ЗДТГ-н даргын тушаал

2017 оны 12 сарын 08 А/148

Налайх дүүргийн төв талбай дахь Лед дэлгэц засварлах ажлыг хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

  1. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 2017 оны хөрөнгөөр хэрэгжүүлсэн Налайх дүүргийн төв талбай дахь Лед дэлгэц засварлах ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:

Ч.Оюунчимэг                        -Тамгын газрын Аж ахуйн тасгийн дарга

          Гишүүд:

А.Гэрэлтуяа                           -Тамгын газрын нягтлан бодогч

Х.Нэргүй                                 -Орон нутгийн хөгжлийн сан хариуцсан нягтлан бодогч

Б.Хүслэн                                 -Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн

 

Нарийн бичгийн дарга:

С.Мөнгөнчимэг                     -Тамгын газрын Санхүү, төрийн сангийн     хэлтсийн мэргэжилтэн

2. Ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, актаар баталгаажуулж ажиллахыг ажлын хэсэг (Ч.Оюунчимэг)-т үүрэг болгосугай.

3. Цаашид засвар үйлчилгээ арчлалтын ажлыг тогтмол хийхийг Аж ахуйн тасаг (Ч.Оюунчимэг)-т үүрэг болгосугай.

  

                               

 

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ                          Ж.АЛТАНГЭРЭЛ