НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Эдийн засаг, нийгмийн зорилт 2015

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

201... оны ......-р сарын......-ны өдрийн

......-р тогтоолын хавсралт

НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2015 ОНЫ ЗОРИЛТ,

ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

201 ... оны ...  дугаар сарын ...                                                                                                                                                                                Налайх дүүрэг

Д/д

Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт

2015 онд  хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаа

Хэрэгжүүлэх

хугацаа

Хариуцах

байгууллага

Нэг: Тунгалаг агаар, цэвэр орчинтой Налайх

1.1. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр

1.

1.1.1.     Налайх дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг үргэлжлүүлж, ногоон байгууламж, хиймэл нуур цөөрөм, усан оргилуур байгуулах замаар агаарын чийгшилтийг нэмэгдүүлнэ.

“Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд тохижилтоор хийгдсэн хиймэл нуурыг  ус нэвтрүүлэхгүй байхаар засварлан тохижуулж, ашиглалтад оруулна.

2,3 дугаар улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, ЦАлба

2.

1.1.2.     Тайж, Нарлаг, Өвөршандын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар айл, өрхүүдийг төвлөрсөн шугам сүлжээнд холбоно.

2 дугаар хорооны Нарлаг, 7 дугаар хорооны Бадрал, Өвөршандын хэсгийн гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлын зураг, төсвийг хийж гүйцэтгэнэ.

Жилдээ

ЗДТГ-ын СТСХ, ТХҮХ, ХААА

3.

 

1.1.4       Тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий талбайг зүлэгжүүлэх, эко хавтан хучилттай болгох журмыг мөрдүүлнэ.

1,3,4 дүгээр хороонд тус бүр 1, 2 дугаар хорооны 4 байршилд сул шороон хөрсийг зүлэгжүүлж, ногоон байгууламжийг шинээр хийнэ.

2,3 дугаар улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, ЦАлба

4.

1.1.6       Утаа гаргахгүйгээр дулаанаа шийдвэрлэсэн айл өрхийг эрчим хүчний хөнгөлөлтөд бүрэн хамруулна (урамшуулах)

Төвийн 1 хороог нарны сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлын анхан шатны судалгаа, тооцоог   гарган энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ

1.2. Хөрс болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр

5.

1.2.1.     Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, хуванцар боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.

Хог хаягдлын төвлөрсөн хогийн цэгийг хамгаалалтын хашаатай болгож, хяналт тавьж ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ, “Тохижилт үйлчилгээ” НӨҮГ

Хог хаягдлын уут тараалт, хэрэглээнд хяналт тавьж, хог ачилт, тээвэрлэлтийн ажилд бодит ахиц гаргана.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ

“Тохижилт үйлчилгээ” НӨҮГ

6.

1.2.2. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйлдвэр бариулахгүй байх бодлого барина.

Дүүргийн нутаг дэвсгэр дэх оршуулгын газрын  бүртгэл судалгааг гаргаж, хариуцах эзэнтэй болгох ажлыг зохион байгуулан, хамгаалалтад авч тохижуулна.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ

ӨГХА

7.

1.2.3. Аялал, жуулчлал, зуслан, шинэ суурьшлын бүсэд хөрсний бохирдлоос хамгаалах арга хэмжээ авч, бие даасан инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц бий болгох ажлыг эхлүүлнэ.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, нөхөрлөл, иргэдийг зориулалтын бохирын цооног, хог хаягдлыг цэгтэй болгох ажлыг зохоин байгуулж, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Тохижилт үйлчилгээ НӨҮГ-тай гэрээтэй ажиллуулна.

Жилдээ

ЗДТГ-ТХҮХ

“Чандмань-Налайх” ОНӨААҮГ

“Тохижилт үйлчилгээ” НӨҮГ

8.

1.2.4.  Газрын элэгдэл, эвдрэл, хөрсний доройтол, хуурайшилтын явцын мэдээллийн сан байгуулан нөхөн сэргээлтийг төрөөс болон хувийн хэвшлээр хийлгэнэ.

Барилгын материалын түүхий эд олборлогч аж ахуйн нэгжүүдээр техникийн нөхөн сэргээлт хийлгэх ажлыг зохион байгуулна.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ

МХХ, ОБХ

Газрын элэгдэл, эвдрэл, хөрсний доройтол, хуурайшилтын  явцын мэдээллийн санг баяжуулна.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ

МХХ,ОБХ,ӨГХА

9.

1.2.6. “Тохижилт үйлчилгээ” НӨҮГ-ын чадавхийг нэмэгдүүлж, (зам талбайн үйлчлэгчдийн тоог нэмэгдүүлэх) нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, үйлчилгээг сайжруулна.

Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний зориулалт бүхий тэргэнцрээр зам талбайн үйлчлэгчдийг хангана. (10-15ш)

1,2 дугаар улиралд

“Тохижилт үйлчилгээ” НӨҮГ

Хог тээврийн машины эргэлтийн тоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавин ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын  ТХҮХ, “Тохижилт үйлчилгээ”НӨҮГ

10.

