ЗДТГ дүрэм

 Нэг. Нийтлэг үндэслэл

            Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын ажлын алба нь түүний Тамгын газар мөн. Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар /цаашид Тамгын газар гэх/ нь дүүргийн Засаг даргын /цаашид Засаг дарга гэх/ бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй.

Тамгын газрын ажлыг Засаг даргаас томилсон Тамгын газрын дарга удирдаж, Тамгын газрын үйл ажиллагааг Засаг даргын өмнө бүрэн хариуцна.

Тамгын газар үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай болон бусад хууль тогтоомжуудыг удирдлага болгон ажиллана. Тамгын газар үйл ажиллагаагаа явуулахдаа хуулийг дээдлэн хүндэтгэх, ил тод байх, төрийн албаны ёс зүйн зарчмыг баримтална.

Тамгын газар үйл ажиллагаагаа Засаг даргын бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн зорилтыг биелүүлэхэд чиглүүлж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засагдаргын хамтын ажиллагааг ханган, нутгийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах нөхцлийг бүрдүүлж ажиллана.

Тамгын газар, түүний нэгжүүд дүрэмтэй, албан хаагчид ажлын байрны тодорхойлолттой байна. Дүрмийг Засаг даргын захирамжаар, ажлын байрны тодорхойлолтыг Тамгын газрын дарга тус тус батална.

Тамгын газар дотоод журамтай байх бөгөөд Тамгын газрын нийт албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, биелэлтэд нь Тамгын газрын дарга болон нэгжүүдийн дарга нар хяналт тавина.

Тамгын газар нь хуулийн этгээд мөн бөгөөд тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Тамгын газар нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсөвт зардлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд банкинд данс нээх, хөрөнгө зарцуулах эрхтэй байна.

 

Хоёр. Тамгын газрын удирдлага, зохион байгуулалт

Тамгын гаэрын бүтэц, орон тооны хязгаарыг нийслэлийн Засаг дарга, ажлн байрны жагсаалтыг дүүргийн Засаг дарга тогтооно.

Тамгын газрын дарга энэхүү дүрмийн 2.1-т заасны дагуу тогтоосон орон тооны хязгаарт багтаан ажлын байрны жагсаалтын дагуу нэгжийн дарга, албан хаагчдыг томилж, чөлөөлнө.

Тамгын газрын үйл ажиллагааны тайлан, үр дүнг хагас, бүтэн жилээр гаргаж Засаг даргад, нэгжүүд үйл ажиллагааны үр дүнгээ улирлаар гаргаж Тамгын газрын даргад, ажилтнууд ажлын тайлангаа улирлаар гаргаж тус тусын удирдлагад тайлагнана.

 

Гурав. Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүн

Тамгын газар нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/03 дугаар захирамжийн дагуу Захиргаа, хуулийн; Санхүү, төрийн сангийн; Нийгмийн хөгжлийн; Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс болон Цэргийн штаб гэсэн үндсэн бүтэцтэй байх бөгөөд ажпын шаардлагаар зарим алба, төвийг нэмж ажиллуулах, татан буулгаж өөрчлөн зохион байгуулж болно.

Тамгын газрын хэлтэс, албаны эрхлэх ажил, тэдгээрийн ажлын зохион байгуулалтын зарчмыг Тамгын газрын дотоод журам болон хэлтсийн дүрмээр нарийвчлан тогтооно. Хэлтсийн дүрмийг Засаг даргын захирамжаар, Тамгын газрын дотоод журмыг Тамгын газрын дарга батална.

Тамгын газар нь Тамгын газрын дарга, хэлтсийн дарга, төрийн албан хаагчдаас бүрдэнэ.

 

Дөрөв. Тамгын газрын бүрэн эрх

Тамгын газар хууль тогтоомжоор тогтоосон үндсэн чиг үүргийн хүрээнд дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ.

