НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
1-р хороо

Түүхэн замнал

Налайх дүүргийн 1 дүгээр хорооны анхны суурь болох одоогийн соёлын төвийн барилгыг 1962-1963 онд тухайн үед орон тооны бус хорооны дарга байсан Н.Сэнгэдорж нь үүрэг гүйцэтгэж байхдаа иргэдийн идэвхи санаачлагыг өрнүүлж, олон хүний хүч хөдөлмөрөөр  хорооны байрыг анх барьсан түүхтэй. Энэ ажилд Жалбуу, Банзар, Артаа, Жигжид, Жунай, Байгаль зэрэг ахмадууд идэвхтэй оролцож байсан. Тэр үед ОСГ-ы 1 дүгээр хороо нь ажил үйлчилгээ клубынхээ (улаан булан) зүүн талын өрөөнд явуулж байсан ба соёлын арга хэмжээг клубын дарга Хушаан явуулж ирсэн ба 1970 оноос тус улаан буланд Налайх хотын кино театрын зориулалттай болгож даргаар нь Пүрэвжав томилогдон ажиллаж байжээ. Улмаар одоогийн хорооны контор нь 1975-1976 онд баригдсан ба 1979 оноос Налайх хотын АДХГ захиргааны шийдвэрээр орон тооны цалинтай хорооны даргатай болж үйл ажиллагааг явуулж ирсэн.

Тус хороо нь 2, 4, 6, 7 дугаар хороо болон төв аймгын Эрдэнэ сум Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11-р хороо, Гачуурт, туул голын бэлчир, Майхан уулсаар хүрээлэгдэн далайн түвшингээс 1400-2120 метрийн  өндөрт хойноосоо урагш байрлалтайгаар 6086 га талбай бүхий төв, хөдөө хосолсон хороо юм. Тус хороо нь 1590 өрхийн 6150 хүн амтай,  26 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

Одоо тус хороонд

-       0-18 насны иргэн -2170

-       16-аас дээш насны иргэн -4155

-       0-15 насны иргэн -1886

-       Хөгжлийн бэрхшээлтэй иргэд-242

-       Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд-54

-       Бүтэн өнчин-18

-       Хагас өнчин-85

-       Өрх толгойлсон эцэг-46

-       Өрх толгойлсон эх-149 байна.1-р хороо нь улс нийгэмд алдар цуутай нэр хүндтэй хүмүүсийг төрүүлэн гаргасан гавьяатай.

Жишээ нь: Хорооны спортын алдартнууд

-       МУГТ, Японы мэргэжлийн сумоч Н.Цэвэгням

-       Залуучуудын анхдугаар олимпийн аварга Б.Батцэцэг

-       Чөлөөт бөхийн улсын 3 удаагийн аварга, бүх ард түмний спарткадын 2012 оны мөнгөн медальт спортын мастер Цэнджав

-       Таеквондогийн улсын 3 удаагийн аварга, төв Азийн мөнгөн медальт, Дэлхийн цомын шагналт байр, спортын мастер Э.Мөнхбаатар

-       Хөнгөн атлетикийн спортын мастер Л.Мягмарсүрэн

-       Дугуйн спортын мастер Ц.Цэрэнжав

-       Спортын мастер, улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүлэгч Д.Цэрэн

-       Хөнгөн атлетикийн спортын мастер Г.Батцэнд

-       Ардын авъяастан уулын спортын мастер, соёлын тэргүүний ажилтан Т.Ичинхорлоо

Хорооны урлагийн авъяастнууд

-       Ардын авъяастан, бие билээч С.Золбоо

-       Ардын авъяастан, ерөөлч магтаалч Ж.Энхтөр

-       Ардын авъяастан, СТА уртын дууч П.Долгор

-       Хөгжмийн зохиолч, СТА Д.Гирдгаабазар

-       Ардын авъяастан соёлын тэргүүний ажилтан, ерөөлч магтаалч П.Цэрэндорж

Хорооны алдар гавъяатнууд

-       Ахмад уурхайчин алтан гадас одонт Т.Балжинням

-       МУГБагш Д.Дамдинжав

-       Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Хүрэлбаатар

-       106 настай өндөр настан Д.Надмид

Хорооны улс төр, бизнесийн алдартнууд

-       Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван

-       НИТХ-ын гишүүн, Налайх дүүргийн засаг дарга Б.Баяндэлгэр

Дүүргийн хүндэт иргэн

-       МУГТ, Японы мэргэжлийн сумоч Н.Цэвэгням

Тус хороог доорх нэр бүхий үе үеийн дарга нар удирдаж байсан. Үүнд:

Засаг дарга нарын түүхэн товчоо

-       1962 – 1963 онд Сэнгэдорж

-       1963 – 1979 онд Пүрэвжав

-       1979 – 1982 онд Д.Гиргаабазар

-       1982 – 1992 онд М.Халзан

-       1992 – 1993 онд О.Балжинням

-       1993 – 2000 онд С.Гонгор

-       2000 – 2001 онд Д.Цэрэн

-       2001 – 2004 онд П.Сашка

-       2004 – 2009 онд Н Дамдинсүрэн

-       2009 – 2010 онд С.Тунгалаг

-       2010 - 2012 онд Х.Баярсайхан

-       2012 оны 12 сараас эхлэн Н.Амгалан

 

Засаг даргаар ажиллаж байна.Тус хороонд

  • Зохион байгуулагч Э.Оюунболор
  • Нийгмийн ажилтан Г.Болдбаатар
  • Бүртгэл мэдээлэл хариуцсан улсын бүртгэгч Б.Нандинцэцэг
  • Халамжийн нийгмийн ажилтан Ш.Отгонжаргал
  • Хэсгийн байцаагч  цагдаагийн дэслэгч Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
  • Хорооны галч үйлчлэгчээр Ч. Отгонханд 1990 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна.

Хэсгийн ахлагч нар:

-       1-р хэсгийн ахлагч Г.Доржпалам

-       2-р хэсгийн ахлагч Б.Оюунтуул

-       3-р хэсгийн ахлагч Л.Мандах

-       4-р хэсгийн ахлагч П.Эрдэнэтуяа

-       5-р хэсгийн ахлагч М.Оюунцэцэг

-       6-р хэсгийн ахлагч О.Должинсүрэн

-       7-р хэсгийн ахлагч Г.Төмөрхуяг

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 12, Лхагва гариг, 05:39