НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
6-р хороо

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 6-Р ХОРОО

Налайх дүүргийн  6-р хороо Нийслэлээс 70 км, дүүргийн төвөөс 40 км зайд алслагдсан Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын Өвөр-Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 30.0 мянган хавтгай дөрвөлжин км талбайд байрладаг нийслэлийн засаг захиргааны нэгж юм.

Тус хороо нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 2 сарын 22-ны 33 тоот тогтоолын дагуу дүүргийн Засаг даргын 2001 оны 3 сарын 13-ны өдрийн Б/13 дугаар тогтоол гарч Д.Лочинг хорооны Засаг даргаар томилсоноор Тус хороо үйл ажиллагаагаа эхэлсэн бол одоо Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, улсын бүртгэгч, халамжийн мэргэжилтэн гэсэн 5 орон тоотойгоор төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Мөн хорооны нийгмийн дэг журмыг хангах хэсэг, хүн амын эрүүл мэндийг хамгаалах хэсгийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, цаг уур  гэсэн төрийн байгууллагууд, аялал жуулчлалын бааз, амралтын газар, хүүхдийн зуслан нийлсэн 90 гаруй байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байна

Хороо нь тус бүр 100-150 өрх бүхий 4 хэсэгтэй, 2012 оны жилийн эцсийн байдлаар 555  өрх, 1456  хүн амтай, нийт хүн амын 15 орчим хувь амины орон сууц, 85-аад хувь нь гэрт амьдардаг. Айл өрхийн 1/3 нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тэрэлж, Туул голын сав уулын ам бүрээр тархсан, хорооны төвөөс талдаа 5-50 км-ийн тойруугаар алслагдан байрладаг.

Хан хэнтийн сүрлэг уулс дунд Хатан туул, Тэрэлжийн сав газар, Горхи-Тэрэлжийн үзэсгэлэнт байгальд байрлаж, гадаад, дотоодын аянчин жуулчин, амрагч, зорчин явагч олонтой  аялал жуулчлалын бус нутаг юм.

Налайх дүүргийн 6 дугаар хорооны нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг графикаар харуулвал:

Аялал жуучлалын бүс нутагт байдгийн хувьд тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд нь гадаад, дотоодын зочид, амрагчдад морь унуулж, аялуулах, гэр буудал ажиллуулж монголын айлын ёс жаягийг сурталчлах, түүнчлэн хөдөө аж ахуйн  түүхий болон боловсруулсан идээ будааг арилжих, байгалийн дагалдах бүтээгдэхүүн түүх зэргээр амьжиргааны  хэрэгцээгээ хангах баялаг нөөцтэй.

Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, улсын бүртгэгч, халамжийн мэргэжилтэн гэсэн 5 орон тоотойгоор төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.


Зохион байгуулагч Т.Зулзаяа                                                   Засаг дарга И. Энхбаатар

Нийгмийн ажилтан Ганцэцэг

Улсын бүртгэгч Б. Нандинцэцэг

Халамжийн мэргэжилтэн Н.Отгонбаяр

6-р хорооны хамт олон Ахмадын зөвлөлийн дарга К. Хандхүүгийн хамт

1 дүгээр хэсгийн ахлагч Ш.Алтанцэцэг

Хариуцсан гудамж : Шилжрээ, Усан сан, Тэрэлж төв, Тэрэлж шугуй

2 дугаар хэсгийн ахлагч Ч. Оюунтуяа

Хариуцсан гудамж: Шар булаг, Дуган цагаан, Өлийн Булан, Мухрын шугуй, Баянбулаг, Дэлгэрдэв, Бугат, Хурх, Амбан олом, Цацын тохой

3 дугаар  хэсгийн ахлагч С.Гантөмөр

Хариуцсан гудамж:  Сан, Жүдийн хонд, Нарлаг, Жавхлант, Ооромж, Мэлхий хад, Бүүвэйт,

4 дүгээр  хэсгийн ахлагч  М. Баатар

Хариуцсан гудамж: Өгөөмөр,  Зурхайч, Арангат, Ёлын ам, Мөнхжин, Онгоцот, Гялалзах, Полигон, Тогоочйн булаг, Бумбагар хад,Эрээнй адаг, Хөндлөн, Болор, Өндөр улаан, Ар хүүш, Шар хад, Баян цагаан

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 11:48