НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
5-р хороо

Нэг: Хорооны зохион байгуулалтын эрх зүйн үндэс:

Тус хороо нь Нийслэлийн Засаг даргын 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 83 тоот тогтоолоор Налайх дүүргийн  10 дугаар хороо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн дагуу 1993 оны 2 дугаар сараас Налайх дүүргийн 5 дугаар хороо болон зохион байгуулагдсан.

1970 оноосТүмээт хан аймгийн Дархан Чин Вангийн хошууны Дархан ноёны энэ хөндийд Монгол-Оросын цэргийн нисэх хүчний ангид байрлаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тэр үеэс тус хорооны үндсэн суурь нь тавигдсан юм.

1990 оноос хорооны тулгын чулууг тавилцсан Зэвсэгт хүчний 137 дугаар анги, 10 жилийн 103 дугаар дунд сургууль, 128 дугаар цэцэрлэг, Монгол-Японы хамтарсан “Конико” пүүс, ус сувгийн станц, “Амь-эрдэнэ” өрхийн эмнэлэг, “Ган шонхор” ХХК, “Замын булаг”ХХК зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд нь одоо ч ажиллаж байна.

Хоёр: Газар нутгийн байршил:

Хороо газар нутгийн хувьд зам харилцаа, дэд бүтэц сайтай, Туул гол, Уу-булан, шохой, Харзтай, Аржанчивлангийн оршин суугчдыг хамруулсан 17298 га газар нутагтай. Дүүргээсээ 13 км алслагдсан. Хороо нь Туул голын шон номер 14, Улаан–Уул 1627, Дөрвөлжин уул 1671.4, Хар уул 1662.0, Цагаан толгой 1591.0, Нисэхийн торны баруун тал, Бус нуур, УБ-Багануур, УБ-Тэрэлж замын уулзвар, Тэрэлж явдаг замаа даган Туул голын гүүр хүрээд Туул голын үндсэн гордирлоо даган өгсөөд Туул голын шон номер 14 хүрч хиллэнэ.

Гурав: Хүн ам, малын тоо:

1990 онд хороо анх байгуулагдахдаа 470 өрхийн 1600 гаруй хүн амтай байсан бол 2013 онд 778 өрхийн 2458 хүн амтай болж өргөжсөн.

Дөрөв: Түүх соёл, ашигт малтмал:

Эртний түүхийн ач холбогдолтой Аржанчивлангийн хэсэгт байрлах “Хөх түрэг”-гийн хөшөө, Нисэх хотхоны “сөнөөгч онгоцны хөшөө”, байгалын үзэгслэнт газар нутаг, ардын дууны “Гандан уул” “Гандан ам” “Зуун модны элс” “Гялаан мөс” зэрэг дурсгалын газрууд, ашигт малтмалын ордуудтай.

Тав: Хорооны удирдлага, гавъяатнууд:

Тус хорооны тулгын чулууг тавьж, төр захиргааны албыг нэр төртэй итгэл дааж сайн гүйцэлдүүлж явсан анхны Засаг дарга Ж.Аюушрагчаа, О.Нямсүрэн, А.Ганхуяг, С.Цэгмид, Б.Мягмарсүрэн, Ц.Энхбаяр, Л.Мөнхцэцэг, иргэдийн хурлын дарга Л.Лувсан, Ч.Жамбажав, Б.Цэвээнсүрэн, Д.Энхтуул нарын нэрийг дурьдхад тун сайхан байна.

Хорооны амжилт бүтээл оргилж дэвшсэн үе нь Засаг дарга А.Ганхуяг, Ц.Энхбаяр нарын 1997, 1998, 1999, 2006, 2007, 2011 онуудад хороог удирдсан үед нь байж дүүрэгт 3 удаа 1 дүгээр байр эзэлж, 2007 онд “Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлаар дүүрэг, нийслэлд шалгарч нийслэлийн өргөмжлөл, автомашинаар шагнагдсан явдал юм.

Зэвсэгт хүчний 137 дугаар ангид офицероор ажиллаж байсан Ж.Гүррагчаа нь Монгол улсын анхны сансарын нисгэгчээр, Монгол улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Бямбажав, УАДХЦ-н командлагч Т.Дашзэвэг нар нь тус хороонд амьдарч байгаад генерал цолоор шагнагдсан билээ. Хорооны иргэдээс Монгол улсын соёлын тэргүүний ажилтанаар 2, ардын авъяастанаар 2, тэргүүний уран сайханчаар 3 тус тус төрөн гарч соёл урлагийг ард иргэдэд хүргэсэн билээ.

Зургаа: Уяачид:

Цадмидын Баасанхүү 1989 онд ардын хувьсгалын 68 жилийн ойгоор соёлон насанд хар буурал морь улсын наадамд 6-д хурдалсан. Саварданы Амангельд нь 1981 оны ардын хувьсгалын 60 жилийн ойгоор шүдлэн насанд хар үрээ морь нь улсын наадамд айргийн 5-д хурдалсан. Оюунчимэгийн Галбадрах нь 2000 оноос хойш хурдан морь уяаж байгаа 2007 оны Налайх дүүргийн наадамд их насанд уралдуула аман хүзүүдсэн.

Хорооны нутаг дэвсгэр Уу-булангийн иргэд төмс хүнсний ногоог жил бүр тарьж байснаар дүүрэгт 2006, 2007, 2008 онд жил дараалан Тэргүүний ургацын аврага хороогоор шалгарсан.

Хорооны нутаг дэвсгэрт 42 байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Долоо: Одоогийн зохион байгуулалт, удирдлагын бүтэц:

  • Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн дарга Н.Хүрэлнямсүрэн
  • Тэргүүлэгчид Л.Хөдөөсайхан, Р. Михаев, Д.Энхтуул, Г.Намжилмаа.
  • Хорооны Засаг дарга Г.Талстболор,
  • Зохион байгуулагч А.Серегбай,
  • Нийгмийн ажилтан Д.Мөнхбаяр,
  • Улсын бүртгэгч Б.Уранчимэг,
  • Халамж хариуцсан мэргэжилтэн
  • С.Номин-Эрдэнэ,
  • Үйлчлэгч С.Амаржаргал,
  • Нэгдүгээр хэсгийн ахлагч А.Тэгшжаргал,
  • Хоёрдугаар хэсгийн ахлагч С.Сэрээтэр,
  • Гуравдугаар хэсгийн ахлагч Л.Энхдалай,
  • Дөрөвдүгээр хэсгийн ахлагч С.Ганжирмаа,
  • Тавдугаар хэсгийн ахлагч Ч.Цэцэгсүрэн,
  • Зургаадугаар хэсгийн ахлагч Д.Лхагвасүрэн,
  • Долоодугаар хэсгийн ахлагч Ц.Пүрэвмаа,
  • Цагдаагийн хэсгийн байцаагч д\ч Г.Алтансүх,
  • Цагдаа д\а О.Ганбаатар нарын хамт олны бүрэлдэхүүнтэй

    ажиллаж байна.

    Тус хорооны нутаг дэвсгэр нь үнэхээр сэтгэлд мөнхийн, өсөж дэвжих, дурсамж дүүрэн нутаг мөнөөс мөн билээ.

    Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 2-р сарын 08, Баасан гариг, 08:16