НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Дүүргийн Мэргжлийн хяналтын хэлтэс тоосго үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллахаар болж “Санамж бичигт” гарын үсэг зурлаа

НМХГ-ын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Налайхын тоосго үйлдвэрлэгчдийн ТББ-тай хамтран дүүргийн хэмжээнд тоосго үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулж, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, эрсдлээс сэргийлж тэдгээрийг чадавхижуулах зорилтын хүрээнд 2015 онд хамтран ажиллах талаар “Санамж бичиг”-т 2015 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Ганбаатар, “Налайхын тоосго үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Н.Алтангэрэл нар гарын үсэг зурлаа.

Талууд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд:

ü  Тоосго үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн

стандарт шаардлагын хэрэгжилтийг хангуулахад хамтран хяналт шалгалтыг явуулж, үр

дүнг хэлэлцэх

ü  Тоосгоны үйлдвэрт ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх

арга хэмжээг хэрэгжүүлэх

ü  Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох чиглэлийн улсын байцаагчид хяналтын

чиглэл бүрээр ажлын байрны стандарт шаардлагыг хангуулахад зөвлөмж боловсруулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах

ü  Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт шинжилгээг хийж, үр дүнг

хэлэлцүүлэх

ü  Аж ахуйн нэгжүүд ашиглалт хийсэн газрын нөхөн сэргээлтийг хийж, үйлдвэрийн

хамгаалалтын бүсийг стандарт шаардлагын түвшинд хүргэж хашаажуулах  арга хэмжээг нөөц бололцоондоо тулгуурлан үе шаттайгаар хэрэгжүүлэх

ü  Уулзалт, хэлэлцүүлэг, сургалт семинарыг зохион байгуулж, тэдгээрийг

чадавхижуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

Дээрхи ажлуудыг хэрэгжүүлснээр  “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг хангагда, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлөл сайжирч, эрсдлээс сэргийлж, аж ахуйн нэгжийн удирдлага болон ажиллагсадын мэдлэг ур чадвар дээшилж, холбогдох хууль тогтоомж стандартуудын хэрэгжилт хангагдаж, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх ая тухтай нөхцөл хангагдана.