НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Захиргаа хуулийн хэлтэс Мэдээ мэдээлэл
ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагын “Иргэдтэй хийх уулзалт”-ыг 3 дугаар сарын 19, 26-ны өдрүүдийн “Пүрэв” гарагт “Нэг цонхны үйлчилгээ”-ний Уулзалтын өрөөнд “Шилэн” байдлаар зохион байгууллаа.

Уулзалтад Засаг даргын орлогч Ч.Зоригт, Т.Чулуунгэрэл нар оролцож 8 иргэний хүсэлт, өргөдөл хүлээн авч асуудал бүрт хариу, зөвлөлгөө өгч ажиллаа. Уулзалтаар дараах санал хүсэлт гарч, шийдвэрлэгдсэн байна.

-Газар эзэмших, хэмжээ сунгах асуудлаар                       4

-Төрийн дээд шагнал урамшлын тухай

-Мөнгөн болон эд материалын тусламж хүссэн

-Гэр хороололд хашаа,орон сууц эзэмших тухай

-Нам, олон нийтийн асуудлаар санал хүсэлт гаргаж хандсан байна.

Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй тул газар олголт хийх боломжгүй байгааг мэдэгдэж ӨГХА-нд хандаж шийдвэрлүүлэхийг, төрийн одон медальд шагнуулах материал Ерөнхийлөгчийн Тамгын газарт судлагдаж байгааг, гэр хорооллын хашаа орон сууц эзэмших асуудлаар дүүргийн “Төрийн банк”-ны салбарт хандаж гэрээ хэлцэл хийх тухайг тус тус зөвлөсөн болно.

Эд материалын тусламж харъяаллын бус хүнд өгөх боломжгүй байгааг, нам олон нийтийн ажлын тухайд тусгайлан уулзахыг мэдэгдэж уулзалт өндөрлөсөн байна.

 

 

Нэг цонхны үйлчилгээ

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 3-р сарын 26, Пүрэв гариг, 03:52
 
ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ

Дүүргийн Засаг дарга “Иргэдтэй хийх уулзалт”-ыг 2 дугаар сарын 05-ны өдрийн “Пүрэв” гарагт “Нэг цонхны үйлчилгээ”-ний Уулзалтын өрөөнд “Шилэн” байдлаар зохион байгууллаа.

Уулзалтад оролцсон 9 иргэний гаргасан 11 санал, хүсэлт, өргөдөл хүлээн авч асуудал бүрт хариу, зөвлөлгөө өгч ажиллаа. Уулзалтаар дараах санал хүсэлт гарч, шийдвэрлэгдсэн байна.

-Газар эзэмших болон цуцлагдсан газрын тухай                         3

-Ахмад настанд эд материалын тусламж хүссэн

-Ажил хайж хүсэлт гаргасан

-Гэр хүссэн өргөдлийн тухай

-Үйлдвэрлэлийн тухай танилцуулга

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ танилцуулах

-Хуучин орон сууц буулгах, дахин төлөвлөлтийн тухай

-Хог хаягдал тээвэрлэх

-Байгууллага, нэгжийн дарга нарын ёс зүйн асуудлаар гомдол гаргаж хандсан байна.

Ахуйн болон зуслангийн зориулалтаар газар эзэмших, цуцлагдсан газрын тухай хүсэлтийг шийдвэрлэхэд дүүргийн ИТХ-ын шийдвэр шаардлагатай тул боломжгүй байгааг мэдэгдэж өргөдлийг ӨГХА-нд цохолт хийж шилжүүлсэн.

Дүүргийн Ардчилсан намаас ахмад гишүүддээ эд материалын тусламж өгсөн тухайг, гэрийн хүсэлтийг гадаад, дотоодын хандивлагч нарын санаачилгаар шийддэг болохыг, ажил хайсан хүсэлтийг хүлээн авч эргэж хариу өгөхийг, хүнсний үйлдвэрлэлийн тухай танилцуулгыг сонсож хамтарч, дэмжиж ажиллахаа тус тус мэдэгдсэн болно.

Хог хаягдал тээвэрлэхгүй байгаа иргэдийн гомдол, хүсэлтийг барагдуулж ажиллахыг Налайх Тохижилт ОНӨААТҮГ-ын удирдлагад үүрэг даалгавар өгч, байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээг албан хүсэлт гарган Бичиг хэргийн эрхлэгчээр дамжуулан ирүүлэхийг хүссэн.

Хуучин орон сууцыг буулгах ажлын зардал өндөр байгаагаас дахин төлөвлөлтөд оролцох компани санал ирүүлэхгүй байгаа болон дээд байгууллага томилдог дарга, эрхлэгч нарт шууд хариуцлага тооцох боломжгүй байгаа талаар санал солилцож уулзалт өндөрлөсөн байна.

