12 сарын 21 А/446
Бэлтгэл бэлэн байдлыг хангах тухай


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “б” заалт, Төсвийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох журам”-ын “Хоёр”-ын 2.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд хэрэглэгдэх хүйтний болон дулааны улиралд хэрэглэх дүрэмт хувцасыг онцгой комиссын гишүүн А.Туяабаатар, П.Нарантуяа нарт хийлгэх зардалд шаардагдах 888000 (найман зуун наян найман мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг нягтлан бодогч (А.Гэрэлтуяа)-д зөвшөөрсүгэй.
2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч (Х.Анхбаяр)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                           Ч.РАДНААБАЗАР