НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1962 оны 88 дугаар зарлигаар Нийслэлийн Налайх хот зохион байгуулагдахад анхны цэргийн төлөөлөгчийн орон тоог бий болгожээ.

Налайх хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргааны Цэргийн төлөөлөгч, Цэргийн тасаг, Цэрэг Иргэний Хамгаалалтын хэлтэс, Цэрэг Иргэний Хамгаалалтын Штаб, Цэргийн бөгөөд Гамшигаас хамгаалах штаб, Цэргийн штаб болон өргөжин ажиллаж байв. Энэ хугацаанд ахлах дэслэгч Б.Баатар, ахмад Х.Хажид, бага дэслэгч  Н.Батаа, дэслэгч Д.Төрхүү, хошууч Б.Удваг, ахлах дэслэгч Н.Зандраасүрэн, ахмад Н.Арслан, дэд хурандаа Д.Пүрвээ, хошууч Л.Санжмятав, дэд хурандаа Ц.Зуунай, дэд хурандаа Ч.Цэрэндондог, хошууч М.Өлзий, хурандаа Ж.Сүрэнжав, хурандаа Б.Лхагвасүрэн, хошууч Т.Баяраа нар ажиллаж, Батлан хамгаалах талаарх бодлого, хууль тогтоомж, цэргийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж, орон нутагт иргэний хамгаалалтын сургалт, сурталчилгаа, команд штабын сургууль, объектын иж бүрэн сургууль,  дүүргийн иж бүрэн сургуулиудыг сайн зохион байгуулан үйлдвэр, албан байгууллагуудын ажилд гүн туслалцаа үзүүлэн ажиллаж иржээ.

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар хурандаа Д.Байгал, тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа В.Батболд, төлөвлөлт, сургалтын офицер, ахмад Б.Энхболд, мэдээллийн аюулгүй байдлын офицер, дэслэгч О.Батсүрэн нар ажиллаж, төрийн цэргийн бодлого, Батлан хамгаалах зорилт, үйл ажиллагаа, Батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн дайчилгааны баримт бичгийг боловсруулах, цэрэг техникийн тоо бүртгэл хөтлөх, цэрэг татлага, халалт,  гэрээт цэрэг элсүүлэх, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах, нутаг дэвсгэртээ байгаа Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги салбаруудтай хамтран ажиллах, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг орон нутагт зохион байгуулах зэрэг ажлуудыг удирдан зохион байгуулж байна. Тус Цэргийн штаб нь 2006 онд  Нийслэлийн 9 дүүргээс “Тэргүүний Цэргийн штаб”-аар шалгарч, 2012 оны үйл ажиллагааны үр дүнгээр “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан.

Тус Цэргийн штабын офицеруудаас 2006 онд сургалт, иргэний хамгаалалтын офицер, дэд хурандаа В.Батболд “Нийслэл, дүүргүүдийн тэргүүний иргэний хамгаалалтын офицер”-оор, 2011 онд “Нийслэл, дүүргүүдийн өөрийгөө хөгжүүлэгч офицер”-оор 2009 онд тоо бүртгэл, нууцын эрхлэгч дэслэгч О.Батсүрэн “Нийслэл, дүүргүүдийн шилдэг ахлагч”-аар шалгарч хамт олноо хошуучлан ажиллаж байна

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 11, Даваа гариг, 02:32