НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Гэрээт цэргийн алба ажлын байр

Иргэнийг гэрээт цэргийн албанд сонгон авах:

Цэргийн жинхэнэ албыг 8 сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч, түрүүч, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон Зэвсэгт хүчинд хэрэгцээтэй мэргэжлээр их, дээд сургууль  хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн 29 хүртэлх насны Монгол Улсын иргэнийг гэрээт цэргийн албан хаагчаар сайн дурын үндсэн дээр сонгон шалгаруулж авна.

Сонгон шалгаруултад орох хүсэлтэй иргэн аймаг, нийслэл, (дүүрэг)-ийн Цэргийн штаб, алба хааж байгаа цэргийн анги, байгууллагын удирдлагад өргөдлөө гаргана.

Бүрдүүлэх баримт бичиг:

-Гэрээт цэргийн албанд элсэх өргөдөл

-Иргэний үнэмлэх

-Цэргийн алба хаасан тэмдэглэл бүхий цэргийн үүрэгтний үнэмлэх

-ЦЕГ-ын тодорхойлолт

-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

-Нийгмийн даатгалын дэвтэр

-Хорооны Засаг даргын тодорхойлолт


Гэрээт цэргийн албан хаагчийн цалин, бусад хангамж:

Гэрээт цэргийн албан хаагчийн мөнгөн орлого нь

–Үндсэн цалин

–Цолны нэмэгдэл

–Цэргийн мэргэжлийн зэргийн

–Онцгой нөхцөлийн болон бусад нэмэгдлээс бүрдэнэ.

Гэрээт цэргийн албан хаагч нь хувцас, хүнсний болон бусад хангалтыг тогтоосон нормын дагуу эдлэнэ.

Гэрээт цэргийн алба хаагчийн алба хаасан хугацааг иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.


Гэрээт цэргийн алба хаагчийн амралт, чөлөө:

—Гэрээт цэргийн албан хаагч нь анги байгууллагын захирагчийн тушаалаар ар гэрийн гачигдлын учир 7 хоногийн цалинтай, 14 хоногийн цалингүй чөлөөг жилд нэг удаа ажлын өдрөөр тооцон олгох —

Ээлжийн амралтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу биеэр эдлүүлнэ. —

Ээлжийн амралтаараа орон нутагтаа ирж, очих замын зардлыг автомашин, төмөр замын үнэлгээт хөлсөөр тооцож анги, байгууллага нь 2 жилд нэг удаа олгоно. —


Гэрээт цэргийн алба хааснаар:

—Цаашид Зэвсэгт хүчинд ахлагчийн болон офицерын алба хаах бололцоотой болно. —

Төрийн сангийн зээлээр их, дээд сургуульд сурах боломжтой. —Цэргийн сургуульд суралцах хүсэлт гаргавал боловсрол, мэрэгжил, мэдлэгийн түвшинг харгалзан элсэлтийн шалгалтнаас чөлөөлнө. —

Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцоно. —

Компьютер, орчин үеийн зэвсэглэл техникийг ашиглаж сурна.

—Сонгосон гадаад хэлний зохих түвшингийн мэдлэг олгоно. —

Өөрийн гэсэн мөнгөн хуримтлалтай болно. —

Гэрээт цэргээс ахлагчийн албанд:
—2005 оноос хойш гэрээт цэргийн албанаас 142 цэргийн албан хаагч ахлагчийн албанд элсэн орж, ОХУ-ын Сибирийн тойргийн 34 дүгээр сургуульд зенитийн бууны наводчик-оператор, танкийн бууны дарга, наводчик, механик жолооч мэргэжлээр суралцан ахлагчийн албанд бэлтгэгдэж байна.

Гэрээт цэрэг олон улсын энхийг сахиулах ажиллагаанд:

Монголын гэрээт цэргийн албан хаагчид Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын шийдвэрээр “Иракийн эрх чөлөө” цэргийн ажиллагаанд 12, Афганистан улсад Олон улсын эвслийн цэргийн ажиллагаа-2, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн шийдвэрээр Африкийн Сьерра-Леон улсад тусгай шүүхийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэхэд-49, Чад улсад энхийг дэмжих ажиллагаанд-6, нийт 99 гэрээт цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж, Шри-Ланк улсад явагдсан “Энхийн алхаа” Олон Улсын цэргийн хээрийн сургууль, Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд зохион байгуулагдсан “Хааны эрэлд” Олон улсын цэргийн хээрийн сургууль, Энэтхэг улстай хамтарсан “Нүүдэлчин заан”, Катар улстай хамтарсан “Төгс шийдэл”, ОХУ-тай хамтарсан энхийг дэмжих ажиллагаанд оролцох, зэвсэг техникийн, сургалт бэлтгэлийн, засвар үйлчилгээний “Дархан 1, 2” зэрэг хээрийн дадлага, сургуулиудад оролцож үүргээ чадварлагаар биелүүлж ирсэн.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 2-р сарын 01, Баасан гариг, 06:08