1.2.8. Гэр хорооллын айл өрхүүдийн бохирын цооног, бие засах газрыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно.

100 өрхийг стандартын шаардлага хангасан бохирын цооног, бие засах газартай болгоно.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ, НХХ,

ДУЗХ,ТББ-ууд,

Хороод

11.

1.2.9. Хур тунадас, үер усны үйлчлэлээр эвдэрсэн гуу жалга, үерийн далан, суваг бэхлэх, хөрсжүүлнэ.

Дүүргийн нутаг дэвсгэрийн үер усны 4,5 км далан сувгийг сэргээн засварлаж, шаардлагатай газарт шинээр байгуулна.

2,3 дугаар  улиралд

ЗДТГ-ын СТСХ, ТХҮХ,“Тохижилт үйлчилгээ”НӨҮГ

1.3. Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр

12.

1.3.1.     Нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын тогтолцоог дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын идэвх санаачилгад тулгуурлан байгуулна.

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжиийн талбайд услалтын систем байгуулна.

2,3 дугаар улиралд

ЗДТГ-ын ТХҮХ

ЦАлба

Мод үржүүлгийн хүлэмж, бойжуулалтын талбайг байгуулж, орон нутагт дасан зохицсон тарьц, суулгацыг бойжуулна.

2,3 дугаар улиралд

ЗДТГ-ын ТХҮХ

ЦАлба

13.

1.3.2.     Бичил цэцэрлэг, амралт чөлөөт цагийн талбай байгуулна.

2 дугаар хорооны 52-55 дугаар байрны орчимд  хүүхдийн тоглоомын болон амралт, чөлөөт цагийн талбай байгуулна.

2,3 дугаар улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, ХААА

Дүүргийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх, бүрэн тохижилттой 2 бичил цэцэрлэг байгуулна.

2,3 дугаар улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, ХААА

4,5 дугаар хороонд хүүхдийн тоглоомын талбай байгуулна.

2,3-р улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, ЦАлба

14.

1.3.4      Өөрийн эзэмшлийн талбайг нийтийн зориулалтаар тохижуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн, арчлан хамгаалж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах тогтолцоог бий болгоно.

Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн дунд эзэмшил талбайдаа өөрийн хөрөнгөөр ногоон байгууламж байгуулж, тохижуулах болзолт уралдааныг зарлан дүгнэж, урамшуулна.

2,3 дугаар улиралд

ЗДТГ-ын ТХҮХ,

Хороод

15.

1.3.6       Цэцэрлэгжүүлэлтийн албыг мэргэжлийн боловсон хүчин, техник хэрэгслээр хангана.

Цэцэрлэгжүүлэлтийн албаны цэцэрлэгжүүлэгчдийн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын зориулалт бүхий техник хэрэгслээр хангана.

2 дугаар улиралд

Цэцэрлэгжүүлэлтийн алба

1.4. Усны эх үүсвэрийг хамгаалах, нөөцийг бүрдүүлэх чиглэлээр

16.

1.4.1.     Голын эргийн энгийн хамгаалалттай бүсэд үйл ажиллагаа явуулахгүй байх бодлого барина.

Энгийн хамгаалалттай бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлт хийлгэх ажлыг зохион байгуулна.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ,

МХХ, ОБХ,ӨГХА

6 дугаар хорооны Болор, Нарлагийн хэсэгт гүний худаг гаргана.

2  дугаар улиралд

ЗДТГ-ын ТХҮХ,

6 дугаар хороо

17.

1.4.2.     Бүх орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, хэрэглэгч бүрийг усны тоолууртай болгоно.

Орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад усны тоолуур тавих ажлыг үргэлжлүүлэн хийж, 70%-д хүргэнэ.

Жилдээ

Чандмань Налайх ОНӨААТҮГ

18.

1.4.3.     Ус ашиглагч байгууллагуудад тооллого хийх, ус ашиглалтын хэрэглээтэй нь уялдуулан төлбөрийг шинэчлэн тогтооно.

Дүүргийн Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулан батлуулна.

Жилдээ

Чандмань Налайх ОНӨААТҮГ, Ажлын хэсэг

Хоёр: Тохилог амины сууцтай Налайх

2.1. Хот төлөвлөлт, газрын харилцааг нээлттэй, ил тод болгох чиглэлээр

19.

2.1.1.     Дүүргийн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, Канад болон бусад дэвшилтэт технологи бүхий амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Налайх дүүргийн хилийн цэсийг батлуулах, хилийн цэсийн шугамыг цэгцлэх, газрын нэгдмэл сангийн тооллого явуулах, хороодын хилийн цэсийг шинэчлэн тогтоох ажлыг зохион байгуулна.

