Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 12 сарын 21 А/448
Зардал гаргах тухай


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Налайх дүүргийн 6 дугаар хороонд хог тээврийн үйлчилгээ үзүүлсэн “Тэрэлж туул” ТББ-д хог тээврийн зардал болох 18000000 (арван найман сая) төгрөг олгохыг Налайх “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ (Д.Наянбаяр)-т зөвшөөрсүгэй.
2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Г.Бат-Очир)-т даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                       Ч.РАДНААБАЗАР