http://nad.ub.gov.mn/old/components/com_gk3_photoslide/thumbs_big/859355328955battsetseg.jpglink
http://nad.ub.gov.mn/old/components/com_gk3_photoslide/thumbs_big/877267776691slide4.jpglink
http://nad.ub.gov.mn/old/components/com_gk3_photoslide/thumbs_big/536492228011slide3.jpglink
Уурхай ажиллуулахыг та дэмжиж байна уу?
 

Санал асуулга

Засаг даргын Тамгын газраас явуулж буй үйл ажиллагааг Та хэрхэн үнэлж байна вэ?


НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 

Захирамж

Хайлт

Байгууллагуудын веб сайт

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр83
mod_vvisit_counterӨчигдөр60
mod_vvisit_counterЭнэ7 хоногт143
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт445
mod_vvisit_counterЭнэ сард1320
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1818
mod_vvisit_counterНийт696097

We have: 53 guests online
Таны IP: 54.167.126.106
 , 
Өнөөдөр: 2018 1-р сар 23

Байршлын зураг

Тусламж

Хүн амын тоо
2014 оны 12 дугаар сарын байдлаар
Нийт хүн ам: 34161, 18 наснаас дээш: 23025, 18 наснаас доош: 11136
3 сая дахь иргэнээ Налайх дүүрэг 2 өрөө байраар мялаалаа

Монгол улсын 3 сая иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Х.Хишигбаатар, чацуутан болсон А.Хулан, 2 ихэр Б.Номин, Б.Энхномин нарт дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Зоригт, ЗДТГ-ын дарга О.Манарбек болон бусад удирдлагууд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч бяцхан хүүхдүүддээ эрүүл энх, урт нас, удаан жаргалыг хүсч төрөлх дүүрэг, Монгол эх орондоо ихийг бүтээсэн сайн хүмүүс болохыг хүссэн.

3 сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн Х.Хишигбаатарт Налайх дүүрэг гүн хүндэтгэл үзүүлэн “Ану" хотхонд 2 өрөө байр, 2 сая төгрөгөөр тус тус мялаалаа. Мөн түүний чацуутан болсон А.Хулан, Б.Номин, Б.Энхномин нарт тус бүр 1 сая төгрөгийн мялаалга өгсөн бол энэ үеэр дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, албан байгууллагын удирдлагууд нэрэмжит шагнал, гарын бэлгээ гардуулж сайн сайхныг хүслээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 2-р сарын 23, Даваа гариг, 01:00
 
Мэндчилгээ

 

 
Улсын гарди П.Сүхбатын нэрэмжит Сар шинийн барилдаан боллоо

Монгол улсын гавъяат тамирчин, Улсын гарьд П.Сүхбатын нэрэмжит хүчит бөхийн барилдааныг жил бүр дүүргийн Засаг даргын ивээл дор зохион явуулдаг. Энэ жилийн сар шинийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64, өсвөрийн 32 хүчит бөх барилдсан бөгөөд бөхийн барилдаан 2 дугаар сарын 13-ны өдөр Уул уурхайн аврах албаны спорт зааланд боллоо. Энэ үеэр дүүргийн ахмад 20 бөхчүүдэд дүүргийн Засаг дарга хүндэтгэл үзүүлэн сар шинийн тавгийн идээ гардуулж, дүүргийн Алдарт уяачийн болзол хангасан Б.Төмөртогоо, Э.Алтан-Эрдэнэ, Х.Одсүрэн, Д.Очирбат нарт дүүргийн Засаг даргын 2015 оны А/37 дугаар захирамжаар “Дүүргийн алдарт уяач” цолыг хүртээлээ.

Дэлгэрэнгүй...
 
Буриад сурын харвааны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Сар шинийн баярыг тохиолдуулан  2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн Засаг даргын нэрэмжит  Буриад сурын харвааны тэмцээнийг дүүргийн сурын холбоо, Биеийн тамир, спортын хороотой хамтран зохион байгуулан явууллаа. Тэмцээнд Улсын мэргэн 9, Спортын мастер 50, 20 гаруй залуу харваач оролцлоо. Уг тэмцээн нь дүүрэгт 3 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулагдаж буй буриад сурын бүүцүүт харваа юм.

