Дүүргийн удирдах ажилтны 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай 

зөвлөлгөөн дээр дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын чиглэл

№10 

 

  1. Гудамжны мод зүлгийг үхэр мал идэж сүйтгэж байна. Иймд ААН, Байгууллагууд нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийг хамгаалах, ялангуяа мэргэжлийн байгууллага энэ талаар онцгой анхаарах.   /Цэцэрлэгжүүлэлтийн алба, ТХҮХ, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, ААН, байгууллагууд /

 

  1. Хотын захирагчийн сонгуулийг хуулийн дагуу эмх журамтай явуулахад анхаарах, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах                                             / Цагдаагийн хэлтэс, Сонгуулийн нэгдсэн болон хэсгийн хороод, Хороод /

 

  1. Улаанбурхан өвчний талаар эрүүл мэндийн байгууллага, эмч нараас зөвлөгөө, дэмжлэг авч яриа таниулга хийлгэх.                                                                                                       /Эрүүл мэндийн төв, НХХ, Байгууллага, Хороод/

 

  1. 2015 оны 06-р сарын 27-ны нийтийн их цэвэрлэгээний өмнө байгууллагын орчин тойрон, гудамж, айл өрхийн цэвэрлэгээг хийлгэх                                                                                   /ТХҮХ, Хороод, Байгууллага, ААН/

 

  1. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдын аюулгүй байдал, тав тухтай байдлыг хангаж ажиллахад анхаарах                                                    /ТХҮХ, Цагдаагийн хэлтэс, Жуулчны баазууд, 6-р хороо/

 

  1. Хүүхэд багачуудын тоглож наадах, эцэг эхтэйгээ амарч зугаалахад зориулж авто машины замыг тодорхой цагаар хааж, чөлөөлж байгаа байдалд хяналт сайн тавьж ажиллах.                   /Замын цагдаагийн тасаг, 2-р хороо/

 

  1. 4 замын уулзварын гэрэл дохио, зарим хяналтын камер ажиллахгүй байгаа байдлыг анхааралдаа авч ажиллах.
                                    / Цагдаагийн хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба/

 

  1. Нийтийн эргүүлд оролцохгүй байгаа байгууллагууд цаашид анхаарах

                                            

 

ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

 

 

Мэдээ мэдээлэл

Дараагийн мэдээлэл SHIFT товч дарж бүх мэдээллийг харах load all