НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2012  оны ....-р сарын  ..... өдрийн
.... –р тогтоолын нэгдүгээр хавсралт

Нэг. Тунгалаг агаар, цэвэр орчинтой Налайх

1.1. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр

1.1.1.   Налайх дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Хөл Налайх” цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг үргэлжлүүлж, ногоон байгууламж, хиймэл нуур цөөрөм, усан оргилуур байгуулах замаар агаарын чийгшилтийг нэмэгдүүлнэ.

1.1.2.   Тайж, Нарлаг, Өвөршандын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар айл, өрхүүдийг төвлөрсөн шугам сүлжээнд холбоно.

1.1.3.   Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй гэр хорооллын өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй, бүрэн шаталттай зуух, утаа шүүгч, гонх, дулаалгын материалаар хангана.

1.1.4.   Тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий  талбайг зүлэгжүүлэх, эко хавтан хучилттай болгох журам боловсруулж мөрдүүлнэ.

1.1.5.   Утаагүй түлшний үйлдвэрийг байгуулна.

1.1.6.   Утаа гаргахгүйгээр дулаанаа шийдвэрлэсэн айл өрхийг цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд бүрэн хамруулна (урамшуулах)

 

1.2. Хөрс болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр

1.2.1.   Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, хуванцар боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.

1.2.2.   Байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйлдвэр бариулахгүй байх бодлого барина.

1.2.3.   Аялал, жуулчлал, зуслан, шинэ суурьшлын бүсэд хөрсний бохирдлоос хамгаалах арга хэмжээ авч, бие даасан инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц бий болгох ажлыг эхлүүлнэ.

1.2.4.   Газрын элэгдэл, эвдрэл, хөрсний доройтол, хуурайшилтын явцын мэдээллийн сан байгуулан нөхөн сэргээлтийг төр болон хувийн хэвшлээр хийлгэнэ.

1.2.5.   Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас авах хог хаягдлын төлбөрийг бодит үндэслэлтэй болгох замаар цэвэрлэгээний ажил эрхлэгчдийн сонирхлыг татах механизм бий болгоно.

1.2.6.   “ТҮ” НӨҮГ-ын чадавхийг нэмэгдүүлж, (зам талбайн үйлчлэгчдийн тоог нэмэгдүүлэх) нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, үйлчилгээг сайжруулна.

1.2.8.Гэр хорооллын айл өрхүүдийн бохирын цооног, бие засах газрыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно.

1.2.9.Хур тунадас, үер усны үйлчлэлээр эвдэрсэн гуу жалга, үерийн далан, суваг бэхлэх, хөрсжүүлнэ.

 

1.3. Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр

1.3.1.   Нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын тогтолцоог дүүргийн иргэд, ААН, байгууллагын идэвх санаачлагад тулгуурлан байгуулна

1.3.2.   Бичил цэцэрлэг, амралт чөлөөт цагийн талбай байгуулна.

1.3.3.   Хөрсний болон гадаргын усыг ногоон байгууламжийн усалгаанд ашиглах тооцоо судалгаа хийж, хэрэгжүүлнэ.

1.3.4.   Өөрийн эзэмшлийн талбайг нийтийн зориулалтаар тохижуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн, арчлан хамгаалж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах тогтолцоог бий болгоно.

1.3.5.   Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээний барилгын орчны 50 м газрыг ногоон байгууламжтай болгоно.

1.3.6.   Цэцэрлэгжүүлэлтийн албыг мэргэжлийн боловсон хүчин, техник хэрэгслээр хангана.

 

1.4. Усны эх үүсвэрийг хамгаалах, нөөцийг бүрдүүлэх чиглэлээр

1.4.1.   Голын эргийн энгийн хамгаалалттай бүсэд үйл ажиллагаа явуулахгүй байх бодлого барина.

1.4.2.   Бүх орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, хэрэглэгч бүрийг усны тоолууртай болгоно.

1.4.3.   Ус ашиглагч байгууллагуудад тооллого хийх, ус ашиглалтын хэрэглээтэй нь уялдуулан төлбөрийг шинэчлэн тогтооно.

1.4.4.   Бохир усыг цэвэршүүлэхгүйгээр голын усанд нийлүүлэхийг хориглох, Голын ус бохирдуулсны төлбөр ногдуулна.

 

 

Хоёр. Тохилог амины сууцтай Налайх

2.1. Хот төлөвлөлт, газрын харилцааг нээлттэй, ил тод болгох чиглэлээр

2.1.1.   Дүүргийн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, Канад болон бусад дэвшилтэд технологи бүхий амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2.1.2.   Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж, эд хөрөнгийг хариуцан авсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмших гэрээнд өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулна.