Дэлгэрэнгүй...
 
Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн багтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

НМХГ-ын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Швейцарийн хөгжлийн агентлагын “Тогтвортой бичил уурхай” төслийн багтай хамтран дүүргийн уурхайн эдэлбэр газарт бичил уурхай эрхлэгчдийг хамруулан Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж, эрсдлээс сэргийлэх, тэдгээрийг чадавхижуулах зорилтын хүрээнд 2015 онд хамтран ажиллах талаархи “Санамж бичигт” 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдөр хэлтсийн дарга М.Ганбаатар, Швейцарын хөгжлийн агентлагын Тогтвортой бичил уурхай төслийн менежер Гейшинс Синго   нар  гарын үсэг зурж баталгаажууллаа.

Дэлгэрэнгүй...
 
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж 2015 оны төсвийг албан ёсоор баталлаа

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан хуралдахгүй 2 сар орчим болж, дүүрэг төсвийн түр горимд шилжсэнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Өчигдөр буюу 2 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, өнөөдөр дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралдлаан боллоо. Хуралдаанаар тэргүүлэгчдийн баталсан асуудлууд буюу

  1. Дүүргийн ИТХ-ын даргад итгэл үзүүлэх эсэх.
  2. Дүүргийн Эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын биелэлт, эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг батлах тухай.
  3. Дүүргийн 2015 оны төсөв батлах тухай.
  4. Дүүргийн 2014 оны төсвийн зардлын зүйлд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр санал оруулж, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгдийн 100%-ийн саналаар дээрх 4 асуудлыг хэлэлцэхээр батлагдсан.

 


Ээлжит бус хуралдаан товлосон цагт Хурлын танхимд 16 төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Хурлын танхимд Хурлын дарга А.Ганболд ямар нэгэн шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хуралдааныг ирсэн нийт төлөөлөгчдийн хамгийн ахмад төлөөлөгч Ш.Хаан даргалсан. Хуралдааны эхний асуудал нь ИТХ-ын дарга А.Ганболдод итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд төлөөлөгчдийн 100%-ийн саналаар огцруулах нь зүйтэй гэж үзсэнээр ИТХ-ын дарга нэр дэвших ажил эхэлсэн. Энэ үед Т.Энхжаргал төлөөлөгч Б.Лхагва-Очирын нэрийг дэвшүүлсэн бөгөөд өөр нэр дэвшигч гараагүй тул санал хураалт явуулахад нийт төлөөлөгчдийн 100% саналаар Б.Лхагва-Очирыг дүүргийн ИТХ-ын дарга болгохоор баталсан. Мөн энэ үеэр дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээр Т.Чулуунгэрэл, М.Дашхүү, М.Өсөхбаяр, Ш.Хаан, С.Тунгалаг, Т.Энхжаргал нарыг сонголоо.

 

Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжилтийг үнэлэх асуудлаар төлөөлөгчид асуулт асуух, санал хэлсэнээр төлөөлөгчдийн 68,7%-ийн саналаар “Бүрэн хангалттай” гэж дүгнэлээ.

Дүүргийн 2015 оны төсөв батлах асуудлыг төлөөлөгчид хэлэлцсэн бөгөөд төлөөлөгчид дүүргийн 2015 оны төсвийг 16 тэрбум 555 сая 569,6 мянган төгрөг байхаар баталлаа. Төсвийн тодотголыг нийслэлийн ИТХ-аас нийслэлийн 2015 оны төсөв батлагдсаны дараа буюу Сар шинийн баярын дараа хэлэлцэн батлахаар болсон.

Дүүргийн 2014 оны төсвийн зарим зардлын зүйлд өөрчлөлт оруулахаар тус тус батлагдлаа.

Ийнхүү удтал хүлээгдсэн дүүргийн ИТХ хуралдаж дүүргийн 2015 оны төсвийг албан ёсоор баталсанаар дүүрэгт тогтоосон төсвийн түр горим цуцлагдах боломж бүрдэж байгаа юм. Учир нь дүүргийн 2015 оны төсвийг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгад гардуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд шилжүүлсэнээр дүүрэгт тогтоосон төсвийн түр горим цуцлагдах юм.

 


Хуудас 83-с 6