НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Хүний нөөц
НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛААР ШАГНАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.        Налайх дүүргийг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан, эрхэлсэн ажилдаа амжилт , үр бүтээл гаргасан, Налайх дүүрэгт удаан жил ажиллаж, амьдрахын зэрэгцээ шинэ бүтээл, санал санаачилга гаргасан байгууллага, хүмүүсийг шагнаж урамшуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2.        Дүүргийн Засаг даргын шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлэх, өргөн мэдүүлэх, түүнийг хүлээн авч судлан, шийдвэрлэх, шагнал гардуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

Дэлгэрэнгүй...
 
Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам

Энд дарж үзнэ үү.

 
3 дугаар хороонд нийгмийн ажилтан шалгаруулж авна.

Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан ажлын байранд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч  тэнцсэн Налайх дүүргийн иргэнийг 3 дугаар хорооны нийгмийн ажилтны ажлын байранд урьж байна.

 

Дэлгэрэнгүй...
 
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

  • Нийслэлийн дүүргүүдийн  Тамгын газрын  төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
  • “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтайзаавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.
  • Нийслэлийн дүүргүүдийн  Тамгын газрын  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн  байранд /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
  • Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах журамтай бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянган/ төгрөг болно.

Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;
    • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт;
    • Шалгалтын үйлчилгээний төлбөр

 

Дөрөв. Шалгалтын хуваарь

  • Бүртгүүлсэн иргэд 2014 оны 04 дүгээр сарын 25ы өдөр 07:30 цагт шалгалт авах Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд ирсэн  байх бөгөөд шалгалт 08.00  цагаас эхэлнэ.
  • Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон хуваарийг 2014 оны 04 дүгээр  сарын 24-ний өдрийн 14.00 цагт Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно.

 

  • 2014 оны 04  дүгээр сарын 25-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 

  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад өгөх  иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

  • Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан   “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.

Тав. Мэдээлэл лавлагаа

1. Ажлын байранд тавигдсан шаардлагын талаар захиалга өгсөн байгууллага болох дараах утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

  • Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар: 88006135
  • Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар: 99194422
  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар: 88854038

2. Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар  Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн  326678  утсаар холбогдож  лавлагаа авч  болно.


НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮДИЙН  ТАМГЫН ГАЗРЫН  ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН ТӨРИЙН ЖИНХЭНЭ  АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Энд дарж үзнэ үү

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 20, Пүрэв гариг, 09:02
 
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН ИРГЭДЭЭС НӨХӨХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн  сул орон тоог нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлөөс  нийтэд зарлаж байна.

Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.
Нийтэд мэдээлж байгаа энэхүү  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.
Нийслэл дэх Төрийн албаны  зөвлөлийн салбар зөвлөл зарын дагуу ирж бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг  тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд  мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ   албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно. Өөрөөр хэлбэл туслах  түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй юм.   Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд 2014 оны  03 дугаар сарын 10-ны өдөр 10-17 цагийн хооронд захиалагч байгууллагуудад өөрийн биеэр очиж бүртгүүлнэ  гэж Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс мэдээллээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 09:18
Дэлгэрэнгүй...
 


Хуудас 3-с 1