ЗДТГ-н даргын тушаал

2017 оны 11 сарын 22 А/139
Албан томилолтын зардал гаргах тухай


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найрлууга) хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Төсвийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан нийслэлийн Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдах нийслэлийн дүүргүүдийн архивын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комиссын гишүүдийн дунд зохион байгуулж танхимын бус сургалт, спортын уралдаан тэмцээнд гишүүдийг оролцуулсугай.
2. Тэмцээнд оролцох гишүүдийн нэр, албан томилолтын зардлыг хавсралт ёсоор баталсугай.
3. Шаардагдах зардал 710000 (долоон зуун арван мянга) төгрөгийг Тамгын газрын төсөвт зардлаас гаргахыг нягтлан бодогч (А.Гэрэлтуяад)-д зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН
ГҮЙЦЭТГЭГЧ Ж.АЛТАНГЭРЭЛ