Жилдээ

ӨГХА, Хороод

Дүүргийн хөгжлийн хөтөлбөр, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. .

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ, Хороод, Байгууллага, аж ахуйн нэгжүүд

Налайх хотыг байгуулах, хотын үндсэн дүрмийг батлах асуудлаар иргэдийн дунд санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ

20.

2.1.3       Дүүргийн иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийднэ.

6 дугаар хорооны тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөгдсөн 264 га газарт газар эзэмшиж буй 100 өрхийн гэрчилгээний эрхийн хугацааг 15 жилээр сунгах ажлыг зохион байгуулна.

Жилдээ

ӨГХА, 6 дугаар хороо

2.2. Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр.

21.

2.2.1. Ашиглалтын шаардлага хангахгүй болон орон сууцны 2 давхар барилгуудыг иргэдийн санаачилга дээр тулгуурлан шинэ орон сууцтай болгох ажлыг эхлүүлнэ.

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон “Дэвшил-6” СӨХ-ны орон сууцны барилгуудад дахин төлөвлөлт хийх ажлыг зохион байгуулна.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ, СӨХ-оод

22.

2.2.2. Орон сууцны байруудыг халаалтын асуудлыг үл хамаарах системтэй болгоно.

ЦТП-3-ын 2 дугаар хэлхээний гадна дулааны шугамыг засварлана.

2-3-р улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, “Чандмань Налайх” НӨҮГ, НДС ТӨХК

23.

2.2.3. Олон жил болсон угсармал барилгын насжилтаас хамаарч гадна фасадын дулаалга хийх ажлыг эхлүүлнэ.

Орон сууцны 42-47, 50, 51, 53, 71, 73 дугаар                                                                байрны барилгын гадна дулаалгын ажлыг хийж гүйцэтгэнэ.

2,3 дугаар улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, СТСХ,  ХААА

Орон сууцны 51, 71, 73 дугаар  байрны дээврийг засварлана.

2 дугаар  улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, ХААА

24.

2.2.4. Инженерийн шугам сүлжээг хэсэгчлэн шинэчлэнэ.

2 дугаар хорооны 20-22 дугаар байрны инженерийн шугам сүлжээг шинэчлэнэ.

Жилдээ

ЗДТГын ТХҮХ, “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ

2 дугаар хорооны орон сууцны 40, 41, 42, 47, 51, 52, 53, 54, 55 дугаар байруудын  зоорийн давхарын шугам сүлжээг шинэчлэнэ.

 

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ, “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ

Цэвэр усны станцын төв шугамыг хуучин ашиглагдаж байсан гүний худгуудад холбох ажлыг судалж, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулна.

Жилдээ

Чандмань-Налайх” ОНӨААТҮГ

2 дугаар хорооны 2 давхар цагаан байруудын дээврийн хонгил дахь халаалтын шугамыг доош буулгана.

3 дугаар улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, “Чандмань Налайх” НӨҮГ, НДС ТӨХК

2.3. Дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр

25.

2.3.1. Цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй айл өрх болон шинээр байгуулагдах суурьшлын бүсийг эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулж, трансформаторуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

4 дүгээр хорооны Их ам, Өлгий,  Бүс нуурын   хэсгийн айл  өрхүүдийн  цахилгаан   хангамж, трансформаторын  хүчин  чадлыг нэмэгдүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ, УБЦТС ХК-ний Налайх ТТ,

5 дугаар хорооны уурын зуухны цахилгаан хангамжийг 2 талын тэжээлтэй болгож, шинээр ХТП барьж 3,1 км шугам татах ажлын зураг төсөв хийлгэнэ.

2-3-р улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, СТСХ, УБЦТС ХК-ний

Налайх ТТ

26.

2.3.2. Дүүргийн бохирын шугамыг төв цэвэрлэх байгууламжийн 21 дүгээр коллекторт холбоно.

5 дугаар хороонд баригдаж буй бага оврын  цэвэрлэх байгууламжийн ажлыг үргэлжлүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын СТСХ, ТХҮХ, “Чандмань-Налайх” ОНӨААҮГ,

27.

2.3.4. Шинээр автозам барих болон шинэчлэн засварлаж, автозамын сүлжээг нэмэгдүүлж нэвтрэх чадварыг сайжруулна.

Зүүн бүсийн чиглэлийн авто замаас 5 дугаар хорооны төв хүртэлх 1 км авто замд асфальтбетон хучилт хийх ажилд хяналт тавина.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ,

5 дугаар хороо

4 дүгээр хороо, зүүн бүсийн чиглэлийн  автозамыг холбосон 2,1 км автозамыг шинээр тавих ажилд хяналт тавьж ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ,

4 дүгээр хороо

Уурхайчдын 2 дугаар гудамжны хуучин бетон автозамын хөвөөг засварлана.

