Түүхэн хөгжил

1912 оноос хятад худалдаачид нүүрс олборлож Нийслэл хүрээ лүү зөөж эхэлсэн. 1922 оны 12-р сарын 25-нд Налайхын уурхай Улсын үйлдвэр болсон. 1932 он хүртэл Налайхын уурхай улиралын чанартай үйл ажиллагаагаа явуулж байгаад техник технологийн шинэчлэл хийж 1954-1958 онуудад Налайхын Их уурхайг барьж байгуулсан байна. 1962 онд Их уурхайг түшиглэн Налайх хот байгуулах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 88 дугаар зарилаг гарч Налайх хот байгуулах их үйлс эхэлсэн юм. 1992 оноос Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Налайх дүүрэг болсон.