2.1.3.   Дүүргийн иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийднэ.

 

2.2.         Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр.

2.2.1. Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа болон орон сууцны 2 давхар барилгуудыг иргэдийн санаачлага дээр тулгуурлан шинэ орон сууцтай болгох ажлыг эхлүүлнэ.

2.2.2. Орон сууцны байруудыг халаалтын асуудлыг үл хамаарах системтэй болгоно.

2.2.3. Олон жил болсон угсармал барилгын насжилтаас хамаарч фасадын гадна дулаалгыг хийх ажлыг эхлүүлнэ.

2.2.4. Инженерийн шугам сүлжээг хэсэгчилэн шинэчилэн хонгилын системд шилжүүлэх ажлыг эхлүүлнэ.

2.2.5. Орон сууцжуулах төсөл хөтөлбөрт хамрагдахыг дэмжинэ.

 

2.3.         Дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр

2.3.1. Цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй айл өрх болон шинээр байгуулагдах суурьшлын бүсийг эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулж, трансформаторуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

2.3.2. Дүүргийн бохирын шугамыг төв цэвэрлэх байгууламжийн 21 дүгээр коллекторт холбоно.

2.3.3. 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орчин үеийн дэвшилтэд технологи бүхий дулааны станц бариулах асуудлыг боловсруулж Засгийн газарт өргөн барина.

2.3.4. Шинээр автозам барих, шинэчлэн засварлаж замын сүлжээг нэмэгдүүлж нэвтрэх чадварыг сайжруулна.

 

ГУРАВ. ТҮМЭН ОЛОН НЬ АЖИЛТАЙ, БОЛОВСРОЛТОЙ, ЭРҮҮЛ НАЛАЙХ

3.1.        Санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр

3.1.1. Дүүргийн иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, тохилог, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор “Орон нутгийн хөгжлийг дэмжих” санг байгуулж, иргэд, олон нийтийн оролцоотойгоор төлөвлөж зарцуулна.

3.1.2. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулинд заагдсан хязгаарийн хүрээнд татварын хувь хэмжээг бүсчилсэн байдлаар шинэчилэн тогтоож мөрдүүлнэ.

3.1.3. Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин бүтээн байгуулалт, тохижилтод чиглүүлж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгоно.

3.1.4. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, үзүүлэх сургууль, ажил мэргэжлийн төрөл бүрийн сургалт зохион байгуулна.

 

3.2.        Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хамгаалалын чиглэлээр

3.2.1. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулахад орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

3.2.2. Дүүргийн төмөр зам, дэд бүтцийг ашиглан барилгын материалын бөөний худалдаа, ложистикийн төв болгон хөгжүүлнэ.

3.2.3. Өрх бүр үйлдвэрлэл эрхлэх явдлыг бүхий л талаар дэмжинэ.

3.2.4. Эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад дэмжлэг үзүүлэх, сургалт хийх, ТББ-тай хамтарч ажиллана.

3.2.5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах ажилд шаардагдах мөнгөн хөрөнгийг жил бүр дүүргийн төсөвт тусгана.

3.2.6.   Ажлын байр бий болгох замаар иргэдээ ажилтай, орлоготой болгоно.

3.2.7.   Нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай өрх, иргэнийг дэмжих, орлоготой болоход нь туслах нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ.

 

3.3. Хүүхэд залуучуудын чиглэлээр

3.3.1.    “Хүүхэд, залуучуудын ордон”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асрах төв” байгуулах ажлыг эхлүүлнэ.

3.3.2.   НҮБ-ын Хүүхдийн сангийн  “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлнэ.

 

3.4. Боловсрол, соёл урлагийн чиглэлээр

3.4.1.   Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын 60 хувьд хүргэж суурь боловсролын чанар стандартыг  хангаж ажиллана.

3.4.2.   Ерөнхий боловсролын сургуулийн “Шинэчилсэн хөтөлбөр”-ийг үргэлжлүүлнэ.

3.4.3.    “Чандмань” цогцолборыг биеийн тамирын заалтай болгохын зэрэгцээ бусад сургуулийн биеийн тамирын заалны ашиглалтыг сайжруулна.

3.4.4.   “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлэхэд бэлтгэж, сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчилнэ.

3.4.5.   Дүүргийн Шилдэг тэргүүний оюутанд уламжлалт Засаг даргын “Нэрэмжит шагнал”-ыг жил бүр олгоно.(3 хүртэлх оюутанд)

3.4.6.   Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх болон өргөтгөл, засварын ажлын чанарыг сайжруулан хүүхдийн суралцах гадна дотор орчны тохижилтыг нэмэгдүүлнэ.