2-3-р улиралд

ЗДТГ-ын ТХҮХ

Дүүргийн нутаг дэвсгэр дэх авто замын эвдрэлийг засварлаж, сайжруулна.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ

Гурав: Түмэн олон нь ажилтай, боловсролтой, ЭРҮҮЛ Налайх

3.1. Санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр

28.

3.1.1. Дүүргийн иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, тохилог, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор “Орон нутгийн хөгжлийг дэмжих” санг байгуулж, иргэд, олон нийтийн оролцоотойгоор төлөвлөж зарцуулна.

"Иргэний оролцоотой төсөв" батлах ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулж, иргэдийн оролцоог бодит, үр дүнтэй байлгахад анхаарлаа хандуулж ажиллана.

4-р улиралд

ЗДТГ-ын СТСХ, хороод

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, иргэний танхимаар хэлэлцүүлэн иргэдийн саналыг тусгана.

3,4 дүгээр улиралд

ЗДТГ-ын СТСХ

29.

3.1.2. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулинд заагдсан хязгаарын хүрээнд татварын хувь хэмжээг бүсчилсэн байдлаар шинэчилэн тогтоож мөрдүүлнэ.

Нийгмийн даатгал төлдөггүй ажиллагсадыг аж ахуй эрхэлсний орлогын албан татвар төлөгчөөр бүртгэн орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын СТСХ, НДХ, ТХ, Бүртгэлийн хэлтэс

30.

3.1.3. Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин бүтээн байгуулалт, тохижилтод чиглүүлж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгоно.

Нийслэлийн "Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д тусгагдсан, дүүрэгт хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын хэрэгжилтийг хангуулна.

Жилдээ

ЗДТГ-ын СТСХ

31.

3.1.4. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, үзүүлэх сургууль, ажил мэргэжлийн төрөл бүрийн сургалт зохион байгуулна.

Аж ахуйн нэгж байгууллагыг цахим хэлбэрээр  татварын тайлан илгээх нөхцлийг бүрдүүлж гар  утасны  MTA application-г нэвтрүүлэн, бусад төрлийн үйлчилгээний сургалтуудыг зохион байгуулна.

Жилдээ

ЗДТГ-ын СТСХ, ТХ

3.2. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр

32.

3.2.1. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулахад орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

Найрсаг  Улаанбаатар “хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ

6 дугаар хороо

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах замаар Налайх дүүргийн бренд бүтээгдэхүүнийг бий болгоно.

2,3 дугаар  улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, ЖДҮДТ

6 дугаар хорооны Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх төслийг эрчимжүүлж, Тэрэлжийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулна.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ,

6 дугаар  хороо

“Бүс нуур” амралт, чөлөөт цагийн цогцолборын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

2-3 дугаар улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, ЦАлба  Байгуулага, аж ахуйн нэгжүүд

33.

3.2.2. Дүүргийн төмөр зам, дэд бүтцийг ашиглан барилгын материалын бөөний худалдаа, ложистикийн төв болгон хөгжүүлнэ.

Налайх дүүргийн барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эхлүүлнэ.

Жилдээ

ЗДТГ, НБМҮТП ОНӨААТҮГ

Барилгын материалын бөөний худалдааны төв байгуулах бэлтгэл ажлыг хангана.

Жилдээ

ЗДТГ

Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар ложистикийн төв” байгуулах төслийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Жилдээ

ЗДТГ

34.

3.2.3. Өрх бүр үйлдвэрлэл эрхлэх явдлыг бүхий л талаар дэмжинэ.

“Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, 7 хороонд иргэдийн оролцоотой хадгаламж зээлийн хоршоог байгуулан хөнгөлөлттэй зээл олгох ажлыг эрчимжүүлнэ.

 

Жилдээ

 

ЗДТГ-ын ТХҮХ, ХХ,  ЖДҮДТ, Хороод

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүжилт олгох боломжийг нэмэгдүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ,  ЖДҮДТ, ХХ, Хороод

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бизнесийн зөвлөгөө, мэдээллээр хангаж, чадваржуулах сургалтыг зохион байгуулан, бизнес инкубацийн үйлчилгээг үзүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ,  ЖДҮДТ, Хороод

35.

3.2.4. Эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад дэмжлэг үзүүлэх, сургалт хийх, Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана.

Эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад дэмжлэг үзүүлж хүсний ногооны үр, бага оврын техник хэрэгслээр хангах, хөнгөлөлттэй  зээлд хамруулах,  сургалт хийх ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

2 дугаар улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, Хороод

Үйлдвэр, Хөдөө аж ахуйн Яамнаас хэрэгжүүлж буй “Чацаргана” төсөлд жимс, жимсгэнэ тариалах хүсэлтэй иргэдийг хамруулна.

2,3 дугаар улиралд

ЗДТГ-ын ТХҮХ, Хороод

36.

3.2.5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах ажилд шаардагдах мөнгөн хөрөнгийг жил бүр дүүргийн төсөвт тусгана.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах ажлын зардлыг байгууллагуудын төсөвт тусгуулна.

