НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
3-р хороо

Налайх дүүргийн 3 дугаар хороо нь 18536  мянган  га нутаг  дэвсгэртэй зүүн  урьд Хөндлөнгийн  даваа,  Буурлын  даваа ,  уурхайн  эдэлбэр газар, Шохойт, Налайх  гол, наран, дэнж, замчин, зөрлөг гэх хэсгүүдийг хамруулдаг. Нийт 5252 хүн ам 1433 өрхтэй. Энэ жилийн байдлаар нийт 5839 мал тоологдсон. Үүнээс малын төрлөөр авч үзвэл адуу 618, үхэр 776, хонь 2318, ямаа 2127, гахай 24, шувуу 50, нохой 457, муур 5 тоологдсон байна.

Хорооны онцлог:

3 дугаар хороо нь Налайх дүүргийн төв хэсгээс алслагдсан дэнжийн хэсэгт байрладаг бөгөөд хорооны хэсгээс алслагдмал хөдөө орон нутгийн газар болох лакатор зөрлөгт оршин суугаа иргэдийг хамруулдагаараа бусад хороодоос онцлог юм. Хөдөө орон нутагт нийт 40 малчин өрх байдаг. Хорооны иргэдийн ихэнх хувь амьжиргааны түвшин доогуур, ажилгүй, ядуурал ихтэй хороо ба уурхайн эдэлбэр газарт хөдөлмөр эрхэлдэг.

Хорооны түүх:

Манай хороо 1951 онд их уурхай байгуулагдснаар Жамбалжав даргатай хорин  нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1992 онд Монгол улсын Засаг  захиргаа нутаг  дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  холбогдох заалтыг  үндэслэн 3-р хороо нэртэйгээр  шинэчлэн  зохион байгуулснаас өдгөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Анх 1951 онд нийт 250 өрхийн 1000 гаруй хүн амтай, нэг  хүнсний дэлгүүр, 1 их  уурхай, 1 цэцэрлэгтэй байсан бол өнөөгийн байдлаар 1443 өрхийн  5252 хүн амтай, 28 аж ахуйн нэгж, 1 өрхийн эмнэлэг, 1 бага сургууль, 2 цэцэрлэг, гадаадын хөрөнгө оруулалттай 9 тоосгоны үйлдвэр, цементийн  үйлдвэр, төмрийн  үйлдвэр  9 уурхай, 107 уурхайн  цооног, үйл ажиллагаагаа явуулдаг  томоохон хороо болон өргөжсөн  байна.

Хорооны давуу тал:

Ажиллаж буй төрийн албан хаагчид тангараг өргөсөн төрийн  жинхэнэ албан хаагчид ажилладаг. Хорооны дэнжийн хэсэгт "Дөл" "Хорго" зэрэг худалдаа үйлчилгээний төвтэй бөгөөд Хадгаламж, Хаан банкны салбарууд ажиллаж иргэдэд үйлчилж байна.

Үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдаж хэвшсэн ба мэргэжлийн боловсон хүчнээр зохих түвшинд хангагдсан.

ЗДТГ-ын үйл ажиллагааны талаар иргэд бүх талын мэдээлэл авах бололцоотой чирэгдэлгүй үйл ажиллагаа явуулдаг.

Хорооны ажилтнуудын танилцуулга:

3 дугаар хороо нь “Нэг хороо Нэг сэтгэл” уриатай 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

v  Засаг дарга Сономгалсан Цэрэвсамбуу

v  Зохион байгуулагч Ахаагаа Ергүл

v  Нийгмийн ажилтан Цэрэндорж Пүрэвдулам

v  Халамжийн нийгмийн ажилтан Хуягбаатар Эрдэнэбаатар

v  Улсын бүртгэлийн ажилтан Дашхүү Баяржаргал

v  Галч үйлчлэгч  Дашжамц Жаргалсайхан

v  Хэсгийн байцаагч Насанбаяр

v  1-р хэсгийн ахлагч Галсан Оюунчимэг

v  2-р хэсгийн ахлагч Загд Цэнгэлмаа

v  3-р хэсгийн ахлагч Түвшинжаргал Отгонцэцэг

v  4-р хэсгийн ахлагч Эрдэнэ-Очир Алтанцэцэг

v  5-р хэсгийн ахлагч Дашлхүндэв Цэенханд

v  6-р хэсгийн ахлагч Төмөрбат Алтантүлхүүр

v  7-р хэсгийн ахлагч Цэнд Даваадулам

3 дугаар хорооны
Засаг дарга
С.Цэрэвсамбуу

Зохион байгуулагч А.Ергүл

Нийгмийн ажилтан
Ц.Пүрэвдулам

Улсын бүртгэлийн ажилтан
Д.Баяржаргал

5-р хэсгийн ахлагч
Д.Цэенханд

Халамжийн нийгмийн
ажилтан Х.Эрдэнэбаатар

3-р хэсгийн ахлагч
Т.Отгонцэцэг

4-р хэсгийн ахлагч
Э.Алтанцэцэг
1-р хэсгийн ахлагч
Г.Оюунчимэг
6-р хэсгийн ахлагч
Т.Алтантүлхүүр
7-р хэсгийн ахлагч
Ц.Даваадулам
2-р хэсгийн ахлагч
З.Цэнгэлмаа
Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 29, Баасан гариг, 01:58