http://nad.ub.gov.mn/old/components/com_gk3_photoslide/thumbs_big/859355328955battsetseg.jpglink
http://nad.ub.gov.mn/old/components/com_gk3_photoslide/thumbs_big/877267776691slide4.jpglink
http://nad.ub.gov.mn/old/components/com_gk3_photoslide/thumbs_big/536492228011slide3.jpglink
Уурхай ажиллуулахыг та дэмжиж байна уу?
 

Санал асуулга

Засаг даргын Тамгын газраас явуулж буй үйл ажиллагааг Та хэрхэн үнэлж байна вэ?


НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 

Захирамж

Хайлт

Байгууллагуудын веб сайт

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр63
mod_vvisit_counterӨчигдөр31
mod_vvisit_counterЭнэ7 хоногт187
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт129
mod_vvisit_counterЭнэ сард550
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1965
mod_vvisit_counterНийт700774

We have: 37 guests online
Таны IP: 54.224.103.239
 , 
Өнөөдөр: 2018 7-р сар 20

Байршлын зураг

Тусламж

Хүн амын тоо
2014 оны 12 дугаар сарын байдлаар
Нийт хүн ам: 34161, 18 наснаас дээш: 23025, 18 наснаас доош: 11136
“100 мод”-ны орчимд 100 мянган мод тарих гэрээг Налайх дүүрэгтэй хийхээр тохиролцлоо

Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “100 мод” буюу элстэй орчимд элс, хайрганы олборлолт явуулсанаас шалтгаалан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа юм. Энэ орчны цөлжилтийг хязгаарлах зорилгоор Ногоон Ази олон улсын ТББ-аас 100 мянган мод тарих төслийг 2010 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд шаардагдах хөрөнгийг БНСУ-ын Сувон хот гаргаж байгаа юм. Одоогоор энэ газарт 60 мянган ширхэг мод тариад байгаа бөгөөд үлдсэн 40 мянган ширхэг модыг тарихаар тус байгууллагаас дүүргийн Засаг дарга Х.Болдбаатартай гэрээ байгуулахаар тохиролцлоо. Учир нь энэ газарт мод тарих гэрээг Төв аймгийн Эрдэнэ сумтай хийдэг байсан бөгөөд газар нутгийн маргаантай асуудлаа шийдсэнээр ийнхүү энэ жилээс Налайх дүүрэгтэй гэрээ хийхээр болсон юм.

Дэлгэрэнгүй...
 
Хороодын Засаг дарга нар 2014 оны үйл ажиллагаагаа иргэдээрээ дүгнүүлж байна

Дүүрэгт өнгөрсөн жил буюу 2014 онд нийгмийн болон инженерийн дэд бүтцийн салбарт олон чухал ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Үүний зэрэгцээгээр хороодын үйл ажиллагаа сайжирч иргэд төрийн анхан шатны үйлчилгээг чирэгдэлгүйгээр хүртээмжтэй хүргэсэний үр дүнд дүүргийн 1, 7 дугаар хороод нийслэлийн 152 хорооноос ажлын үзүүлэлтээрээ 5, 7 дугаар байрт шалгарсан.

Дэлгэрэнгүй...
 
ДҮҮРГИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ТАРИФ

1. Налайх дүүргийн хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф (НӨАТ-гүй)-ыг ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

 

Дулааны эрчим хүчний үйлчилгээний тариф нь 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  70-р тогтоолоор батлагдан, хэрэгжиж байна. Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш дараах тарифт өөрчлөлт ороогүй болно.

 

Журам татах

 
Монгол улсын гурван сая дахь иргэн

Монгол улсын гурван сая дахь иргэн, түүний үе чацуутан хүүхдэд хүндэдтгэл үзүүлэх ажлын цар хүрээг тэлж, гурван сая дахь иргэнд зориулж бүтээсэн үндэсний "ЛОГО, ТЭМДЭГ"-ийг өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ байршуулж, энэхүү түүхэн үйл явдлын учир холбогдлыг олон нийтэд таниулах Үндэсний үйлдвэрлэгчид, Нийслэлийн экспорт, импортын худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд Монгол улс олуулаа болохыг бэлэгшээн "ЛОГО, ТЭМДЭГ"-ийг суртачилан дэмжиж ажиллахыг хүсч байна.

Дэлгэрэнгүй...
 
ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ

Дүүргийн Засаг дарга “Иргэдтэй хийх уулзалт”-ыг 1 дүгээр сарын 22-ний өдрийн “Пүрэв” гарагт “Нэг цонхны үйлчилгээ”-ний Уулзалтын өрөөнд 3 дэх удаагаа зохион байгууллаа.

Уулзалтад оролцсон 13 иргэний гаргасан санал, хүсэлт, өргөдөл хүлээн авч асуудал  бүрт хариу, зөвлөлгөө өгч ажиллаа. Уулзалтаар дараах санал хүсэлт гарч, шийдвэрлэгдсэн байна.

-Газар эзэмших, өмчлөх асуудлаар                                    4

-Ажлаас чөлөөлөгдсөн, ажлын байрны тухай

-Байгалийн цогцолборт газар ашиглах гэрээ байгуулах

-Төрийн өмчийн байгууллагын үйлчилгээний тухай

-Төсөл хэрэгжүүлэх тухай

-Намаас тусламж дэмжлэг хүсэх тухай

-Зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох тухай

-Байр, орон сууцаа засварлуулах тухай

-Ногоон байгууламжийн тухай асуудлаар хандсан байна.

Газар эзэмших талаар дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй байгаа тул боломжгүй, өмчлөх газрын хүсэлт авахаар зарлагдсан үед цахим хаягаар бүртгүүлэх шаардлагатайг мэдэгдэж, ажлаас чөлөөлөгдсөн тухай байгууллагын дотоод асуудалд оролцох боломжгүй, тоолуур тавьж суурилуулах ажил байр бүрийн оролт өөр байдгаас шалтгаалж харилцан адилгүй байгааг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай баримт  бичгээ боловсруулан ирэхийг тус тус зөвлөв.

Барилгын газар шорооны ажил зөвшөөрөлгүй хийсэн, байрны таазны шавар нураж амьдрах эрх зөрчигдөж байгаа тухай, үйлчилгээний ажил явуулахад ногоон байгууламж заад болж байгаа тухай асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч, хуулийн хугацаанд хариу хүргүүлэхээ мэдэгдэж уулзалт өндөрлөв.

 

НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

 
БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА /ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ/ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

2015 оны 1 дүгээр сарын 23                                                                                        Налайх дүүрэг

Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль үүсгэн байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас “Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох баримт бичиг”-ийг 2015 оны 2 дугаар сарын 01-ээс 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.

Бүрдүүлэх баримт бичиг

Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах хүсэлт гаргагч нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 21.1.1-21.1.8”-д заасан дараах баримт бичгийн бүрдүүлнэ:

  1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  2. тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
  3. тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариачаар гэрчлүүлсэн хуулбар;
  4. боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг;
  5. боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга;
  6. сургалтын төлөвлөгөө;
  7. багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа;
  8. сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа;
  9. санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа;
  10. үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа;
  11. байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл;

Дээр дурьдсан баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ын дагуу бэлтгэнэ. Баримт бичигт тавигдах шаардлагыг www.legalinfo.mn вэб сайтын “Сайдын  тушаал” цэсээс “Боловсрол, шинжлэх ухааны яам” гэснийг сонгон үзэх боломжтой. Мөн Нийслэлийн Боловсролын газрын www.edub.mn вэб сайтын “Үйлчилгээ” үндсэн цэсээс “Тусгай зөвшөөрөл” дэд цэсийг сонгон “Сургаалийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалт, зөвлөмж”-тэй тус тус танилцана уу.

Хязгаарлалт

Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургууль, гадаадын хөрөнгө оруулалттай сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулах хүсэлтийг хүлээн авахгүй. Энэ асуудлаар Боловсролын асуудал эрхэсэн төрийн захиргааны төв байгууллага /Боловсрол, соёл, шинэлэх ухааны яам/-д хандана.

Боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулах хүсэлт, холбогдох баримт бичгийг Багшийн хөгжлийн ордоны 5 дугаар давхарт байрлах Нийслэлийн Боловсролын газрын 504 тоот өрөөнд ажлын өдрүүдэд 08.30-16.30 цагт хүлээн авна.

 

Нэмэлт мэдээлэл, тодруулгыг Нийслэлийн Боловсролын газрын 70113080 утаснаас лавлана уу.

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН                                                                    НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 


Хуудас 83-с 9