Дүүргийн Засаг даргын захирамж

2017 оны 12 сарын 28 А/455

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдсон хавсралтад нэр заагдсан 5 аж ахуйн нэгж байгууллага, 30 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

2. Энэ захирамж гарсантай холбогдуулан хавсралтад нэр заагдсан 5 аж ахуй нэгж байгууллага, 30 иргэний газар эзэмших гэрээ, гэрчилгээг улсын бүртгэлээс хасч ажиллахыг Газрын алба (М.Давааням)-д үүрэг болгосугай.

3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч (Х.Анхбаяр)-т даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ч.РАДНААБАЗАР