НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
“Налайх барилга-2015” үзэсгэлэн амжилттай боллоо

Монгол улсын Засгийн газар, нийслэлээс Налайх дүүргийг барилгын материалын үйлдвэрлэл, технологийн бүс болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд сүүлийн жилүүдэд энэ чиглэлэийн ажил эрчимтэй хийгдэх болсон. Тухайлбал өнгөрөгч онд НИТХ-аас Налайх дүүрэгт “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” НӨҮГ-ыг байгуулсан бөгөөд энэ төсөл нь 2020 он гэхэд бүрэн хэрэгжих юм. Тэгвэл дүүрэгт барилгын материал үйлдвэрлэдэг, барилга угсралтын ажил гүйцэтгэдэг иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, нэг дороос мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор ЗДТГ-аас "НАЛАЙХ БАРИЛГА 2015" барилгын материал, техник технологи, орон сууцны үзэсгэлэн 2015 оны 04-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ төрлийн үзэсгэлэн нь дүүрэгт анх удаа болсон бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулах юм байна. Үзэсгэлэнд:

  • "Хоргын чулуу"
  • "Күн лүн" ХХК
  • "Ти Ти Си Эй" ХХК
  • Хас банк
  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк НӨҮГ
  • "Пи Эй Ди" ХХК
  • "Сүкистартур" ХХК
  • "Гэрэлт орд" ХХК
  • "Хүрмэн чулуу" ХХК
  • Н. Ууганбаатар
  • Ц. Цэнд-Аюуш
  • "Бүти" ХХК
  • "Хорго хотхон"
  • Цогбаяр
  • Эрдэнэбаяр

нийт 15 иргэн, аж ахуйн нэгж оролцон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ танилцууллаа. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Зоригт, Гэр хорооллын барилгажилт, хөдөө аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Т.Чулуунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк НӨҮГ-ын дарга Н.Баяраа,

ЗДТГ-ын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга А.Туяабаатар болон албаны бусад хүмүүс, үйлдвэрлэгчид, иргэдийн хамт оролцлоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 4-р сарын 13, Даваа гариг, 07:38