3.4.7.   Хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээг өргөжүүлж, иргэдэд харилцааны, зохистой хэрэглээ, үйлчилгээ зэрэг хотын соёл, иргэншлийн нийтлэг зан заншлыг хэвшүүлэх ажлыг эрчимтэй явуулна.

3.4.8.   Иргэд, залуучууд, өсвөр үеийнхнийг архи, тамхи, мансуурлын хорт хэрэглээнээс татгалзах, урьдчилан сэргийлэх бодлого боловсруулж ажиллана.

3.4.9.   Үндэсний уламжлалт шашин соёлыг хөгжүүлэх шашины боловсролын болон соёлын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

 

3.5. Эрүүл мэнд, биеийн тамирын чиглэлээр

3.5.1.   Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргана.

3.5.2.   Эрсдэлт бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлнэ.

3.5.3.   Сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлага зохион байгуулалтыг сайжруулж, нийгмийн хэрэгцээнд тулгуурласан үр дүнтэй хэлбэрээр хөгжүүлнэ.

3.5.4.   Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх хариу арга хэмжээ авахад салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлж, тандалтын системийг бий болгоно.

3.5.5.   Нийтийн биеийн тамирыг эрчимтэй хөгжүүлж, Задгай цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн бүхий спортын ордон барьж бүрэн ашиглалтад оруулна.

 

ДӨРӨВ. ТАВ ТУХТАЙ, АЮУЛГҮЙ, АМГАЛАН НАЛАЙХ

4.1. Автозамын болон гэр хорооллын гудам, гудамжуудын гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, нийт гэрэлтүүлгийн ашиглалтыг 90%-иас бууруулахгүй байлгана.

4.2.        Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга хэмжээг зохион байгуулж, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

4.3.        Хууль, хяналт, мэргэжлийн байгууллагын  үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, зайлшгүй шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг зохих байгууллагад             тавьж шийдвэрлэнэ.

4.4.        Албан бус хөдөлмөр эрхлэгч, хувийн байгууллагад ажил эрхлэгч, хувийн байгууллагад ажил эрхлэгч иргэдийн ажлын байрны аюулгүй байдлыг бүрэн хангаж, ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлнэ.

 

ТАВ. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ИЛ ТОД, ИРГЭДИЙН ХЯНАЛТТАЙ НАЛАЙХ

5.1.      Төрийн үйлчилгээг нээлттэй, шударга, шуурхай, хүнд сурталгүй, чирэгдэлгүй, авлигаас ангид байлгах боломжийг бүрдүүлж, “Иргэний танхим”-ийг жинхэнэ утгаар нь ажиллуулж иргэдийн дэвшүүлсэн асуудлыг дүүргийн хөгжлийн шийдвэрт тусгаж ажил хэрэг болгоно.

5.2       Нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагаас иргэдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрээр явуулах нөхцлийг бүрдүүлж, цахим засаглалыг хөгжүүлнэ.

5.3.        Төрийн үйлчилгээнд өргөдөл, эрэлт хүсэлтийг хүлээж авах нэгжийг бий болгож нэг цэгийн болон угтах үйлчилгээг хэвшүүлнэ.

5.4.        Хүүхэд залуучууд сургууль, цэцэрлэг, албан байгууллагын орчноос үнэгүй интернетийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж шийдвэрлэнэ.

5.5.        Төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах бодлого барина.

5.6.        Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөтгөж, төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

5.7.        Иргэдийн иргэний баримт бичигт хийх хөдөлгөөн, өөрчлөлтийг хурдан шуурхай чирэгдэлгүй хийж үйлчилнэ.

5.8.        Дүүргийн гадаад харилцааг эдийн засгийн агуулгатай харилцан ашигтай хамтын ажиллагаанд чиглүүлнэ.

5.9.        Газар зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулахад олон нийтийн санал авах, оршин суугчдаар хэлэлцүүлэх зэргээр иргэдийн санал бодлыг ил тод тусгана.

5.10.     Засаг захиргааны анхан шатны нэгжийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, бүх хороог “Хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн нэгдсэн цогцолбор” байртай болгох ажлыг үргэлжлүүлж дуусгана.

5.11.     Батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээг нутаг дэвсгэртээ тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулж, хяналт тавих, энэ чиглэлээр нутгийн захиргааны болон дэвсгэрийн байгууллага, иргэдэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

5.12.     Дүүргийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг бодитой хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сонирхлын зөрчил, авилгад өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.