1 дүгээр улиралд

ЗДТГ-ын СТСХ, Байгууллагууд

Шинээр баригдаж буй барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангагдсан эсэхэд хяналт шалгалт хийж, ослоос аваараас сэргийлэх санамж зааварчилгаа өгч ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын   МХХ, ХХ

37.

3.2.6. Ажлын байр бий болгох замаар иргэдээ ажилтай, орлоготой болгоно.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд 300 ажлын байрыг шинээр бий болгоно.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, Хх, хороод

Түр болон байнгын ажлын байранд 600 иргэнийг  зуучилна.

 

ЗДТГ-ын ННХ, ХХ, Хороод

Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн 100 оюутан, залууг цагийн ажлын байраар хангана.

Жилдээ

ЗДТГ-ын ННХ, ХХ, Хороод

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн  дэмжлэгт хамруулж 30 иргэнийг ажлын байртай болгоно.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ,

НХҮХ, ХХ, Хороод

Ажилгүй, мэргэжилгүй иргэдэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран мэргэжил эзэмшүүлж, Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан ажилд зуучилна.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ,

МСҮТ, ХХ

38.

3.2.7. Нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай өрх, иргэнийг дэмжих, орлоготой болоход нь туслах нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ.

Ахмадын  болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувиллын үйл ажиллагааг эхлүүлэхэд төрийн байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ,СТСХ

Төрийн болон үйлчилгээний байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэний орчны стандартыг хангуулж, дэд бүтцийг сайжруулна.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, ТХҮХ, НХҮХ, ХХ

Нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай өрхийг чадавхижуулах  уулзалт, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, НХҮХ,ХГБХТ

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гэрээр хөгжлийн үйлчилгээ” үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, НХҮХ ХГБХТ,АБ-НТБТ

3.3. Хүүхэд, залуучуудын чиглэлээр

39.

3.3.1. “Хүүхэд, залуучуудын ордон”,  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асрах төв” байгуулах ажлыг эхлүүлнэ.

“Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон”-ы барилгын ажлыг эхлүүлж, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн  зураг төслийг хийлгэж, төсөв хөрөнгийг шийдвэрлүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, СТСХ, ХГБХТ

Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын ажлыг эхлүүлнэ.

Жилдээ

Нийгмийн даатгалын хэлтэс

40.

3.3.2.     НҮБ-ын Хүүхдийн сангийн  “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх.

Сургуулийн болон гэр бүлийн орчинд мөрдөх хүүхэд хамгааллын бодлого, журмыг боловсруулж, мөрдөж ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ,

ХГБХТ, Хороод

Хамтарсан багаар үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний  чадавхийг бэхжүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ,

Хороод

3.4. Боловсрол, соёл урлагийн чиглэлээр

41.

3.4.1.     Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 60 хувьд хүргэж нэмэгдүүлнэ.

2 дугаар хорооны Тайжийн хэсэгт баригдаж буй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж, 3 дугаар  хорооны Замчны хэсэгт байгуулах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ,СТСХ, БХ

Цэцэрлэгт хамрагдаагүй, сургуульд элсэх насны хүүхдүүдийг хувилбарт сургалтад хамруулна.

3 дугаар улиралд

ЗДТГ-ын НХХ,

СӨББ-ууд

42.

3.4.2.     Ерөнхий боловсролын сургуулийн “Шинэчилсэн хөтөлбөр”-ийг үргэлжлүүлнэ.

Бага боловсролын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн  боловсролын байгууллагууд, эцэг, эхчүүдэд сургалт зохион байгуулна.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, БХ,

НҮБ-ын Хүүхдийн сан

43.

3.4.3 Чандмань” цогцолборыг биеийн тамирын заалтай болгохын зэрэгцээ бусад сургуулийн биеийн тамирын заалны ашиглалтыг сайжруулна.

5 дугаар хороонд байгуулах 640 хүүхдийн сургуулийн  барилгын ажлыг эхлүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, БХ

Голомт, Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн биеийн тамирын задгай талбайн зураг төслийг хийлгэж, төсөв хөрөнгийг шийдвэрлүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, “Голомт”, “Эрдмийн Оргил” ЦС

44.

3.4.4       “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлэхэд бэлтгэж, сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчилнэ.

Ерөнхий боловсролын сургуулиуд  сурагчдад ажлын 5 өдөрт эрүүл ахуйн шаардлага хангасан, амин дэмээр баялаг үдийн хоолоор үйлчилдэг болно.

3,4 дүгээр улиралд

ЗДТГ-ын НХХ, БХ,

ЕБС-иуд

45.

3.4.5       Дүүргийн Шилдэг тэргүүний оюутанд уламжлалт Засаг даргын “Нэрэмжит шагнал”-ыг жил бүр олгодог  болно.

