НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
7-р хороо

 

Тус хороо нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2010 оны 6/44, 6/48 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 27 дугаар захирамжаар 2011 оны 02 дугаар сард шинээр байгуулагдсан.
Засаг дарга С.Тунгалаг,
Зохион байгуулагч Т.Зулзаяа 
Нийгмийн ажилтан П.Сашка,
Улсын бүртгэгч Д.Ариунтунгалаг,
Халамжийн нийгмийн ажилтан М.Чанцалдулам,
Үйлчлэгч Д.Байгаль,
Жижүүр С.Хишигжаргал,

  • 1 дүгээр хэсгийн ахлагч Д.Байгаль,
  • 2 дугаар хэсгийн ахлагч Ш.Чанцалням,
  • 3 дугаар хэсгийн ахлагч Ч.Болормаа,
  • 4 дүгээр хэсгийн ахлагч О.Ариунжаргал,
  • 5 дугаар хэсгийн ахлагч Д.Чинбат,
  • 6 дугаар хэсгийн ахлагч Н.Эрдэнэчимэг

нийт 7 ажилтан, 6 хэсгийн ахлагчийн бүрэлдэхүүнтэй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн үйлчилж байна.

7 дугаар хороо нь Цагдаагийн постоос Тэрэлж явдаг замаа уруудан Цайз захын урдуур баруун тийш эргэж засмал замаа дагаж автобусны буудал, үерийн далан дагаж “Сайн номуун хийд”-ийн хашааны зүүн урд өнцгөөс, хашаагаа баруун талаар тойрч баруун хойд өнцөг, Эрүүл мэндийн нэгдлийн хашааны зүүн хойд өнцөг, Оюу-Толгой мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хашааг даган баруун хойд өнцөг хүрч, баруун тийш Улаанбаатар чиглэлийн төмөр зам, Чойрын засмал замын огтолцол, дүүргийн хилийн цэс, Цагдаагийн постыг хамарсан хилийн цэстэй.

Хойд болон зүүн талаараа 1 дүгээр хороотой, урд талаараа 2 дугаар хороотой болон баруун талаараа мянганы зам ба Улаанбааатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороотой хил залгаа оршдог, 3600м2 талбай бүхий төвийн гэр хороолол дагнасан хороо юм.

Тус хороо нь 6 хэсэг 49 гудамжны 1015 өрхийн 4094 хүн амтай. Хүн амын бүтцээс ангилан авч үзвэл 18 ба түүнээс дээш насны 2682 иргэн, 18 хүртэлх насны хүүхэд 1412, ахмад настан 329, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 169, хагас өнчин хүүхэд 52, бүтэн өнчин хүүхэд 5 байдаг.

7 дугаар хороо нь 2425 толгой малтай. Үүнд: Адуу 431, тэмээ 2, үхэр 361, хонь 789, ямаа 842 тоологдсон.

Тус 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22 аж ахуйн нэгж, 3 шатахуун түгээх станц, 3 шашины байгууллага тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Цаашдын зорилт:

-Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж, шударга, хариуцлагатай, нээлттэй ил тод байдлыг хангах;

-Дээд газрын тогтоол шийдвэрийг иргэдэд сурталчилан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

-Иргэдийнхээ оролцоотойгоор хороо, иргэнээ хөгжүүлэн, эрүүл орчинд ая тухтай, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Овог нэр: Монгол овогийн Сайчаагийн Тунгалаг

Төрсөн газар,он: 1968 онд Дорноговь аймгийн Сайншанд сум.

Мэргэжил:Төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

1987-2000 онд Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн тасгийн Эрчимт эмчилгээний тасагт сувилагч,

2000-2001 онд ЭМН-н Мэдээлэл сургалтын төвийн арга зүйч.

2001-2009 онд Налайх дүүргийн 2 дугаар хороонд зохион байгуулагч.

2009 онд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга.

2011 оноос одоог хүртэл  Налайх дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга

 

Овог нэр: Төмөртулга Зулзаяа      
Төрсөн газар, он: 1979 онд Хөвсгөл аймаг түнэл сум.
Мэргэжил: Хуульч-Эрх зүйч
Ажлын туршлага:

2001-2006 онд Налайх дүүргийн 4-р хороонд зохион байгуулагч

2006-2014 онд Налайх дүүргийн 6-р хороонд зохион байгуулагч
2014 оны 06 сараас   Налайх дүүргийн 7-р хороонд зохион байгуулагч

 

 

Овог нэр: Харчин овогийн Пүрэвийн Сашка

Төрсөн газар,он: 1960 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сум.

