ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ 2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 21ИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ДҮҮРГИЙН УДИРДЛАГААС УДИРДАХ АЖИЛТНУУДАД ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

№7

 2015.04.21

 

  1. Зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг нарийвчлан гаргаж, хяналт шалгалт явуулах, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцон, холбогдох арга хэмжээг авч ажиллах. /ӨГХА, МХХ/
  2. Аж ахуйн нэгж, байгууллагын гадна болон нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавих, гэмт хэрэг ихээр гардаг, гарч болзошгүй цэгүүдийг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг зохион байгуулах  /ТХҮХ, Цагдаагийн хэлтэс, Гэрэлтүүлэг, чимэглэлийн алба/
  3. Үерийн суваг, шуудууг бүрэн цэвэрлэх. /Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хөдөлмөрийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс/
  4. Төсвийн ерөнхийлөн захирагчтай төсвийн шууд захирагчийн байгуулах үр дүнгийн гэрээг ирэх 7 хоногт байгуулах тул бэлтгэл ажлыг хангах. /СТСХ, Төсвийн шууд захирагчид/
  5. Ашиглалтын лицензтэйгээс бусад газарт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн үйл ажиллагааг 05 дугаар сарын 01-ний дотор бүрэн зогсоох. /ТХҮХ, УУАТС, ОБХ, Цагдаагийн хэлтэс, Түгээх төв/
  6. Байгууллага бүр сахилга хариуцлага, харилцааны соёлыг дээшлүүлэхэд анхаарч тодорхой төлөвлөгөө гарган ажиллах. Төлөвлөгөө түүний хэрэгжилтийг ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтэст ирүүлэх  /ЗХХ, байгууллагууд/
  7. Орон нутгийн төсвийн орлого тасалдах хандлагатай байгаа тул Татварын хэлтэс анхаарч ажиллах.

 

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

 

 

Мэдээ мэдээлэл

Дараагийн мэдээлэл SHIFT товч дарж бүх мэдээллийг харах load all