Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 12 сарын 28 А/453

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалт, 19.4 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 2 дугаар хорооны иргэн Цэдэнбалын Гансүхийг “Батгэрэлт ирээдүй” ТББ-ын харъяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвд асруулахаар явуулсугай.
  2. Иргэн Цэдэнбалын Гансүхийн холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн “Батгэрэлт ирээдүй” ТББ-ын харъяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвд хүргэж, хүлээлгэн өгөхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга (Т.Эрдэнэчимэг)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

  ЗАСАГ ДАРГА                            Ч.РАДНААБАЗАР