Засаг даргаас бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийн тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд хороод, Засаг даргын дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагааг төвлөрүүлэх, хяналт тавих, шаардлагатай бүх төрлийн мэдээллийг боловсруулан дүгнэлт, санал бэлтгэх ажлыг зохион байгуулж Засаг даргыг мэдээллээр хангаж, ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх;

Хороод, Засаг даргын дэргэдэх байгууллагуудаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, шат дамжлагыг багасгах, иргэд, олон нийтийн санал гомдол, өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх талаар ажил зохион байгуулж, хэрэгжүүлэх, тогтмол хяналт тавих;

Дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийн хоорондын уялдаа холбоог хангаж боловсруулах, мөрдөх, санхүүгийн бодлогыг нутаг дэвсгэртээ үр өгөөжтэй хэлбэрээр хэрэгжүүлэх зарчмаар төсвийн гүйцэтгэлийг хангуулах, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх, биелэлтэд нь хяналт тавих;

Дүүргийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар дэвшүүлсэн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийж, түүний үр дүнг Засаг даргад тогтмол мэдээлж байх;

Эдийн засгийн үр ашигтай гадаад харилцаа, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх талаар ажил зохион байгуулах, хяналт тавих;

Дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, илэрсэн дутагдлыг арилгуулах, хяналт тавих;

Засаг дарга Үндсэн хууль, бусад хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, тогтмол мэдээлж байх механизмыг бүрдүүлэх;

Засаг даргаас иргэд, олон нийттэй харилцах харилцааны менежментийн ил тод, нээлттэй арга хэлбэр, механизмыг бүрдүүлж, байгууллага, хороо, иргэд-олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах;

Засаг даргын болон Тамгын газрын албан хэргийг хөтлөх, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

Засаг даргын болон Тамгын газрын архив, автоматжуулсан мэдээллийн сан, сүлжээг бүрдүүлэн түүний нууцыг хадгалах;

Засаг даргын захирамж, үүрэг даалгаврын биелэлтэд хяналт- шинжилгээ хийж, Засаг даргад танилцуулах;

Үйл ажиллагаагаа жилээр төлөвлөж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө Засаг даргаар, батлуулж ажиллах үүрэг хүлээнэ.

 

Тамгын газар дор дурдсан эрх эдэлнэ.

Засаг даргын үйл ажиллагаанд шаардлагатай тоо баримт, мэдээ, судалгаа, санал дүгнэлт, танилцуулгыг холбогдох байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас гаргуулан авах;

Засаг даргын бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар судалгаа хийх, асуудал боловсруулахад зохих мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах;

Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Тамгын газрын үйл

ажиллагаанд шаардагдах ажлын нөхцөл, тоног төхөөрөмж, материал техник хэрэгслээр хангаж байх асуудлыг холбогдох байгууллагуудад       тавьж

шийдвэрлүүлэх

Дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллага, аж ахуйн нэгжүүдийг удирдлага арга зүйгээр хангаж, үйл ажиллагааг нь хянаж шалгах, шилдэг арга барил, туршлагыг дэмжих, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох зэрэг эрх эдэлнэ.

 

Тав. Тамгын газрын дарга

Тамгын газрын даргыг дүүргийн Засаг даргын захирамжаар томилж, чөлөөлнө.

Тамгын газрын дарга хүний нөөцийн асуудлаар бодлого боловсруулж, ажилтнуудыг томилох, чөлөөлөх ба дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Тамгын газрын захиргаа, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх;

Засаг даргын бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар Засаг даргад санал дүгнэлт танилцуулах;

Тамгын газрын үйл ажиллагааны хэтийн болон жилийн төлөвлөгөөг батлуулж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг Засаг даргад илтгэх;

Засаг даргын захирамж, хэлэх үг боловсруулах ажпыг нэгтгэн зохион байгуулж, хяналт тавих;

Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааг хангуулах, түүний албан ёсны арга хэмжээ, үйлчилгээний ажилд хяналт тавих;

Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах асуудлаар холбогдох байгууллагаас тавьсан саналыг судалж боловсруулах, эрх бүхий байгууллагад уламжлах, гардуулах ажпыг зохион байгуулах;

Шаардлагатай тохиолдолд Тамгын газрын чиг үүргийг шинэчлэн боловсруулж зохих журмын дагуу баталж мөрдүүлэх;