“Оны шилдэг оюутан”-ыг  шалгаруулж, шагнаж урамшуулна.

4 дүгээр улиралд

ЗДТГ-ын ЗХХ, Хороод

46.

3.4.6    Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх болон өргөтгөл, засварын ажлын чанарыг сайжруулан хүүхдийн суралцах гадна дотор орчны тохижилтыг нэмэгдүүлнэ.

153 дугаар цэцэрлэгийн “А”,“Б” байрны засварын ажлыг гүйцэтгэж, орчны тохижилтыг сайжруулна.

6,7 дугаар сард

ЗДТГ-ын ННХ, БХ, 153 дугаар цэцэрлэг

Сургууль, цэцэрлэгийн орчны ногоон байгууламжийг 20%-иар нэмэгдүүлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулна.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, СТСХ, БХ, Боловсролын байгууллагууд

Тэрэлжийн бага сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчлэнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, БХ

Алслагдсан хороо, хэсгүүдээс ирэх сурагчдад автобусаар үйлчилнэ.

Жилдээ

 

ЗДТГ-ын СТСХ, НХХ,

БХ,

47.

3.4.7     Хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээг өргөжүүлж, иргэдэд харилцааны зохистой хэрэглээ, үйлчилгээ зэрэг хотын соёл, иргэншлийн нийтлэг зан заншлыг хэвшүүлэх ажлыг эрчимтэй явуулна.

Соёлын өвийг бүртгэх, баталгаажуулах ажлыг зохион байгуулж, соёлын биет бус өвийг  олон нийтэд сурталчилна.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, СУО

“Уянгаар хөглөгдсөн миний Налайх” урлагийн наадмыг байгууллагын ажилтан, албан хаагчдын  дунд зохион байгуулна.

2 дугаар улиралд

ЗДТГ-ын НХХ, СУО

Дүүргийн нутаг дэвсгэр дэх хөшөө, уран баримлуудыг сэргээн засварлаж, арчлалт, хамгаалалтыг сайжруулна.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ

48.

3.4.8      Иргэд, залуучууд, өсвөр үеийнхнийг архи, тамхи, мансуурлын хорт хэрэглээнээс татгалзах, урьдчилан сэргийлэх бодлого боловсруулж ажиллана.

ЕБС, МСҮТ-ийн сурагчдын дунд мансууруулах бодисын хор нөлөөний талаар мэдлэг олгох сургалт явуулж, сурталчилах, уралдаан тэмцээн зохион байгуулна.

2,4 дүгээр улиралд

ЗДТГ-ын ЗХХ, НХХ, ЭМН, МСҮТ, ЕБС-иуд

“Тамхины хяналтын тухай” хуулийг сурталчилах ажлыг үргэлжлүүлэн, түүнд тавих хяналтыг сайжруулж, хариуцлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлнэ.

1,2 дугаар улиралд

ЗДТГ-ын ЗХХ, ТХҮХ,

ЦХ, Хороод

3.5 Эрүүл мэнд, биеийн тамирын чиглэлээр

49.

3.5.1       Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргана.

Эрүүл мэндийн төвийн хөрөнгө оруулалтын хэмжээг  нэмэгдүүлэн парк шинэчлэл хийж, эмнэлгийн яаралтай тусламжид шаардагдах  орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана. (хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, пульсоксиметр, ларингоскоп)

Жилдээ

ЗДТГ-ын НХХ,

ЭМТ

Эрүүл мэндийн төвийн цогцолборын барилгын ажлыг эхлүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, ЭМТ

Эрүүл мэндийн төвийн халдварт, хүүхдийн тасгийн  барилгын гадна болон зам талбайн их засварыг  хийнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ,

ЭМТ

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчлөл эндэгдлээс сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ,

ЭМТ, ӨЭМТ

ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн, түргэвчилсэн оношлогооны чадавхийг нэмэгдүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, ЭМТ, ӨЭМТ

ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, шат дараатай системтэй сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

жилдээ

ЗДТГ-ын НХХ, ЭМТ, ӨЭМТ

ӨЭМТ-ийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, ЭМТ, ӨЭМТ

50.

3.5.2  Эрсдэлт бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлнэ.

Хоол тэжээлийн бэрхшээлтэй, сульдаа, цус багадалттай 100 хүүхдийг  хоол, нар, ус, агаараар эрүүлжүүлж чийрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

3 дугаар улиралд

ЗДТГ-ын НХХ, ЭМТ

ӨЭМТ

Эх хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, ЭМТ

ӨЭМТ

51.

3.5.3       Сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлага зохион байгуулалтыг сайжруулж, нийгмийн хэрэгцээнд тулгуурласан үр дүнтэй хэлбэрээр хөгжүүлнэ.

Сувилахуйн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, ЭМТ

ӨЭМТ

52.

3.5.4       Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх хариу арга хэмжээ авахад салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлж, тандалтын системийг бий болгоно.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, ЭМТ

ӨЭМТ

53.

