ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ 2015 ОНЫ 02 ДУГААР САРЫН 03Ы ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ДҮҮРГИЙН УДИРДЛАГААС УДИРДАХ АЖИЛТНУУДАДӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

3

 

2015.02.03

  1. Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээг байгуулах ажлыг зохион байгуулах. /СТСХ, байгууллагууд/
  2. Төсвийн шууд захирагч нар харьяа нэгж, төрийн албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулахдаа хийх ажил, хоног хугацааг зэргийг тодорхой тусгаж байгуулах. /Төсвийн шууд захирагч нар/
  3. Эрх шилжүүлсэн ажлуудад тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулан ажиллах. /СТСХ, ТХҮХ, ХАААлба/
  4. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрх бүхий албан тушаалтан, төрийн албан хаагчид 2 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх. /ЗХХ, байгууллагууд/
  5. Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/74 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, баярын өмнө байгууллагынхаа болон харъяалалгүй гэх ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх  арга хэмжээг зохион байгуулах. /НХХ, НХҮХ, байгууллагууд/
  6. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх, эмчлэх асуудлын талаар цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтэст 2 дугаар сарын 11-ний дотор ирүүлэх. /ЗХХ, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс/
  7. Хулгайн модтой тэмцэх хяналтыг сайжруулах чиглэлээр эрчимтэй ажиллах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж ЗДТГ-ын ТХҮХ-т 2 дугаар сарын 11-ний дотор ирүүлэх. /ТХҮХ, Цагдаагийн хэлтэс, байгаль орчны байцаагч/
  8. НИТХ-ын 2014 оны 5/14, 23, 91 дүгээр тогтоолуудаар батлагдсан журмын хэрэгжилтийг хангаж ажиллах. /ТХҮХ, ӨГХАлба, /
  9. Гудамж, тайлбайд зөвшөөрлгүйгээр байршуулсан зар сурталчилгааны самбарын судалгааг нарийвчлан гаргаж, холбогдох арга хэмжээг хууль журмын дагуу зохион байгуулж ажиллах. /ТХҮХ, самбар эзэмшигч иргэн, ААН байгууллагууд/
  10. Уурхайн эдэлбэр газарт хийх хяналт шалгалтыг эрчимжүүлж, тогтмолжуулах. Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг зөрчсөн тохиолдолд шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байх. /ТХҮХ, УУААлба, МХХ, ОБХ, Цагдаагийн хэлтэс, УБЦТС ХК-ийн Налайх Түгээх төв/
  11. Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор албан байгууллагууд цахим хуудастаа “Шилэн данс” холбоосыг оруулах, цахим хуудасгүй байгууллагууд цахим хуудастай болох ажлыг эрчимжүүлэх, ил тод байдлаа нэмэгдүүлэх. /Байгууллагууд/

Үүрэг даалгаврын биелэлтийг This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар 2015 оны 02 дугаар сарын 11-ны дотор ирүүлнэ үү.

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

 

 

Мэдээ мэдээлэл

Дараагийн мэдээлэл SHIFT товч дарж бүх мэдээллийг харах load all