Тамгын газрын ажилтнуудын санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, ажиллах нөхцөл, бололцоог нь бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

Хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Засаг дарга болон түүний орлогч, зөвлөх, нутгийн захиргааны байгууллагын удирдлагатай шууд харилцах;

Тамгын газрын хэтийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүй цэтгэл и й г хангуулах;

Засаг даргыг цагийн байдалтай холбогдсон мэдээллээр шуурхай хангах;

Өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрт нийцүүлэн тушаал гаргах, шаардлагатай дүрэм, журам, заавар батлах;

Тамгын газрын ажилтныг шагнаж урамшуулах, ажлын хариуцлага тооцох, мэргэжил, боловсролыг нь дээшлүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

Тамгын газрын дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15, 16.5-д заасны дагуу байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах.

Тамгын газрын даргын түр эзгүйд түүний чиг үүргийг Захиргаа, хуулийн хэлтсийн дарга орлон гүйцэтгэнэ.

 

Зургаа. Тамгын газрын албан хаагчид

Тамгын газарт ажиллаж байгаа албан хаагчид нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд тавих шаардлага хангасан, төрийн мэргэшсэн албан хаагчид байх ба төрийн ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын дэг журмыг сахиж, гагцхүү хуулийн хүрээнд ажиллах зарчмыг баримтална.

Тамгын газрын албан хаагндын ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийг Тамгын газрын дарга батална.

 

Албан хаагч нь дараах эрхийг эдэлнэ

Ажпын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөе, үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд үйл ажиллагаагаа явуулах нөхцлөөр хангуулах;

Үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингээ үнэлж дүгнүүлэн цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх;

Эрхэлсэн ажил үүргийн хүрээнд төсөл, санал боловсруулж, дээд шатны удирдлагад тавьж шийдвэрлүүлэх;

Өөрийн хувийн хэрэг, ажил байдлын тодорхойлолт, бичиг баримттай танилцах, шаардлагатай гэж үзвэл нэмэлт тайлбар оруулах;

Хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл холбогдох байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх;

Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаагаар хангуулах, хууль тогтоомжоор олгогдсон бусад эрхийг эдэлнэ.

 

Албан хаагч нь дараах үүргийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлж, өргөсөн тангараггаа үнэнч байх;

Төрийн албан хаагч нь дээд шатны удирдлагын шийдвэр, өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, биелэлтийг нь тайлагнах;

Авлигаас ангид, үнэнч шудрага байх, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

Ажлын болон албан тушаалтны дутагдал доголдол, зөрчлийг тухай бүрд нь арилгуулж, дүүргийн ажил амьдралын тулгамдсан бэрхшээлтэй асуудалд хүч анхаарлаа төвлөрүүлж ажиллах;

Ажил төрлийн аливаа асуудлыг шууд харьяалах болон дээд шатны даргад танилцуулж байх;

Үйл ажиллагааны жил, улирлын төлөвлөгөөтэй ажиллаж, тогтоосон хугацаанд тайлагнаж байх;

Төрийн албан хэрэг хөтлөлтийн зааврыг мөрдөн ажиллаж, төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах;

Тамгын газрын дотоод журам, ажлын байранд мөрдөгдөж байгаа бусад журмыг чанд сахих;

Тамгын газраас зохиож байгаа аливаа ажилд бүтээлч, идэвх санаачилгатай оролцох;

Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэдлэг, мэргэшил, ур чадвараа дээшлүүлж ажиллах;

Ажлын байр, хариуцсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, албан хэрэгцээний техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж, төсөвт зардлыг хэмнэх, ариун цэвэрч, соёлч байдлыг эрхэмлэх үүрэг хүлээнэ.

 

Долоо. Хүлээлгэх хариуцлага

Тамгын газрын дарга, хэлтсийн дарга, ажилтнууд нь үр дүнгийн гэрээ болон энэхүү дүрмээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

Найм. Бусад зүйл

Энэхүү дүрэмд дүүргийн Засаг даргын захирамжаар нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь дүрмийн салшгүй хэсэг болно.

Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст бүртгүүлнэ.