3.5.5       Нийтийн биеийн тамирыг эрчимтэй хөгжүүлж, Задгай цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн бүхий спортын ордон барьж бүрэн ашиглалтад оруулна.

700 хүний суудалтай Спорт цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, БТСХ

5000 хүний суудалтай хөнгөн атлетикийн олон улсын стандартад нийцсэн гүйлтийн зам бүхий задгай цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлыг үргэлжлүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, БТСХ

Нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг тодорхой, төрөл ангиллаар зохион байгуулна.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, БТСХ

Хүүхдийн спортын Y их наадмыг зохион байгуулна.

Жилдээ

ЗДТГ-ын НХХ, БТСХ

50х100 хэмжээтэй хөл бөмбөгийн ногоон зүлгэн талбай байгуулна.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ

Дөрөв: Тав тухтай, аюулгүй амгалан Налайх

54.

 

 

4.1. Автозамын болон гэр хорооллын гудам, гудамжуудын гэрэлтүүлэгийг нэмэгдүүлж, нийт гэрэлтүүлгийн ашиглалтыг 90%-иас бууруулахгүй байлгана.

1, 2, 4, 5, 6, 7 дугаар хороонд гэрэлтүүлэг хийнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ, ХААА

Орон сууцны 35,36,37,38,39,40,41,48,49,70,72 дугаар байруудад фасадны гэрлэн чимэглэл хийнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ, ХААА

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг засварлах, нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.

2-4-р улиралд

ЗДТГ-ын СТСХ, ТХҮХ, ГЧА

55.

4.2. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга хэмжээг зохион байгуулж, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

Хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохон байгуулна.

1, 2, 4 дүгээр улиралд

ЭМН, МЭҮН-үүд

Үе усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

Жилдээ

ОБХ

Ой хээрийн түймрээс урьдчилан сэрийглэх ажлыг зохион байгуулна.

Жилдээ

ОБХ

Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага сургуулийг зохион байгуулна.

Жилдээ

ОБХ

56.

4.3. Хууль, хяналт, мэргэжлийн байгууллагын  үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, зайлшгүй шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлэнэ.

Гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерийн системийг шинээр суурилуулах ажлыг хийнэ.

2-4-р улиралд

ЗДТГ-ын СТСХ, ТХҮХ, ЦХ

5 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн кабон байгуулна.

2,3 дугаар  улирал

ЗДТГ-ын ТХҮХ, ХААА

Дүүргийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, захиргааны зөрчил, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ, ЦХ

Тав: Төрийн үйлчилгээ нь ил тод, иргэдийн хяналттай Налайх

57.

5.1. Төрийн үйлчилгээг нээлттэй, шударга, шуурхай, хүнд сурталгүй, чирэгдэлгүй, авлигаас ангид байлгах боломжийг бүрдүүлж, “Иргэний танхим”-ыг жинхэнэ утгаар нь ажиллуулж иргэдийн дэвшүүлсэн асуудлыг дүүргийн хөгжлийн шийдвэрт тусгаж ажил хэрэг болгоно.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх  Иргэний танхимын үйл ажиллагааг идэвхижүүлж, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ, Иргэний танхим

Хороодын Иргэний танхимын үйл ажиллагааг идэвхижүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ, Хороод

Дүүргийн Ес зүйн хорооны үйл ажиллагаа, төлөвлөгөөг олон нийтэд сурталчлан таниулж ёс зүйн хороодын албан хаагчдыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулна.

1, 2 дугаар улиралд

ЗДТГ-ын ЗХХ, Байггууллагууд

58.

5.2 Нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагаас иргэдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрээр явуулах нөхцлийг бүрдүүлж, цахим засаглалыг хөгжүүлнэ.

Төрийн байгууллагуудад Е office программыг нэвтрүүлж, цахим засаглалын зорилтыг хэрэгжүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ Байгууллагууд

Байгууллагуудын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг цахимжуулж, "Төрийн архивын нэгдсэн мэдээллийн сан" болон цахим дэд бүтэц үүсгэнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ Байгууллагууд

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

2, 3  дугаар улиралд

ЗДТГ-ын ЗХХ Байгууллагууд

Дүүргийн архивын үйл ажиллагааг тогтмолжуулж, архивын сан хөмрөгөөс байгууллага иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ

Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана.

Жилдээ

ЗДТГ, Байгууллагууд, хороод

59.

5.3. Төрийн үйлчилгээнд өргөдөл, эрэлт хүсэлтийг хүлээж авах нэгжийг бий болгож нэг цэгийн болон угтах үйлчилгээг хэвшүүлнэ.

Налайх сонсож байна 70232727 дугаарын утсаар ирсэн иргэдийн санал гомдлыг шуурхай барагдуулж, хариу өгөх, иргэдэд хүссэн мэдээллийг нь тухай бүр нь өгч ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ

Иргэдээс төрийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл гомдлыг цахим хэлбэрт оруулж, шийдвэрлэлтэд хяналт тавина.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ

60.

