Стратегийн зорилт

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын стратегийн зорилт

Байгууллага 2013-2016 оны үйл ажиллагаандаа иргэдийн санал санаачлага, дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний агуулга, байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж буй гадаад, дотоод орчин, нөхцөл байдлын шинжилгээнд тулгуурлан дэвшүүлсэн эрхэм зорилгодоо хүрэх дараах  стратеги  зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

 Стратегийн зорилт 1

Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нээлттэй, хөнгөн шуурхай, ил тод болгох замаар төр, иргэн, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх 

 Стратегийн зорилт 2  

Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг дээшлүүлэн хүний  нөөцийн хөгжлийг хангах

Стратегийн зорилт 3

Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсийг төсвийн бодлоготой уялдуулан нэмэгдүүлэх, үнэлгээг ажилтнуудын ажлын бодит үр дүнд тулгуурлан шийдвэрлэх

Стратегийн зорилт 4

Цаасгүй цахим технологийг нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах

Стратегийн зорилт 5

Экологид ээлтэй эдийн засгийн салбарыг дэмжих, орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэржилтийг хөгжүүлэх

Стратегийн зорилт 6

Улаанбаатар орчмын аялал жуулчлалын түшиц бүс нутаг болох

Стратегийн зорилт 7  

Нийгмийн хөгжлийн бодлогыг цогцоор шийдсэн дүүрэг болох 

Стратегийн зорилт 8  

Үндэсний хэмжээний цэцэрлэгт хүрээлэнтэй, орчны ногоон байгууламжийг бүрэн шийдсэнээр экологид ээлтэй дүүрэг болох

Стратегийн зорилт 9

Тохижилт, хог хаягдлын менежментийг эрс шинэчлэх эдгээр болно.