http://nad.ub.gov.mn/old/components/com_gk3_photoslide/thumbs_big/859355328955battsetseg.jpglink
http://nad.ub.gov.mn/old/components/com_gk3_photoslide/thumbs_big/877267776691slide4.jpglink
http://nad.ub.gov.mn/old/components/com_gk3_photoslide/thumbs_big/536492228011slide3.jpglink
Уурхай ажиллуулахыг та дэмжиж байна уу?
 

Санал асуулга

Засаг даргын Тамгын газраас явуулж буй үйл ажиллагааг Та хэрхэн үнэлж байна вэ?


НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 

Захирамж

Хайлт

Байгууллагуудын веб сайт

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр89
mod_vvisit_counterӨчигдөр60
mod_vvisit_counterЭнэ7 хоногт149
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт445
mod_vvisit_counterЭнэ сард1326
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1818
mod_vvisit_counterНийт696103

We have: 58 guests online
Таны IP: 54.167.126.106
 , 
Өнөөдөр: 2018 1-р сар 23

Байршлын зураг

Тусламж

Хүн амын тоо
2014 оны 12 дугаар сарын байдлаар
Нийт хүн ам: 34161, 18 наснаас дээш: 23025, 18 наснаас доош: 11136
Дүүргийн удирдлагын зөвлөл хуралдлаа

Дүүргийн удирдлагын зөвлөл өнөөдөр /2 сарын 6-ны өдөр/ хуралдлаа. Зөвлөлийн энэ удаагийн хурлаар:

  1. Хороо, байгууллагуудын 2014 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын дүнгийн тухай.
  2. Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Санхүүжилтийн түр горим тогтоох тухай” А/103 дугаар захирамжаар батлагдаж ирсэн төвсийн хуваарилалт, зарцуулалтын тухай.
  3. “Тохижилт үйлчилгээ” НӨҮГ-ын үйл ажиллагаа, гэр хорооллын айл өрхийн хог хаягдлын тээвэрлэлтийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.

Хороо, байгууллагуудын 2014 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээг 7 хороо, 45 байгууллагад дүүргийн ЗДТГ-аас томилогдсон 5 ажлын хэсэг хийсэн бөгөөд үнэлгээг ажлын хэсэг тус бүрээр хэлэлцэж, “Хангалтгүй”, “Ажил сайжруулах шаардлагатай” үнэлгээ авсан хороо, байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад онцгой анхаарч “Үзүүлэх сургалт”-ыг дээрх үнэлгээ авсан байгууллагуудад хийхээр болсон.

Дэлгэрэнгүй...
 
Айл өрхийн хог хаягдлыг ачиж эхэллээ

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хүчин төгөлдөр хуралдаанаараа дүүргийн 2015 оны төсвийг батлаагүй, хурадааныг дахин зарлахгүй байгаагаас дүүргийн 2015 оны төсөв батлагдаагүй байгаа. Ийнхүү төсөв батлагдаагүй байгаатай холбоотойгоор Тохижилт үйлчилгээ НӨҮГ-ийн санхүүжилт хаагдаж улмаар айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэх шатахуунгүй болсоноор иргэдийг ихээр бохимдуулах болсон.

Дэлгэрэнгүй...
 
ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ

Дүүргийн Засаг дарга “Иргэдтэй хийх уулзалт”-ыг 2 дугаар сарын 05-ны өдрийн “Пүрэв” гарагт “Нэг цонхны үйлчилгээ”-ний Уулзалтын өрөөнд “Шилэн” байдлаар зохион байгууллаа.

Уулзалтад оролцсон 9 иргэний гаргасан 11 санал, хүсэлт, өргөдөл хүлээн авч асуудал бүрт хариу, зөвлөлгөө өгч ажиллаа. Уулзалтаар дараах санал хүсэлт гарч, шийдвэрлэгдсэн байна.

