Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 12 сарын 27 А/451

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт, Газрын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан дүүргийн нутаг дэвсгэрт газарт эзэмшиж байсан 5 иргэн, 1 аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг судалж үзээд газар эзэмших эрхийг хавсралт ёсоор нэр шилжүүлэн эзэмшүүлсүгэй.

2. Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэдтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг нэр шилжүүлэн олгож, улсын бүртгэлд бүртгэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газрын алба (М.Давааням)-д даалгасугай.

3. Холбогдох хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлж, газрыг зориулалтын дагуу зөв зохистой эзэмшихийг хавсралтад нэр заагдсан иргэдэд үүрэг болгосугай.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2014 оны А/143 дүгээр захирамжийн Г.Энхбаяр, 2007 оны 10 дугаар захирамжийн Л.Мөнхтөр, 2014 оны А/150 дугаар захирамжийн А.Ганболд, 2014 оны А/463 дугаар захирамжийн Байгалийн нөөцийн менежмент судалгааны хүрээлэн, 2012 оны 154 дүгээр захирамжийн Б.Отгонбаяр, 2014 оны А/340 дүгээр захирамжийн Д.Оюунчимэг нарт  холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаярт даалгасугай.

 

 

 

                                                                                                     

ЗАСАГ ДАРГА                                 Ч.РАДНААБАЗАР