Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 12 сарын 27 А/450

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт, Газрын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Газар эзэмших хүсэлт гаргасан 2 иргэнд олгох газрын байршил, зориулалт, хэмжээг хавсралт ёсоор баталж 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.

2. Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэдтэй холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газрын алба (М.Давааням)-д даалгасугай.

3. Холбогдох хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлж, газрыг зориулалтын дагуу зөв зохистой эзэмшихийг хавсралтад заагдсан иргэдэд үүрэг болгосугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч (Х.Анхбаяр)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                          Ч.РАДНААБАЗАР