ЗДТГ-н даргын тушаал

2017 оны 11 сарын 30 А/144
2017 оны эцсийн өмчийн, эд хөрөнгийн тооллого явуулах, зардал гаргах тухай


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Төсвийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: 1. Тамгын газрын 2017 оны бүтэн жилийн тооллого явуулахад шаардагдах зардлын төсвийг хавсралт ёсоор баталсугай.
2. Тооллогыг Г.Бат-Очир, Б.Хүслэн, Р.Жанарбек, Д.Гантөмөр, Х.Нэргүй, Ч.Оюунчимэг, Д.Онон нарын бүрэлдэхүүнтэй явуулж, 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд явуулж, эд материалыг зургаар баталгаажуулж явуулсугай.
3. Шаардагдах зардал 150000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг Тамгын газрын төсөвт зардлаас гаргахыг нягтлан бодогч (А.Гэрэлтуяа)-д зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН
ГҮЙЦЭТГЭГЧ Ж.АЛТАНГЭРЭЛ