НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
4-р хороо
  • 1960 оноос эхлэн 8-р хороо нэртэйгээр байгуулагдаж, улмаар 5-р хороо, 9-р хороо болж өөрчлөгдөн 1990 оноос 4-р хороо болж, одоо 17 дахь Засаг даргаар С.Медалбек ажиллаж байна.
  • Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтыг үндэслэн 2009 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 15 дугаар тогтоолоор “Дүүргийн хороодын хилийн цэс”-ийг баталсан болно.
  • Налайх дүүргийн 4-р хороо нь Цементийн үйлдвэрийн төмөр замын төгсгөлөөс төмөр замаа даган баруун тийш Нарангийн хэсэг хүрээд Наран, Өлгийн гудамжны дундуур өгсөөд баруун тийш эргэж, Наран, Туулын гудамжны дундуур хойш эргэн засмал зам хүртэл, засмал замаа даган хот чиглэн явсаар засмал замын доорхи жалга уруудан, Энгэр шандын урд байрлах гүүр хүрээд, зүүн урагш засмал замаа даган Багануур, Тэрэлжийн замын уулзвар, Бүс нуур, Цементийн үйлдвэрийн төмөр замын төгсгөл хүртэл хойд талаараа 1-р хороотой, зүүн талаараа 5,6-р хороотой тус тус хиллэдэг. Нийт 858,1 га нутаг дэвсгэртэй бөгөөд 1531 өрх, 6131 хүн амтай, 9 хэсэг, 107 гудамжтай, гэр хороолол бүхий хороодын нэг юм.

Үүнээс: Эрэгтэй 3028, эмэгтэй 3102, 0-18 насны 1774, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 77 үүнээс хүүхэд 18, өрх толгойлсон эмэгтэй 176, өрх толгойлсон эрэгтэй 32, бүтэн өнчин хүүхэд 17, хагас өнчин хүүхэд 100, ахмад настан 348, ядуу өрх 647, нэн ядуу өрх 373, малтай өрх 187, 8750 толгой малтай, буутай иргэд 24, тээврийн хэрэгсэлтэй иргэд 461 байдаг болно.

  • Тус хорооны нутаг дэвсгэрт хорооны Засаг даргын байр 1, “Суварга Налайх” өрхийн эмнэлэг 1, “Сод ирээдүй” цэцэрлэгийн байр 2, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 12 хүнсний дэлгүүр, 16 хүнсний мухлаг, Ахмадын холбоо, Казак үндэстний холбоо, “Шинэ тосгон” хөдөлгөөн зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
  • Тус хороонд Соёлын төв 2, 900 гаруй номын багтаамж бүхий номын сан 1,байдаг ба хорооны дэргэдэх Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, УЗН, Казак иргэдийн холбоо зэрэг олон нийтийн байгууллагуудтай хамтарч соёл, хүмүүжлийн ажлыг тогтмол явуулж, Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, бүртгэл хариуцсан зохион байгуулагч, үйлчлэгч, хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
  • Өнөөгийн 4-р хороо нь   Монгол Улсын хууль тогтоомж, удирдлагын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж,  төрийн үйлчилгээг ард иргэдэд хөнгөн шуурхай хүргэх    эрхэм  зорилгыг  хэрэгжүүлж байна.

Өдгөө тус хороо нь Нэг цэгийн үйлчилгээний хэлбэрт орж 2012 онд ашиглалтанд орсон 2 давхар байранд хорооны дарга ажилчид, хэсгийн ахлагч нар, ИБ хариуцсан зохион байгуулагч, ХХҮХ-ийн мэргэжилтэн, өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, олон нийтийн байцаагч нар ажиллан ард иргэдэд үйлчилж байна.

Орон тоо

  1. Засаг дарга                                               1
  2. Зохион байгуулагч                                     1
  3. Нийгмийн ажилтан                                    1
  4. Үйлчлэгч                                                  1
  5. ХХҮХ-ийн мэргэжилтэн                              1
  6. ИБ хариуцсан зохион байгуулагч                 1
  7. Хэсгийн цагдаа                                          2
  8. Олон нийтийн байцаагч                             1
  9. Хэсгийн ахлагч                                          9
  10. Өрхийн эмнэлэг                                        12

 

2013 оны бидний зорилт.

  • Засгийн газар нийслэл дүүргээс дэвшүүлсэн зорилтыг  хэрэгжүүлж, иргэдэд  төрийн  үйлчилгээг чирэгдэлгүй түргэн  шуурхай хүргэнэ.
  • “Угтах үйлчилгээ”-г  нэвтрүүлнэ.
  • Хур  хоггүй цэвэрч  хороо  болно.
  • Гэмт  хэргийн  гаралтыг  бууруулна.
  • Шалтгаангүй  сургууль  завсардагчгүй  хамт  олон  болно.
  • Иргэдээ дээдэлсэн  хамт  олон  болно.
  • Нийгмийн  халамж  үйлчилгээний чанар  хүртээмжийг  нэмэгдүүлнэ.
  • Хүүхдэд ээлтэй хороо болно.

2013 оны  “ШУУД АРДЧИЛАЛ –ИРГЭДИЙН  ОРОЛЦОО “НЫ ЖИЛИЙН ХҮРЭЭНД МАНАЙ  ХАМТ  ОЛОН ЭНЭ УРИАГ МӨРДӨН  АЖИЛЛАЖ  БАЙНА.

БИДНИЙ УРИА.

"ИРГЭДИЙН  ОРОЛЦООТОЙ ХӨГЖИЛД  ХАМТДАА"

ИРГЭДЭЭ СОНСЪЁ

ИРГЭДЭЭСЭЭ  АСУУЯ

ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТРАЯ

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 11-р сарын 26, Мягмар гариг, 03:00