http://nad.ub.gov.mn/old/components/com_gk3_photoslide/thumbs_big/859355328955battsetseg.jpglink
http://nad.ub.gov.mn/old/components/com_gk3_photoslide/thumbs_big/877267776691slide4.jpglink
http://nad.ub.gov.mn/old/components/com_gk3_photoslide/thumbs_big/536492228011slide3.jpglink
Уурхай ажиллуулахыг та дэмжиж байна уу?
 

Санал асуулга

Засаг даргын Тамгын газраас явуулж буй үйл ажиллагааг Та хэрхэн үнэлж байна вэ?


НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 

Захирамж

Хайлт

Байгууллагуудын веб сайт

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр55
mod_vvisit_counterӨчигдөр31
mod_vvisit_counterЭнэ7 хоногт179
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт129
mod_vvisit_counterЭнэ сард542
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1965
mod_vvisit_counterНийт700766

We have: 33 guests online
Таны IP: 54.224.103.239
 , 
Өнөөдөр: 2018 7-р сар 20

Байршлын зураг

Тусламж

Хүн амын тоо
2014 оны 12 дугаар сарын байдлаар
Нийт хүн ам: 34161, 18 наснаас дээш: 23025, 18 наснаас доош: 11136
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИНДЕКСИЙН 2013 ОНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ДҮГНЭЛТ

Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох аргачлалын хүрээнд 2013 оны захиргааны болон албан ёсны статистик маягтаар цуглуулсан мэдээлэлд үндэслэн  бодлогын 4 хүрээгээр үйл явцын 39, үр дүнгийн 15,  нийт 54 үзүүлэлтээр дүүргийн  шалгуур үзүүлэлт, хяналтын матрицыг нэгтгэн гаргав.

Бодлогын хүрээ-1 Хүрээлэн буй орчин, дэд бүтэц

2012 онтой харьцуулахад 1 дүгээр бодлогын хүрээний нийт 17 үзүүлэлтээс 12 үзүүлэлт түвшинг хангасан, 2 үзүүлэлт 2012 оны мөн үетэй ижил түвшинд, 3 үзүүлэлт дүүргийн дундажаас доогуур  үзүүлэлттэй байна. Үүнд:

Дүүргийн 7 дугаар хороонд “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд бүтээн байгуулалт хийсэнтэй холбоотойгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ  нэмэгдсэн ч дүүргийн нийт хороодын  71,4%  нь 2012 оны дүүргийн дундажаас доогуур үзүүлэлттэй байна.

Нэг хүнд ногдох авто зам дүүргийн нийт хороодын 71,4% нь, нэг хүнд ногдох явган зам хороодын 42,8% нь  дүүргийн дундажаас доогуур үзүүлэлттэй, харин 1,2,5,7-р хороо  дүүргийн дундажаас дээгүүр үзүүлэлттэй байна.

Техникийн стандарт шаардлага хангасан автомашины эзлэх хувь 98,00%, үйлдвэрлэлийн осол гэмтлийн тохиолдлын түвшин 1,07 байгаа ба 2012 оны мөн үетэй ижил түвшинд  байна.

Дэлгэрэнгүй...
 
Санал өгсөн иргэдийн 96,9 хувь нь “Налайх хот” байгуулахыг дэмжлээ

Налайх дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга өчигдөр /01 дүгээр сарын 21-нд/    08:00-21:00 цагийн хооронд 7 хэсгийн хороонд амжилттай явагдлаа. Санал өгөх иргэдийн нэрсийн жагсаалтад 19535 иргэн бүртгэгдсэнээс санал асуулгад 62,35 хувь нь буюу 12180 иргэн санал өгснөөс 96,9 хувь нь буюу 11708 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжлээ. Харин 3,1 хувь буюу 374 иргэн “Үгүй” гэсэн санал өгсөн бол 0,8 хувь буюу 98 иргэний санал буруу тэмдэглэгдсэн тул хүчингүйд тооцжээ.

Дэлгэрэнгүй...
 
Санал асуулгын дүн мэдээ 13 цагийн байдлаар

13 цагийн байдлаар Налайх дүүргийн санал өгөх нэрсийн жагсаалтад орсон 19510 иргэний 15,5 хувь буюу 3029 иргэн санал өгсөн байна.

Налайх дүүрэгт санал асуулгын албан ёсны нээлтийн ажиллагаа дүүргийн Соёлын төвийн талбайд боллоо. Тус үйл ажиллагаанд нийслэл, дүүргийн удирдлагууд иргэдтэйгээ хамт оролцсон юм. Энэ үеэр Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар “Налайхчуудын олон жил хүсч байсан мөрөөдөл биелэхэд ойрхон байна. Нийслэлийн алслагдсан дүүрэг биш дагуул хот болох боломж, эрх одоо бидэнд ирлээ. Уурхайгаа түшиглэсэн үйлдвэр технологийн парктай, аж үйлдвэржсэн хотыг Налайх дүүрэгтээ байгуулах бүрэн боломжтой болох нь. Иргэдийн санал асуулгын дүн энэ хөгжлийн гарцыг нээх тул та бүхэн санал асуулгадаа идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн онцлон хэлсэн юм. Дүүргийнхээ Соёлын төвийн гадаах талбай дээр цугласан иргэд ч Налайх дүүргийг Налайх хот болгоё, Дүүрэгтээ хот байгуулахыг дэмжиж байна гэж санал, сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
Налайх дүүргийн санал асуулга өнөөдөр 21 цаг хүртэл үргэлжилнэ. Санал асуулгад нэрсийн жагсаалтад орсон иргэдийн 50 хувиас дээш нь оролцсон бол санал асуулгыг хүчинтэйд тооцно. Харин оролцсон иргэдийн  50 хувиас дээш нь дэмжвэл уг саналыг нэгтгэн дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, Нийслэлийн ИТХ-д өргөн барина. Үүний дараа нийслэлийн ИТХ-аас УИХ, Засгийн газарт эцсийн шийдвэр гаргуулахаар өргөн барихаар төлөвлөж байгаа юм

 
Хороо, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. ”а” дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 322 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1146 дугаар захирамжийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хороо, байгууллагуудын 2014 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулсугай.

Нэг. Хороодод ажиллах бүрэлдэхүүн:

Ахлагч:

О.Манарбек              - Тамгын газрын дарга

Гишүүд:

Д.Байгал                   - Тамгын газрын Цэргийн штабын дарга

Н.Мөнхцэцэг             - Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга:

М.Баатарцогт           - Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн  мэргэжилтэн

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 1-р сарын 20, Мягмар гариг, 09:51
Дэлгэрэнгүй...
 
Налайх хот

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 1-р сарын 17, Бямба гариг, 06:45
 


Хуудас 83-с 10