Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 12 сарын 27 А/452

Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Тамхины хяналтын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

  1. Худалдаа хүнсний мухлагийн үйлчилгээний газрын стандартын шаардлагыг хангасан “Ололт Ялалт” ХХК-ийн хүнсний дэлгүүрт “Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг гурван жилийн хугацаатай олгосугай.
  2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон худалдаа үйлчилгээний газрын стандарт, цагийн хуваарийг баримталж, дотоодын хяналтыг сайжруулж ажиллахыг “Ололт Ялалт” ХХК (Б.Хүрэлтөгс)-д тусгай зөвшөөрөл олгогдсон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс (Цагдаагийн дэд хурандаа Н.Сумъяа), Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс (Ж.Ганзориг)-т үүрэг болгосугай.
  3. Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж тус бүр 250000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн дансанд төвлөрүүлж ажиллахыг Тамгын газар (Ж.Алтангэрэл)-т даалгасугай.
  4. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэрлэл, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд дүүргийн Засаг даргын орлогч (С.Тунгалаг)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                        Ч.РАДНААБАЗАР