ЗДТГ-н даргын тушаал

2017 оны 12 сарын 05 А/146
Хамтарсан үзлэг, шалгалт зохион байгуулах тухай


Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Тамхины хяналтын тухай (Шинэчилсэн найруулга) хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14, 6.7.15 дахь заалт, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь заалт, Төсвийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 16 дүгээр зүйлийн 5.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газруудад мөрдөж байгаа хууль тогтоомж, журмын хэрэгжилтэд үзлэг, шалгалтыг зохион байгуулсугай.
2. Хамтарсан үзлэг, шалгалт явуулах ажлын удирдамжийг нэгдүгээр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, шатахууны зардлыг гуравдугаар хавсралтаар баталсугай.
3. Шатахууны зардалд шаардагдах 30000 (гучин мянга) төгрөгийг Тамгын газрын төсөвт зардлаас гаргахыг нягтлан бодогч (А.Гэрэлтуяа)-д зөвшөөрсүгэй.
4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, хяналт шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулж, дүнг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч (П.Нарантуяа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН
ГҮЙЦЭТГЭГЧ Ж.АЛТАНГЭРЭЛ