Мэргэжил: Зам барилга, машин механизмын инженер, Төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

1988-1993 онд Налайх дүүргийн Зам барилга зураг, төслийн институтын Налайх асфальт заводад мастер, механик.

1993-1994 онд Налайх дүүргийн 3 дугаар хороонд зохион байгуулагч.

1995-2000 онд Налайх дүүргийн 2 дугаар хороонд зохион байгуулагч.

2000-2004 онд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга.

2004-2006  онд  Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан.

2006-2011  онд  Налайх дүүргийн 5 дугаар хорооны нийгмийн ажилтан.

2011 оноос  одоог хүртэл Налайх дүүргийн 7 дугаар хорооны нийгмийн ажилтан.

 

Овог нэр: Боржигон овогийн Мажигийн Чанцалдулам

Төрсөн газар,он: 1988 онд Нийслэлийн Налайх дүүрэг.

Мэргэжил: Нийгмийн ажилтан.

Ажлын туршлага:

2010-2011 онд Налайх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст “Ахмадын өргөө”-ний зохион байгуулагч.

2011оноос одоог хүртэл  Налайх дүүргийн 7 дугаар хорооны Халамж  хариуцсан мэргэжилтэн.

 

Бүртгэл хариуцсан зохион байгуулагч.

Овог нэр: Цагаан гүнд овогийн Эрдэнэчулууны Бат-Эрдэнэ

Төрсөн газар,он: 1983 онд Нийслэлийн Налайх дүүрэг.

Мэргэжил: Эрх зүйч.

Ажлын туршлага:

2007-2009 онд “Нийгмийн тусын төлөө сан” ТББ-ын төслийн зохицуулагч

2009-2011 оны 02 дугаар сар хүртэл Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Бүртгэл хариуцсан зохион байгуулагч.

2011оны 02 дугаар сараас 2012 оны 04 дүгээр сар хүртэл  Налайх дүүргийн 7 дугаар хорооны Бүртгэл хариуцсан зохион байгуулагч.

2012 оны 04 дүгээр сараас одоог хүртэл 7 дугаар хорооны Улсын бүртгэгч.


1 дүгээр хэсгийн ахлагч /Бадрал 1-5 дугаар гудамж/ П.Хулан, 2 дугаар хэсгийн ахлагч /Бадрал 6-11 дүгээр гудамж/ Б.Өлзийхүү, 3 дугаар хэсгийн ахлагч /Бадрал 12-20 дугаар гудамж/ Ч.Болормаа, 4 дүгээр хэсгийн ахлагч /Өвөршанд 1-5, 4а-9а дугаар гудамж/ Ж.Оюун, 5 дугаар хэсгийн ахлагч /Өвөршанд 6-12 дугаар гудамж/ Б.Мөнхтуяа, 6 дугаар хэсгийн ахлагч/ Өвөршанд 13-20 дугаар гудамж/ Ш.Чанцалням

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРООНЫ АЖИЛТНУУДЫН ТОВЧ СУДАЛГАА

2013.03.06                                                                                                    Налайх

Д/Д

Ажилтнуудын нэрс

Албан тушаал

Утасны дугаар

1.

С.Тунгалаг

Засаг дарга

88937998

2.

Т.Зулзаяа

Зохион байгуулагч

88249465

3.

П.Сашка

Нийгмийн ажилтан

88666083

4.

Д.Ариунтунгалаг

Бүртгэлийн улсын бүртгэгч

 

5.

М.Чанцалдулам

Халамжийн нийгмийн ажилтан

88050315

6.

М.Мөнх-Оргил

Хэсгийн байцаагч

89068905, 99250307

7.

Д.Байгаль

Үйлчлэгч

88717408

8.

С.Хишигжаргал

Жижүүр

89125014

9.

Д.Байгаль,

I хэсгийн ахлагч

88177408

10.

Ш.Чанцалням,

II хэсгийн ахлагч

89175193

11.

Ч.Болормаа,

III хэсгийн ахлагч

89963031

12.

О.Ариунжаргал,

IY хэсгийн ахлагч

89830827

13.

Д.Чинбат,

Y хэсгийн ахлагч

 

14.

Н.Эрдэнэчимэг

YI хэсгийн ахлагч

88315175

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 12-р сарын 08, Даваа гариг, 00:50