-Газар эзэмших болон цуцлагдсан газрын тухай                         3

-Ахмад настанд эд материалын тусламж хүссэн

-Ажил хайж хүсэлт гаргасан

-Гэр хүссэн өргөдлийн тухай

-Үйлдвэрлэлийн тухай танилцуулга

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ танилцуулах

-Хуучин орон сууц буулгах, дахин төлөвлөлтийн тухай

-Хог хаягдал тээвэрлэх

-Байгууллага, нэгжийн дарга нарын ёс зүйн асуудлаар гомдол гаргаж хандсан байна.

Ахуйн болон зуслангийн зориулалтаар газар эзэмших, цуцлагдсан газрын тухай хүсэлтийг шийдвэрлэхэд дүүргийн ИТХ-ын шийдвэр шаардлагатай тул боломжгүй байгааг мэдэгдэж өргөдлийг ӨГХА-нд цохолт хийж шилжүүлсэн.

Дүүргийн Ардчилсан намаас ахмад гишүүддээ эд материалын тусламж өгсөн тухайг, гэрийн хүсэлтийг гадаад, дотоодын хандивлагч нарын санаачилгаар шийддэг болохыг, ажил хайсан хүсэлтийг хүлээн авч эргэж хариу өгөхийг, хүнсний үйлдвэрлэлийн тухай танилцуулгыг сонсож хамтарч, дэмжиж ажиллахаа тус тус мэдэгдсэн болно.

Хог хаягдал тээвэрлэхгүй байгаа иргэдийн гомдол, хүсэлтийг барагдуулж ажиллахыг Налайх Тохижилт ОНӨААТҮГ-ын удирдлагад үүрэг даалгавар өгч, байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээг албан хүсэлт гарган Бичиг хэргийн эрхлэгчээр дамжуулан ирүүлэхийг хүссэн.

Хуучин орон сууцыг буулгах ажлын зардал өндөр байгаагаас дахин төлөвлөлтөд оролцох компани санал ирүүлэхгүй байгаа болон дээд байгууллага томилдог дарга, эрхлэгч нарт шууд хариуцлага тооцох боломжгүй байгаа талаар санал солилцож уулзалт өндөрлөсөн байна.

 

Засаг даргын Тамгын газар Захиргаа, хуулийн хэлтэс

Нэг цонхны үйлчилгээ

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 2-р сарын 06, Баасан гариг, 08:44
 
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг гаргасан байдаг. Энэ хуваарийн дагуу 2-р сарын 07-нд буюу маргааш дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээ болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 2-р сарын 06, Баасан гариг, 03:45
Дэлгэрэнгүй...
 
Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийнэ

 

Сар шинийн баярыг угтан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/74 дүгээр захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу одоо үйлчилж байгаа автомашины хязгаарлалт хийсэн автозамууд дээр нэмж  01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 07, 14-ний “Бямба” гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон “Сондгой” тоогоор төгссөн, 02 дугаар сарын 01, 08, 15-ны “Ням” гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон “Тэгш” тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд, Чигэлтэй дүүргийн “32-ын тойрог”-оос, “Хүчит шонхор” худалдааны төв хүртэлх авто замд 08:00-17:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах болсон тул жолооч та бүхэн дээрх хуваарийн дагуу замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 
Дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд

Налайх дүүргийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо байгуулагдсанаасаа хойш өдгөө 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус холбоо нь энэ хугацаанд худалдаа үйлдвэрлэл эрхлэх, хүнсний ногоо тарих, даршлах зэрэг төсөл хэрэгжүүлж өөрсдийн олсон ашгаасаа эмзэг бүлгийн /хүнд нөхцөлд амьдарч/ байгаа зорилтот бүлгийн айл өрхөд тусламж олгох, сургалт ярилцлага явуулах зэрэг хүмүүнлэгийн ажлуудыг хийж ирсэн.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 2-р сарын 06, Баасан гариг, 01:57
Дэлгэрэнгүй...
 


Хуудас 83-с 8