НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Ёс зүйн зөвлөл
Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төрийн захиргааны албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.

1.2. Төрийн захиргааны байгууллага бүр энэхүү дүрмийг дагаж мөрдүүлэн байнгын хяналт, хариуцлагын тогтолцоог дотооддоо бүрдүүлж ажиллана.

Хоёр. Хамрах хүрээ

2.1. Энэхүү дүрэм нь Төрийн албаны тухай хуулийн 7.1-д заасан төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа албан хаагчдад хамаарна.

2.2. Аливаа байгууллага, албан тушаалтан нь хууль тогтоомжид заасны дагуу төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэхдээ энэхүү дүрмийг жишиг болгож болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 10-р сарын 08, Мягмар гариг, 02:19
Дэлгэрэнгүй...
 
Ёс зүйн дүрэм

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИИН ГАЗРЫН

тогтоол

 

2010 оны 11 дүгээр

сарын 10-ны өдөр                             Дугаар 288                               Улаанбаатар хот

 

Дүрэм батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 10.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.  "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.  Энэ тоггоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1999 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

Монгол улсын Ерөнхий сайд                               С.БАТБОЛД

 

Монгол улсын Сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга                                           Ч.ХҮРЭЛБААТАР

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 10-р сарын 08, Мягмар гариг, 02:16
Дэлгэрэнгүй...