НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
статистик
Налайх дүүргийн 2013 оны эдийн засаг, нийгмийн байдлын албан ёсны статистик танилцуулга гарлаа

Дүүргийн хүн ам 33234 болж өнгөрсөн оноос 1,0 хувиар өсчээ. Хамгийн өндөр настан нь 4-р хорооны иргэн Д.Надмид 108 нас хүрсэн байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 960 ажилгүйчүүд байгаагийн 57,9 хувь эмэгтэйчүүд байна.

Дүүргийн хэмжээнд төсвийн нийт орлогыноо 95 хувийг тусламжийн орлогоор бүрдүүлж, зарлагын 38,9 хувь нь цалин хөлсөнд, 27,1 хувь нь бараа үйлчилгээний зардалд, 18,3 хувь нь татаас ба урсгал шилжүүлэгт, 11,5 хувь нь хөрөнгийн зардалд, 4,2 хувь нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд зарцуулагдсан байна.

Ерөнхий боловсролын 7 сургуулийн 188 бүлэгт 5628 хүүхэд суралцаж, сургуулийн өмнөх боловсролыг 10 цэцэрлэгийн 45 бүлэгт 1715 хүүхэд эзэмшиж байна.

2013 онд 45160 толгой мал тоологдсон нь өмнөх оноос 12,9 хувиар өслөө.

 

Сатистик мэдээлэл татаж авах

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 12-р сарын 11, Пүрэв гариг, 05:14