НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Цэргийн штаб Бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь

Цэргийн штабын дарга:
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, Төрийн цэргийн бодлогыг бүсчилсэн   хөгжлийн бодлоготой нийцсэн орон нутгийн хамгаалалтын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, Цэргийн штабын үйл ажиллагааг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах цэргийн дайчилгааны даалгаврыг бүрэн хэрэгжүүлэх, Засаг дарга түүний Тамгын газрын даргыг эрхэлсэн ажлын эцсийн шатны зөвөлгөө дэмжлэгээр хангах. Утас :70232345

Тоо бүртгэлийн офицер:
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэл, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг зохион байгуулах, гэрээт болон дүйцүүлэх албанд иргэдийг элсүүлэх, дүүргийн авто машин, зам барилгын машин механизмын тооцоо судалгааг гарган бүртгэж тооцох, цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сангийн баяжилтыг төгөлдөржүүлэх, оногдуулан данслалтын чанар байдал, нөхөн хангалтын тооцоо, Цэргийн штабын дайчилгааны маш нууц, нууц баримт бичгийн хадаглалт, хамгаалалтыг хангах. Утас:70232345

Төлөвлөлт, сургалтын офицер:
Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг дүүргийн хэмжээнд сурталчлан, байгууллага аж ахуй нэгжүүд хэрхэн биелүүлж байгаад хяналт шалгалт хийх, дайчилгааны бэлтгэл нөөцийн цэргийн бэлтгэл сургалтыг хуульд заасан хугацаанд зохион байгуулах, дүйцүүлэх албан хаагчдын үүрэг гүйцэтгэлтэнд хяналт тавих, химийн хортой болон шатаж, тэсэрч дэлбэрэх үйлчилгээтэй бодис хэрэглэдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын бүртгэл судалгааг гаргаж, иргэдийг хамгаалахад чиглэсэн сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлхэд оршино. Утас:70232345

Мэдээллийн аюулгүй байдлын офицер:
Төрийн хууцын тухай Монгол Улсын хууль, тогтоомж, Төрийн нууцыг хамгаалах журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэнд хяналт тавих, тогтоол шийдвэрийн хэрэгжилт гаргах, төрийн болон байгууллагын нууц бичиг хэргийг хөтөлж, хадаглалт хамгаалалтыг хариуцан, мэдээллийн аюулгүй байдлыг хангах.
Утас:70232345

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 12-р сарын 16, Мягмар гариг, 01:15