НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Тайлан мэдээ ЗХХ
НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТСЭЭС 2013 ОНЫ 2 САРЫН 04-15-ны ӨДРҮҮДЭД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

№ 04                                                              2013.02.15

Хороо, байгууллагуудын 2012 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн 4 ажлын хэсгийн дүнг нэгтгэн 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан байгууллагуудад шагнал гардуулах,  6 хорооны Засаг даргатай дүүргийн Засаг дарга “БАТЛАМЖ”-д гарын үсэг зурж, гардуулах арга хэмжээнүүдийг  зохион байгууллаа.

Цагаан сарын баярын өдрүүдэд /9,10,11,12/ дүүргийн хариуцлагатай жижүүр, эргүүл ажиллуулах захирамж боловсруулан гаргуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаа. Баярын өдрүүдэд ноцтой зөрчил, доголдол гаралгүй харьцангуй тайван өнгөрлөө.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 2-р сарын 26, Мягмар гариг, 01:11
Дэлгэрэнгүй...