5.4. Хүүхэд залуучууд сургууль, цэцэрлэг, албан байгууллагын орчноос үнэгүй интернетийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.

7 дугаар хорооны Өвөршанд, 2 дугаар хорооны Нарлаг, Наадам толгойн гэр хорооллыг интернетжүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ,

Холбооны газар

61.

5.5. Төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах бодлого барина.

Төрийн байгууллагуудад төрийн албан хаагчийг сургаж хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ, Хороо,Байгууллагууд

Төрийн албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх замаар төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг өндөржүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ, Хороо,Байгууллагууд

Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах, төсөл хөтөлбөрт хамруулах, өрхийн хэрэгцээний газрын асуудлыг шийдвэрлэнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ, Хороо,Байгууллагууд

62.

5.6. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөтгөж, төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

Төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх гэрээ байгуулан, дэмжиж ажиллана.

Жилдээ

ЗДТГ

63.

5.7.        Иргэдийн иргэний баримт бичигт хийх хөдөлгөөн, өөрчлөлтийг системээр чирэгдэлгүй үйлчилнэ.

Гэр хорооллын гудамж, хашааны хаягийг засварлах, шинээр хийх ажлыг зохион байгуулна.

Жилдээ

ЗДТГ-ын ТХҮХ, Хороод, Бүртгэлийн хэлтэс

64.

5.8. Дүүргийн гадаад харилцааг эдийн засгийн агуулгатай харилцан ашигтай хамтын ажиллагаанд чиглүүлнэ.

Дүүргийн гадаад харилцааны чиглэлээр тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ.

жилдээ

ЗДТГ-ын ЗХХ

65.

5.9. Газар зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулахад олон нийтийн санал авах, оршин суугчдаар хэлэлцүүлэх зэргээр иргэдийн санал бодлыг ил тод тусгана.

Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулахад иргэдийн саналыг цахим хэлбэрээр авч иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

Жилдээ

ӨГХА

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг ханган иргэдийн эзэмшиж байгаа газрыг тухайн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, эрчимжүүлнэ.

Жилдээ

ӨГХА

66.

5.10. Засаг захиргааны анхан шатны нэгжийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, бүх хороог “Хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн нэгдсэн цогцолбор” байртай болгох ажлыг хэрэгжүүлнэ.

Хэсгийн ахлагч нартай хамтран Хөршийн холбоодыг байгуулах, хамтран асуудлаа шийлвэрлэх арга зүйг боловсруулан загвар бий болгоно.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ, ЦХ, Хороод

Хороодын нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг тогтмолжуулж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангана.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ, Хороод

67.

5.11.       Батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангуулж, нутгийн захиргааны байгууллага, иргэдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

Батлан хамгаалах чиглэлийн хууль тогтоомж, бодлогыг орон нутгийн байгууллага, иргэдэд сурталчилж, биелэлтийг төлөвлөгөөний дагуу шалган туслах, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын ЦШ

Хугацаат цэрэг халалт, татлага, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулж, цэрэг техникийн тоо бүртгэлийг явуулна.

Жилдээ

ЗДТГ-ын ЦШ

Цэргийн бүх шатны сургалтыг орон нутагт зохион байгуулж цэргийн хүрээний болон бусад анги байгууллагатай хамтран ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын ЦШ

Дайчилгаатай команд штабын сургуулийг зохион байгуулж, Зэвсэгт хүчний анги командад даалгаврын дагуу хүн, техникийг татан оролцуулна.

Жилдээ

ЗДТГ-ын ЦШ

68.

5.12. Дүүргийн төр захиргааны үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг бодитой хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сонирхлын зөрчил, авлигад өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журмын хүрээнд иргэдэд  мэдээллийг ил тод, түргэн шуурхай хүргэнэ.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ, Хороо, Байгууллагууд

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, шилэн тендерийг хэрэгжүүлнэ.

Жилдээ

ЗДТГ-ын СТСХ, ХААА, Байгууллагууд

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Захирамжлалын баримт бичиг боловсруулах журам”-ыг  чанд мөрдөн, албан бичгийн харилцаанд удирдлагын зарчмыг баримтлана.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ, Хороо,  Байгууллагууд

Төрийн байгууллагын  шударга, ил тод, нээлттэй байдлыг  хангаж олон нийтийн итгэлийг нэмэгдүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ, Хороо,Байгууллагууд

Авлигаас ангид байх, соён гэгээрүүлэх, сургалтуудыг зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллана.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ, Хороо,Байгууллагууд

Нийтийн албанд нэр дэвшигчийн хувийн хэрэг болон холбогдох материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр томилно.

Жилдээ

ЗДТГ-ын ЗХХ, Хороо,Байгууллагууд

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 3-р сарын 04, Лхагва гариг, 07:13