Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 12 сарын 25 А/449

 Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

 

          Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт,  Газрын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. “Азт Агро” ХХК (РД:6203345)-ийн хүсэлтийн дагуу 3 дугаар хороо Бага баян уулын урд байрлах Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалт бүхий 200000м2 газраас 50000м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Монголын хөдөө аж ахуйн шинэ парк” (РД:6169333)-д нэр шилжүүлж “Азт агро” ХХК-д 150000м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.

2. Газар эзэмших эрх нь баталгаажсан “Монголын хөдөө аж ахуйн шинэ парк”-тай холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг нэр шилжүүлэн олгож, улсын бүртгэлд бүртгэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газрын алба (М.Давааням)-д даалгасугай.

3. Холбогдох хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлж, газрыг зориулалтын дагуу зөв зохистой эзэмшихийг “Монголын хөдөө аж ахуйн парк” ХХК (Д.Оюунцэцэг)-д үүрэг болгосугай.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2017 оны А/312 дугаар захирамжийн “Азт агро” ХХК-д холбогдох заалтыг  хүчингүй болсонд тооцсугай.

5. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч (Х.Анхбаяр)-д  даалгасугай.

  

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ч.РАДНААБАЗАР