ЗДТГ-н даргын тушаал

2017 оны 11 сарын 22 А/140
5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх уурын зуухны цахилгаан нөөц тэжээлийн шугамын угсралт”-ын ажлыг хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 2017 оны хөрөнгөөр хэрэгжүүлсэн “5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх уурын зуухны цахилгаан нөөц тэжээлийн шугамын угсралт”-ын ажлыг ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн ахлагч:
А.Туяабаатар -Тамгын газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга
Гишүүд:
Д.Оюунбилэг -Тамгын газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн
Х.Нэргүй -Орон нутгийн хөгжлийн сан хариуцсан нягтлан бодогч
Г.Чулуунбат -“Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга
Г.Зоригтбаатар -“УБЦТС” ХК-ийн Налайх түгээх төвийн ашиглалт засварын хэсгийн ахлагч
Т.Алимаа -“Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогч
Нарийн бичгийн дарга:
С.Мөнгөнчимэг -Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
2. Ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, актаар баталгаажуулж ажиллахыг ажлын хэсэг (А.Туяабаатар)-т үүрэг болгосугай.
3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлыг “Чандмань Налайх ОНӨААТҮГ (Г.Чулуунбат)-т өмчийн бүртгэлд бүртгэн авахыг зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН
ГҮЙЦЭТГЭГЧ Ж.АЛТАНГЭРЭЛ