 

Засаг даргын Тамгын газар Захиргаа, хуулийн хэлтэс

Нэг цонхны үйлчилгээ

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 2-р сарын 06, Баасан гариг, 08:44
 
ДҮҮРГИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ТАРИФ

1. Налайх дүүргийн хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф (НӨАТ-гүй)-ыг ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

 

Дулааны эрчим хүчний үйлчилгээний тариф нь 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  70-р тогтоолоор батлагдан, хэрэгжиж байна. Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш дараах тарифт өөрчлөлт ороогүй болно.

 

Журам татах

 
ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ

Дүүргийн Засаг дарга “Иргэдтэй хийх уулзалт”-ыг 1 дүгээр сарын 22-ний өдрийн “Пүрэв” гарагт “Нэг цонхны үйлчилгээ”-ний Уулзалтын өрөөнд 3 дэх удаагаа зохион байгууллаа.

Уулзалтад оролцсон 13 иргэний гаргасан санал, хүсэлт, өргөдөл хүлээн авч асуудал  бүрт хариу, зөвлөлгөө өгч ажиллаа. Уулзалтаар дараах санал хүсэлт гарч, шийдвэрлэгдсэн байна.

-Газар эзэмших, өмчлөх асуудлаар                                    4

-Ажлаас чөлөөлөгдсөн, ажлын байрны тухай

-Байгалийн цогцолборт газар ашиглах гэрээ байгуулах

-Төрийн өмчийн байгууллагын үйлчилгээний тухай

-Төсөл хэрэгжүүлэх тухай

-Намаас тусламж дэмжлэг хүсэх тухай

-Зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох тухай

-Байр, орон сууцаа засварлуулах тухай

-Ногоон байгууламжийн тухай асуудлаар хандсан байна.

Газар эзэмших талаар дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй байгаа тул боломжгүй, өмчлөх газрын хүсэлт авахаар зарлагдсан үед цахим хаягаар бүртгүүлэх шаардлагатайг мэдэгдэж, ажлаас чөлөөлөгдсөн тухай байгууллагын дотоод асуудалд оролцох боломжгүй, тоолуур тавьж суурилуулах ажил байр бүрийн оролт өөр байдгаас шалтгаалж харилцан адилгүй байгааг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай баримт  бичгээ боловсруулан ирэхийг тус тус зөвлөв.

Барилгын газар шорооны ажил зөвшөөрөлгүй хийсэн, байрны таазны шавар нураж амьдрах эрх зөрчигдөж байгаа тухай, үйлчилгээний ажил явуулахад ногоон байгууламж заад болж байгаа тухай асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч, хуулийн хугацаанд хариу хүргүүлэхээ мэдэгдэж уулзалт өндөрлөв.

 

НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

 
ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ

Дүүргийн Засаг дарга “Иргэдтэй хийх уулзалт”-ыг 1 дүгээр сарын 15-ний өдрийн “Пүрэв” гарагт “Нэг цонхны үйлчилгээ”-ний Уулзалтын өрөөнд 2 дэх удаагаа зохион байгууллаа.

Уулзалтад оролцсон 12 иргэний гаргасан 14 санал, хүсэлтийг хүлээн авч асуудал  бүрт хариу, зөвлөлгөө өгч ажиллаа. Уулзалтаар дараах санал хүсэлт гарч, шийдвэрлэгдсэн байна.

-Ажлын байр өөрчлөх, ажил хүссэн                                   3

-Нам, олон нийтийн ажлын тухай                                      2

-Газрын хүсэлт шийдвэрлэх тухай                                      2

-Мөнгөн тусламж хүссэн                                                   2

-Уулзалт зөвлөлгөө зохион байгуулах

-Орон сууцанд үйлчилгээний зөвшөөрөл хүссэн

-Гэр хүссэн

-Төсөл хөтөлбөрт зөвлөх үйлчилгээ явуулах

-Төрийн шагнал, тусламжийн тухай асуудлаар хандсан байна.

Орон сууцны байранд үйлчилгээний зөвшөөрөл хүссэн, мөнгөн тусламж хүссэн, газрын асуудал шийдвэрлэхгүй байгаа тухай өргөдөл, хүсэлтүүдийг Тамгын газрын Тохижилт, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс, Өмч, газрын харилцааны албаны дарга нарт цохолт хийж шилжүүлэв.

Хот төлөвлөлт, хог хаягдлын менежмент, дахин боловсруулах арга технологийн талаар Дэд бүтэц, хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан орлогч даргад танилцуулж хамтарч ажиллахыг үүрэг болгов.

Шинээр газар эзэмших, эсгий гэр, төрийн шагнал-тусламж хүссэн тухай асуудлыг шийдвэрлэх боломжгүй тухайг мэдэгдэж, нам олон нийтийн ажил, ажлын байр өөрчлөх, уулзалт зөвлөлгөөн зохион байгуулах талаар санал солилцсон байна.

 

 

НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

 


Хуудас 4-с 1