НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Санхүү, Төрийн сангийн хэлтэс

БНМАУ-ын Ардын Их Хурлын  Тэргүүлэгчдийн 1962 оны 88 дугаар зарлигаар  Уурхайчдын хороо байсныг  улсын чанартай Налайх хот,дараа нь Налайхын район ,1992 оноос Монгол улсын шинэ Үндсэн хуулиар Налайх дүүрэг болон хөгжиж ирсэн түүхтэй.

1962 оноос АДХГЗ нь Төлөвлөгөөний хэлтэс,Зохион зааварлах,Санхүүгийн хэлтэс,Боловсролын хэлтэс,Эрүүлийг хамгаалах хэлтэс,Хот тохижуулах хэлтэс,Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс,Ардын хянан шалгах хороо гэсэн бүтэцтэй ажиллаж байсны нэг нь манай Санхүүгийн хэлтэс юм.

АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэс дарга,орлогын байцаагч,хяналт шалгалтын байцаагч гэсэн 3 орон тоотойгоор анх зохион байгуулагдаж ажиллаж эхэлсэн.Улмаар ерөнхий нягтлан бодогч,эдийн засагч,даатгалын нягтлан бодогч,даатгалын байцаагч,татварын хяналт шалгалтын байцаагч  зэрэг орон тоо нэмэгдэж ажилласан.

Тэр үед тус хэлтсийн хамт олон  орлогын төлөвлөгөөг  хугацаанаас нь 2-3 сарын өмнө биелүүлж  гавшгайч хамт олноор удаа дараа шалгарч байсан бөгөөд районы төсөвтэй харьцдаг үйлдвэр аж ахуйн  байгууллага,төсвийн байгууллагуудын 50 хувь нь хүнээс авах авлагагүй,цэвэр баланстай,75 хувь нь нягтлан бодох бүртгэлийн болон анхан шатны бүртгэл нэвтрэлтээр 100 хувьтай байгууллага хамт олон болж байсан байна.Манай хэлтсийн “Санхүүч” бичмэл сэтгүүл, ”Бүртгэл,тооцооны тэргүүний ажилтныг хэлтсийн хүндэт дэвтэрт бичиж алдаршуулдаг”, “Аялах дэвтэр” аялуулдаг зэрэг туршлагууд нь зарим аймаг,хотын санхүүгийн хэлтсүүдэд ажлын туршлага болж байлаа.

Санхүүгийн хэлтсээс 1991 оны 1 дүгээр сарын 15-наас Улаанбаатар хотын даатгалын салбарын тушаалаар даатгалын тасаг болж, 1992 оны 10 дугаар сарын 01-нээс Татварын хэлтэс болон  бие даан  салж үйл ажиллагаагаа явуулах болсон.

Санхүүгийн хэлтэс нь  1997 оноос Төлөвлөлт,Санхүү,эдийн засгийн хэлтэс, 2002 оны 7 сарын 08-наас  Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 101 дүгээр тогтоол,Нийслэлийн Засаг даргын 2002 оны 311 дүгээр захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2002 оны Б/21 тоот захирамж гарч    Төрийн сангийн хэлтэс, 2003 оны 201 тоот Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталснаар Санхүү,эдийн засаг, төрийн сангийн хэлтэс болон тус тус өөрчлөгдөн зохион  байгуулагдсан.

Хэлтсийн даргаар 1962-1964 онуудад Г.Бадарч, 1964-1981 онуудад М.Баяндэлгэр, 1981-1983 онуудад Ц.Дэлгэр, 1984-1989 онуудад Л.Жаргалсайхан,1989-1992 онуудад  Б.Сайн-Амгалан, 1992-1994 онуудад С.Лхамжав,1994-1999 онуудад М.Наваансүрэн,1999-2000 онуудад Ц.Дашдорж, Т.Бид-Ялав, 2000-2002 онуудад М.Наваансүрэн, 2002 оноос хойш  одоог хүртэл  П.Цэнд-Аюуш  ажиллаж байна.

Тус хэлтсийн үйл ажиллагаа нь дүүргийн санхүү, эдийн засаг,нийгмийн  чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай төсвийн орлогыг  бүрдүүлэх, орлогын бааз суурийг нэмэгдүүлэх,дүүргийн төрийн байгууллагын хэмжээнд төрийн сангийн нэгдсэн бодлого удирдлагаар хангах, аж ахуйн нэгж болон төсөвт байгууллагуудад  нягтлан бодох бүртгэлийн талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зорилт,чиглэл үүргийн хүрээнд  төрийн сан,төсөвт байгууллагуудын болон бусад мөнгөн хөрөнгийн сангуудад орлогыг төвлөрүүлэх,хуваарилагдсан төсвийн санхүүжилтийг цаг хугацаанд нь олгох,төсвийг үр ашигтай зарцуулж мөнгөн хөрөнгийн урсгалд хяналт тавих, төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт,өмч хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг өндөржүүлэх, бүртгэл тооцооны ажилтнуудын мэдлэг боловсролыг үе шаттай дээшлүүлэх,санхүүгийн найдвартай бодит мэдээллээр хэрэглэгчдийг хангах,  банкны төлбөр тооцооны орчин үеийн дэвшилтэт технологи бүхий программ хангамжаар  хэрэглэгчдэд үйлчлэхэд чиглэгдэж байна.

Одоо тус хэлтэс нь хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, орлогын эдийн засагч орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн, төсвийн мэргэжилтэн, бүртгэлийн мэргэжилтэн, банкны төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн, банкны төлбөр тооцоо хариуцсан 2 мэргэжилтэн, хөрөнгө оруулалт, төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 9 орон тоотойгоор  ажиллаж байна.

Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 604 төрийн болон төрийн бус,  аж ахуйн нэгж байгууллагуудад 100 орчим нягтлан бодогч,санхүүч  ажиллаж байгаагаас  Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч- 25, Санхүү банкны тэргүүний ажилтан -24, Эдийн тэргүүний ажилтан-3 ,Бүртгэл-статистикийн тэргүүний ажилтан-3 ,Нийтийн ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан -1,Алтан гадас одонт -3 ,Хөдөлмөрийн хүндэт медальт -3 ,Санхүү,эдийн засгийн ухааны магистр 10 гаруй ажиллаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 2-р сарын 15, Баасан гариг, 09:02